Нуранги дор төрсөн охин 6 сар хүрчээ

Хуучирсан мэдээ: 2023.08.06-нд нийтлэгдсэн

Нуранги дор төрсөн охин 6 сар хүрчээ

Нуранги дор төрсөн охин 6 сар хүрчээ

Зургаан сарын өмнө Турк, Сирид болсон газар хөдлөлтийн улмаас нурсан барилгын нуранги дор төрсөн охины биеийн байдал сайн байгаа бөгөөд өргөж авсан гэр бүлдээ хайртай, танихгүй хүний өмнөөс ч инээмсэглэх дуртай нэгэн болж өсч торниж байна.

Энэ оны хоёрдугаар сарын 6-нд болсон газар хөдлөлтийн улмаас Сирийн хойд хэсгийн Жиндерис хотод эцэг эх, дөрвөн ах дүү нь дарагдаж амиа алдсан. Харин бяцхан охин Афраа нуранги дор 10 цаг байсны эцэст амь аврагдсан.  Түүнийг олоход хүйгээрээ ​​ээжтэйгээ нь холбогдсон хэвээр байв.

Түүний түүх тухайн үед олон улсад түгэж,  дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүс өргөж авах санал тавьж байсан.

Сирийн хойд хэсэгт хэд хоног эмнэлэгт хэвтсэний эцэст Афрааг нагац эгчид нь хүлээлгэн өгч, түүнийг өргөж авсан байна. Тэрбээр таван охин, хоёр хүүгийн хамт өсч байна. Охин болон нагац эгч хоёрын төрсөн эцэг Халил аль-Савадигийн хэлснээр, ДНК-ийн шинжилгээ хийлгэсний дараа Афраа авга эгчийнхээ гэр бүлд хүлээлгэн өгсөн байна.

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
42
ЗөвЗөв
8
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж