Пап лам Францистай оройн залбирал үйлдэхийн тулд Португалийн нийслэл дэх голын эргийн цэцэрлэгт хүрээлэнд Бямба гаригт 1.5 сая орчим хүн цугларч, хэдэн цагийн турш шатам нар, аагим халууныг тэсвэрлэжээ.
Тус арга хэмжээнд зориулан шинээр бий болгосон “Parque Tejo” нь 100 га талбайг эзэлдэг бөгөөд ямар ч сүүдрэвчгүй байв. Гэтэл агаарын температур Цельсийн 38 хэмд хүрсэн тул зарим оролцогчид усны саваа дүүргэхийн тулд 20 минут оочерлон хүлээх шаардлагатай болсон байна.
Зарим нь пап ламыг гарч ирэхээс найм гаруй цагийн өмнө ирсэн байв.
Пап ламын Лиссабонд зорчихоор ирсэн дэлхийн залуучуудын өдөр болох Ромын католик шашны баярт зориулсан аппликейшн нь хүмүүст ус ууж, нарны тос түрхэхийг сануулсан халууны сэрэмжлүүлэг илгээжээ.
Католик Вудсток гэж нэрлэгдсэн арга хэмжээнд оролцогчдыг хэт халуунаас хамгаалахын тулд тайзан дээрээс хүмүүсийг усаар шүршсэн гэнэ.
ЭХ СУРВАЛЖ: REUTERS
Холбоотой мэдээ