Гандантэгчинлэн хийдийн лам Б.Гантөмөр хүй долоон худагт даншиг наадамтай холбоотой мэдээлэл өгөх үеэрээ “өчигдөр цам харайх ёслол болоогүй байсан бол Улаанбаатар хот тэр чигтээ үерт автах байсныг үгүйсгэхгүй” гэсэн юм. Энэ нь иргэдийн бухимдлыг ихэд төрүүлж, үерт өртсөн айл өрх, эндсэн хүмүүсийн ар гэрийнхэнд хүндээр тусч байгааг цахим хуудаст бичиж байна.
Тэрбээр, Даншиг наадам Хүрээ цам дахин сэргэсэн нь 2015 он. Одоогоос найман жилийн өмнөөс Очирваань бурхныг тусгайлан тахидаг уламжлал тогтсон.
Энэ жилийн тахилгын онцлог нь Өвөрмонгол, Тува, Халимагаас лам хуврагууд ирсэн төдийгүй орон нутгийн хийдүүдээс ч лам нар олноороо ирсэн байна. Хэрэв өчигдөр лам хуврагууд олноор цам харайх ёслол хийгээгүй бол хот даяараа үерт өртөх байсныг үгүйсгэхгүй. Тиймээс энэхүү тахилгыг олон эрсдэлээс сэргийлж үйлддэг гэсэн юм.
Харин үүнд иргэд бухимдаж, шашны төлөөлөгчид энэ хүнд үед наадмаа зөвтгөж байгаад дургүйцэж буй. Гэсэн ч тус наадмыг зогсоох боломжгүй гэдгийг Хотын захирагчийн албанаас мэдээлсэн.
Холбоотой мэдээ