Увсад аянга бууж 2 хүүхэд эндэж, нэг нь хүнд түлэгджээ

Увсад аянга бууж 2 хүүхэд эндэж, нэг нь хүнд түлэгджээ

Увсад аянга бууж 2 хүүхэд эндэж, нэг нь хүнд түлэгджээ

Увс аймагт гурван хүүхэд аянганд цохиулж, 11, 12 настай хоёр хүүхэд нь амиа алдсан харамсалтай осол байна. Тодруулбал, Увс аймгийн Тариалан сумын Хөхөө багийн “Бага-Улиас” гэдэг газар өчигдөр буюу энэ сарын 05-ны 22:00 цагийн орчимд түр зуурын ширүүн бороо орсны улмаас гурван хүүхэд аянганд цохиулсан тухай мэдээллэл аймгийн онцгой байдлын газарт иржээ.

Сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан ажилтнуудыг 23:00 цагт очиход гэрийнхээ гадаа байсан 14 настай, эрэгтэй Э түлэгдсэн байдалтай ухаантай. 12 настай, эмэгтэй Э, 11 настай, эмэгтэй М нар нас барсан байсан аж.

Э-д эмнэлгийн анхны тусламж үзүүлж аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэсэн байна.

Өнгөрсөн сарын 10-нд мөн Увс аймгийн Бөхмөрөн суманд айлын гэр дээр аянга бууж, гэрт байсан хүмүүс хүнд түлэгдсэн талаар мэдээлэл гарсан. Энэ талаар Онцгой байдлын ерөнхий газраас тодруулахад "Айлын гэр дээр аянга бууж, гэрт байсан хүмүүс түлэгдсэн бөгөөд яаралтай эмнэлгийн тусламж үзүүлсэн" гэсэн юм.
Тодруулбал, Увс аймгийн Бөхмөрөн сумын Гурван жигэртэй багийн нутаг “Урт булаг” гэдэг газар энэ сарын 10-ны 01:20 цагийн орчим малчин Э-ийн гэр дээр аянга буусан тухай мэдээлэл аймгийн Онцгой байдлын газарт ирсэн.
Аймгийн Эрүүл мэндийн газрын эсч нарыг очиход малчин Э59 настай, эрэгтэй/, О 59 настай, эмэгтэй/, П /5 настай, эрэгтэй/, П7 настай, эрэгтэй/ нар аянганд цохиулж, цээж, нуруу, гуяны хэсэгтэй түлэгдсэн байсан тул эмнэлгийн тусламж үзүүлсэн. Одоо биеийн байдал нь сайжирч байгаа гэв.
Ойрын хугацаанд ихэнх нутгаар хэт халах ч зарим аймгаар түр зуурын аянга цахилгаантай ширүүн бороо орох тул иргэд та бүхнийг сонор сэрэмжтэй байхыг холбогдох албаныхан анхааруулж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-08-06 213.87.90.126

~~~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-08-06 103.111.68.3

энэ балай коментыг устгаачээ. ийм мэдээний доор ингэж бичихээсээ санаа зовохгүй яадаг мал вэ чи

Avatar

иргэн 2023-08-06 103.26.193.212

гэр дээр юу байсан ,юунаас болов гэдгийг ардуудад сайн тайлбарлаж өгмөөр байна ,

Avatar

Нэргүй 2023-08-06 66.181.186.199

УТСАА УНТРААХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж