ОХУ дахь Хятадын Элчин сайд бухимдав

Хуучирсан мэдээ: 2023.08.06-нд нийтлэгдсэн

ОХУ дахь Хятадын Элчин сайд бухимдав

ОХУ дахь Хятадын Элчин сайд бухимдав

Хятадын таван иргэнийг ОХУ-д нэвтрэхийг хориглосон нь хоёр орны найрсаг харилцаатай нийцэхгүй байгааг БНХАУ-аас Орост суугаа Элчин сайдын яам шүүмжилсэн байна.

Өнгөрсөн сарын сүүлчээр Казахстанаас Орос руу автомашинаар нэвтрэхийг завдсан таван хүнийг дөрвөн цагийн шалгалтын дараа нэвтрүүлэхээс татгалзаж, визийг нь цуцалсан гэж Элчин сайдын яам мэдэгджээ.

Элчин сайдын яам ОХУ-ын Гадаад хэргийн яам болон хилийн агентлагуудад хандаж, "Оросын хууль сахиулах ажиллагааг хэтрүүлэн хэрэглэсэн нь Хятадын иргэдийн хууль ёсны эрх ашгийг ноцтойгоор хохироосон гэдгийг тодорхой онцлон тэмдэглэв" гэж албан бичигт дурджээ.

Орос улс Хятадын иргэдийг ялгаварлан гадуурхах бодлого баримталдаггүй, мөн Хятадын таван иргэний визний мэдүүлэгт очих газар нь жинхэнэ зорьсон газартай нь таарахгүй байна гэсэн Оросын албаны хүмүүсийн мэдэгдлийг Элчин сайдын яамнаас иш татсан байна.

2022 оны хоёрдугаар сард Ши Жиньпин, Владимир Путин нар Украиныг түрэмгийлэхээс хэдхэн хоногийн өмнө өвлийн олимпийн нээлтэд оролцохоор Бээжинд айлчлахдаа "хязгаарлалтгүй" түншлэлийн харилцаа тогтоосон.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХахаХаха
3
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж