Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн иргэдэд дэмжлэг үзүүлж байна

Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн иргэдэд дэмжлэг үзүүлж байна

Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн иргэдэд дэмжлэг үзүүлж байна
Зэвсэгт хүчний тухай Монгол Улсын хуульд заасны дагуу Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн үндсэн үүргээс гадна байгалийн гамшиг, үйлдвэрлэлийн ослоос хүн ам, эд хөрөнгийг авран хамгаалахад дэмжлэг үзүүлэх үүргийг нэр төртэйгөөр гүйцэтгэсээр ирсэн юм.
Өчигдөр буюу 8 дугаар сарын 5-ны орой орсон их хэмжээний борооны улмаас Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар дүүргийн зарим хэсэгт олон тооны айл өрх үерийн аюулд өртөж, эд хөрөнгийн ихээхэн хохирол амсаад байна.
Энэхүү гамшгийн аюулаас иргэдийн амь нас, эд хөрөнгийг авран хамгаалах, гамшгийн уршгийг арилгах чиглэлээр Нийслэлийн Онцгой комисс, мэргэжлийн байгууллага, үндсэн чиг үүрэг бүхий мэргэжлийн ангиуд шуурхай ажиллаж байна.
Уг гамшгийн хор хохирлыг арилгах, үерийн улмаас зам, талбайд үүссэн бохирдлыг цэвэрлэх, далан шуудууг сэргээх ажилд Улаанбаатар цэргийн хүрээний Зэвсэгт хүчний зарим ангиудын бие бүрэлдэхүүн дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.
Тодруулбал, өнөөдрийн 06.00 цагаас эхлэн Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалаар нийслэлийн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт авто замын дагуух байрлалд 3 нэгж Хово ачааны машинтай цэргийн алба хаагчид лаг шаврыг шилжүүлэн ачих үүргийг гүйцэтгэж байгаа юм.
Мөн Зэвсэгт хүчний зарим ангийн 300 орчим цэргийн алба хаагчид тавигдсан үүргийг гүйцэтгэхээр товлосон газар, цэгүүдэд очиж үүрэг гүйцэтгэж эхэлсэн ба шаардлагатай хүн, техникийг татан оролцуулах, эмнэлгийн хөдөлгөөнт бүлгийг томилон ажиллуулах бэлтгэлийг хангаж байна.
Тэдний үүрэг гүйцэтгэж буй талаарх мэдээллийг Батлан хамгаалах яамны "Соёмбо" редакцын сэтгүүлч, сурвалжлагч, зураглаач нар Та бүхэндээ хүргэх болно.
Хурандаа Б.ОТГОНБАЯР
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж