"Үерийн улмаас гэдэсний халдварт өвчин нэмэгдэж байна"

"Үерийн улмаас гэдэсний халдварт өвчин нэмэгдэж байна"

"Үерийн улмаас гэдэсний халдварт өвчин нэмэгдэж байна"

Үерийн дараа гэдэсний халдварт өвчин нэмэгдэж байгааг албаныхан мэдээллээ. Тухайлбал, нийслэл орон нутагт үргэлжилсэн хүчтэй борооны улмаас үер бууж, ил задгай жорлонгийн бохир, бохирын  цооногт байгаа өтгөн шингэн ялгадас, бохир ус, урсч хөрс, орчныг бохирдуулж байна. Энэхүү бохирлогдсон хөрс нь өвчин үүсгэгч бичил биетэн амьдарч үржих тохиромжтой орчин болдог бөгөөд цаашилбал хөрс, усыг  бохирдуулж, улмаар хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл үүсгэдэг.

Өнгөрөгч долдугаар сард үерийн улмаас шалтгаалж гэдэсний халдварт өвчин өмнөх онтой харьцуулбал хоёр дахин нэмэгджээ. Түүнчлэн нийт халдварт өвчлөлийн 63 хувийг гэдэсний халдварт өвчин эзэлж байгаа аж.

Иймээс үерийн дараа гараа сайн угааж, гадуур хувцсаа гэртээ орж ирээд солих, хүнсний бүтээгдэхүүнийг болгож, сайтар угааж хэрэглэхийг зөвлөж байна.

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс Тандалт судалгааны албаны Гэдэсний халдвар тандах тасгийн эрхлэгч Н.Амгалан "Энэ оны эхний зургаан сарын байдлаар гэдэсний халдварт өвчний 3,800 гаруй тохиолдол бүртгэгдсэний дийлэнх нь буюу 70-80 хувь нь гар, хөл, амны өвчин байна. Энэ өвчнөөр 0-4 насны хүүхдүүд голчлон өвддөг бөгөөд өвчний үед хүүхдийн гар, хөл, амаар цэврүүтэй тууралт гарч, өндөр халуурдаг. Улмаар хүндрэл үүсэх магадлал өндөр учраас эцэг эхчүүд бага насны хүүхдүүдээ энэ өвчнөөс урьдчилан сэргийлэхэд анхаарах хэрэгтэй байна.

Цусан суулгын халдвар гарч байна. Хагас жилийн байдлаар 490 гаруй хүн цусан суулгын халдвар авчээ. Мөн бороо их орж буй нь үерийн гамшиг үүсэх эрсдэлийг нэмэгдүүлж, улмаар гэдэсний халдварт өвчин гарах хүчин зүйлийн нэг болж байна. Гэдэсний халдвар бохир гараар дамждаг. Мөн бохирсон хоол хүнс, усаар дамжин халдварлана. Хүүхэд гэдэсний халдвараар өвдөж байна гэдэг бол тухайн хүнсийг хүүхдийн аманд хийж байгаа эцэг эх, асран хамгаалагчидтай шууд холбоотой. Гар хэзээ бохирдоно тэр тохиолдол болгондоо угааж хэвших нь өвчнөөс сэргийлэх хамгийн гол зарчим. Ингэснээр гэдэсний халдварт өвчнөөс сэргийлэх бүрэн боломжтой" гэх мэдээллийг өгсөн юм.

Иймд иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад дараах зөвлөмжийг өгч хэрэгжүүлнэ үү.

Үүнд:

  • Ундны усыг баталгаат газраас авах, заавал буцалгаж хэрэглэх
  • Ил задгай булаг шандны ус, гар худгийн усыг хүнсэнд хэрэглэхгүй байх
  • Үерийн усаар бохирлогдсон хүнсний бүтээгдэхүүнийг шууд устгах
  • Айл өрх албан байгууллагууд үерийн улмаас үүсч тогтсон хог хаягдал, шавар шавхайг яаралтай цэвэрлэн зайлуулах, халдваргүйжүүлэлт хийлгүүлэх
  • Үер болсон талбайд хүүхэд тоглуулахгүй байх, бага насны хүүхдүүдийг хараа хяналтгүй орхихгүй байх
  • Аяга, таваг, хоолны хэрэгслийг зориулалтын угаагч бодисоор угаах, эсвэл 2%-ийн содын уусмалаар тогтмол угааж хэрэглэх, битүү шүүгээнд хадгалж ялаа болон бусад шавж бохирдуулахаас сэргийлэх
  • Хүн бүр хувийн ариун цэврийг сахих, гадуур явахдаа өмссөн гутал, гадуур хувцасаа солих, угааж цэвэрлэх
  • Хоол хүнсийг заавал бүрэн болгож, буцалгаж хэрэглэх
  • Шууд хэрэглэдэг жимс ногоог сайтар угаах, эсвэл хальсалж идэх
  • Мэргэжлийн байгууллагын зөвлөмжийн дагуу энгийн бие засах газар, бохирын цооног, гадна талбайг халдваргүйжүүлэх
  • Хоол бэлтгэх, хоол идэхийн өмнө, бие зассаны дараа, хүүхэд гадаа тоглосны дараа болон бохирлогдсон тухай бүрт гарыг савандаж угаах
  • Жорлон бохир усны цооногт ялаа, шавж авгалдайг зөвшөөрөгдсөн халдваргүйтгэлийн бодисоор устгал хийх
  • Халуурах, толгой өвдөх, хоолонд дургуй болох, бөөлжих, суулгах, булчин татах, ил шарх шалбархай үрэвсэх гэх мэт шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмнэлэгт яаралтай хандах
  • Эрүүл мэндийн байгууллагаас иргэдэд зориулсан мэдээлэл, зөвлөмжийг авах
  • Эрүүл мэндийн болон Онцгой байдлын байгууллагаас халдварт өвчний болзошгүй тохиолдлын үед хэрэглэх хүнс, халдваргүйтгэлийн бодисын нөөцийг бүрдүүлэх
  • Мэргэжлийн байгууллагаас нөөцийн хүнсний чанар, аюулгүй байдалд шинжилгээтэй хяналт хийж, халдваргүйтгэлийн бодис идэвхийг тодорхойлсны үндсэн дээр халдваргүйжүүлэх үйл ажиллагаанд ашиглуулах, орон гэр нь үерт авсан хүмүүсийн хорогдох болон түр байршуулах байранд эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналт шалгалтыг тогтмол хийж, хүнс, ус болон орчны эрүүл ахуйн нөхцөл, шаардлагыг хангуулах
  • Үерийн аюулд өртсөн бол бохирдсон хөрс, бие засах газар, бохир усны цооногт мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө авч халдваргүйжүүлэлт хийх.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-08-07 213.87.150.110

>>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-08-07 173.66.93.130

Монгол улсын Ерөнхийлөгч өө. Та Монгол хүний эрүүл мэнд амь насыг бодож өөрөө оройлон оролцож байгаа найр наадмаа одоо даруй зогсоогооч ээ. Энэ утга учиргүй 100 жил гээч юм аа болиоч ээ. Хаа сайгүй найр наадам хэсч сунаж унатлаа ядарсан хүмүүс нойр хоолгүй машин тэрэг барин орон нутгаар хөлхөлдөж осол аваар гаргаж байна. Үер усны аюулд ард түмэн чинь эд хөрөнгө, амь насаараа хохирсоор байна. Юун даншиг энэ тэр. Тэнд зардаг тэр их мөнгөөрөө ганц ч болов үерийн хамгаалалт шуудуу татаач ээ. Улс дая

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж