Оросууд “BMW”, “Mercedes”-ээ “Лада” машинаар сольж эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2023.08.06-нд нийтлэгдсэн

Оросууд “BMW”, “Mercedes”-ээ “Лада” машинаар сольж эхэлжээ

Оросууд “BMW”, “Mercedes”-ээ “Лада” машинаар сольж эхэлжээ

ОХУ-ын Ерөнхийдөгч Владимир Путин дотоодын үйлдвэрлэлээ дэмжих ёстой гэж хэлсний дараа Оросын албаны хүмүүс “BMW”, “Mercedes”-ээ “Лада” болон бусад орос машинуудаар сольж эхэлжээ.

Путины зарлигаас хэдхэн цагийн дараа Оросын парламентын доод танхимын дэд дарга Владислав Даванков цахилгаан хөдөлгүүртэй “Москвич-3е” машин жолоодож буй бичлэгээ нийтэлжээ.

Тэрбээр 5 секундын тотор 0-ээс 60 миль хурд авч, 155 миль/цаг хүртэл хурдлах чадвартай “Мерседес S-450” маркийн автомашин эзэмшдэг байв. Харьцуулбал, “Москвич-3е” нь 87 миль цаг хурдлах чадвартай гэж тодорхойлогддог.

Путин Пүрэв гаригт Оросын аж үйлдвэрчдийн уулзалтын үеэр Оросын эрх баригчид "илүү даруухан" дүр төрхийг хүлээн зөвшөөрч, дотоодын автомашины брэндийг худалдаж авах хэрэгтэй гэж хэлжээ.

Барууны хориг арга хэмжээг даван туулахын тулд Оросын автомашины үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхийг хичээж буй.  Улмаар 20 жилийн дараа "Москвич" брэндийг эргүүлэн зах зээлд гаргаж ирсэн. Машинууд нь Хятадын загвартай бараг адилхан гэдгийг салбарын мэргэжилтнүүд онцолсон.

ОХУ-ын хамгийн том автомашин үйлдвэрлэгч “АвтоВАЗ” ч барууны хориг арга хэмжээнд багагүй хохирол амсч байна. Тухайлбал, тус үйлдвэр хиймэл дагуулын навигацийн систем, аюулгүйн дэр, түгжигдэхээс хамгаалах тоормосны системгүй өнгөрсөн жилийн загварыг гаргахаас өөр аргагүй болсон.

Өнгөрсөн зургадугаар сард Оросын автомашин үйлдвэрлэгч “АвтоВАЗ” компанийн тэргүүн Максим Соколов Кремль Украин руу түрэмгийлсэний улмаас ажиллах хүчний хомсдол үүссэнээс хоригдлуудыг ажиллуулахаас өөр аргагүйд хүргэсэн гэж мэдэгджээ.

ЭХ СУРВАЛЖ: THE TELEGRAPH

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
36
ХахаХаха
12
ЗөвЗөв
4
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж