Өмнөд Солонгос аюулгүй улс байхаа больсон уу?

Өмнөд Солонгос аюулгүй улс байхаа больсон уу?

Өмнөд Солонгос аюулгүй улс байхаа больсон уу?

Өмнөд Солонгост хоёр долоо хоног хүрэхгүй хугацаанд хоёр дахь удаагаа хутгатай этгээд хүмүүсийг гэмтээсэн хэрэг гарсан. Энэ нь хүн амины хэрэг бага гардаг, галт зэвсгийн хатуу хязгаарлалттай, аюулгүй гэгдэж ирсэн Өмнөд Солонгос улсад айдас төрүүлэв.

Тодруулбал, Сөүлийн ойролцоох Соннам хотын худалдааны төвд нэгэн эрэгтэй машинаараа хажуугаар өнгөрөгч хүмүүсийг дайрч, бууж ирээд олон хүнийг хутгалсан хэрэг гарсан. Түүнийг газар дээр нь баривчилсан боловч 14 хүн шархадсан байна. Хохирогчдын хоёрынх нь биеийн байдал хүнд байна.

Соннам хотын оршин суугч 78 настай Ли Ён Жа хэлэхдээ, "Би хүүхдүүддээ буу зэвсгээс айж, гадаад руу явахдаа болгоомжтой байгаарай гэж үргэлж захидаг байсан ч одоо би Өмнөд Солонгост байхаас илүү их айж байна" гэж ярьжээ. Тэрбээр Пүрэв гаригт болсон үйл явдлын үеэр хүмүүсийн хашгирахыг сонссон гэж Ройтерс агентлагт мэдээлжээ.

Тус дүүргийн өөр нэг оршин суугч, 26 настай Чой Жун Хо Баасан гаригийн өглөө ажилдаа явах замдаа, халдлага болсон худалдааны төвийн ойролцоо явахдаа маш сонор сэрэмжтэй байсан гэж түгшингүй ярьжээ.

Үүнээс хэдхэн хоногийн өмнө Сөүл хотод 32 настай эрэгтэй хутга барин хүмүүс рүү халдсанаар нэг хүн амиа алдаж, гурван хүн гэмтсэн. Гэмт этгээд баривчлагдсаныхаа дараа хэлсэн үг нь иргэдийг бухимдуулж байна. Тэрбээр халдлага үйлдсэн шалтгаанаа амьдрал нь бүтэлгүй байсантай холбон тайлбарлажээ.

Ерөнхийлөгч Юн Сук Ёл энэ үйл явдлыг гэм зэмгүй иргэдийн эсрэг алан хядах ажиллагаа гэж нэрлээд, олон нийтийн санаа зовнилыг арилгахын тулд боломжтой бүх нөөцийг дайчлахыг цагдаа нарт үүрэг болгов.

Цагдаагийн комиссар генерал Юн Хи Кеун Пүрэв гаригт Өмнөд Солонгосын иргэдийг ийм халдлагаас болгоомжлохыг анхааруулж, албаны хүмүүсийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулсан байна.

Мэргэжилтнүүд үүнтэй төстэй гэмт хэрэг гарах эрсдэлтэй гэж үзэж байгаа бөгөөд эрх баригчдаас сүүлийн үед гарч буй гэмт хэргийн хэв маягт хурдан дүн шинжилгээ хийж, эсрэг арга хэмжээ авахыг уриалав.

"Сэжигтнүүд тодорхой сэдэлгүй байгаа нь эдгээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ямар ч боломжгүй гэсэн үг биш" гэж Кюннам их сургуулийн цагдаагийн шинжлэх ухааны профессор Ким До Ву хэлэв.

Жишээлбэл, сүүлийн долоо хоногт болсон хутгатай халдлага нь метроны буудлуудын ойролцоо гарсан тул цагдаа нар хүн олноор цугларсан олон нийтийн газар сэжигтэй үйлдэл хийсэн тухай мэдээлэл ирвэл сайтар хянаж, идэвхтэй оролцох ёстой гэж Ким До Ву хэллээ.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХарамсалтайХарамсалтай
9
ГайхмаарГайхмаар
6
ХахаХаха
3
БурууБуруу
2
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-08-06 202.126.90.45

тийм шүү. манайхан арай ч ингэж хаа хамаагүй хүн хутгалахгүй. Эхнэр, нөхөр, найз, хамаатан саднуудаа л а**а шүүдээ. монголчууд их хамаатан садансаг болохоор 100К хүнд ноогдох хүн амины хэрэг 8 гардаг. со нар зожиг учираас 0,9 гардаг юм

Avatar

Нэргүй 2023-08-06 213.87.90.126

!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зочин 2023-08-06 103.229.122.248

Америкийн цагаан солиотнуудын өвчин халдварлаж бна да.Америкийг хэт шүтээд бхаар ерөнхийлөгч нь хүртэл дайныг дэвэргээд санхүүлжүүлээд еьропыг уриалаад зөнөг зангаа тулгаад бх юм.Уг нь солонгост ийм хэрэг нээх сонсогдож бгаагүй л юм бна.Гайгүй арга хэмжээ авах бх гэж найдья.Түгшүүртэй юмаа.

Avatar

Нэргүй 2023-08-06 64.119.25.127

залуус нь барууныг хэт шүтэж,хүний эрх ярьж,хар тамхинд автан,ази тивийн олон мянган жилийн уламжлалтай өндөр настан хүмүүсээ хичээнгүйлэн сонсож хүндэтгэдэг соёл удамжлалаа гээснээс ийм болж байгаа юм даа,тийм хандлага 2007-8 оны үеэс идэвхжиж эхэлсэн,одоо яг а**с шиг золбинтож эхэлж байгаам бна даа,манайх ч гэсэн барууныг дагаж г***,лесби,транжендер гээд эхэлсэн,наадмаа ч хийгэхгүй гээд но наадам ч билүү гадны санхүүжилтээр шар даавуу бариад сүйд болоод байсан удахгүй ийм л болно доо

Avatar

Нэргүй 2023-08-06 202.126.88.136

За битгий мэдрэлт ооркоо. Чиний хэт шүтээд орост бүр энэнээс ч аймшигт хэргүүд зөндөө гардаг. Тэгээд танай тэр орост чинь дох хар тамхи тартагтаа тулчихсан байгаа

Avatar

Нэргүй 2023-08-06 202.126.89.134

Оросыг шүтэж байхад лесби, г***, трансжендер гэж байдаггүй л байлаа. АНУ-г шүтэж эхэлснээр ийм гажууд заваан ёс бус юмнууд гаарч эхэлсэн.

Avatar

Нэргүй 2023-08-06 103.212.119.49

АНУ-ын нөлөөнд хэт орсоны үр дагавар.

Avatar

Зочин 2023-08-06 202.126.88.151

Кимчи соёл, амьдралын хэв маягийн гажуудал, цаашдаа ч үргэлжлэх биз, манай кимчи соёл шүтэгчид энийг нь удахгүй Монголд импортлоход оруулаад ирж мэднэ шүү, өөрийн толгойгүй осолтой л улс шүү дээ, хүн чанарын хувьд солонгосууд бол жинхэнэ адгийн улс ш дээ

Avatar

Нэргүй 2023-08-06 192.82.78.33

Өө тийм ээ тийм. Дэлхийн хамгийн адгийн гуйлгачин, ядуу хоосон орнуудын нэг Монголын нэг тэнэг хоосон толгойт оо…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж