Байшин дээр шон унаж, 2 иргэн хүчдэлд өртөөгүй гэв

Хуучирсан мэдээ: 2023.08.06-нд нийтлэгдсэн

Байшин дээр шон унаж, 2 иргэн хүчдэлд өртөөгүй гэв

Байшин дээр шон унаж, 2 иргэн хүчдэлд өртөөгүй гэв

Нийслэлд үерт өртсөн бүсүүдэд цахилгааны хязгаарлалт хийсэн. Энэ талаар Улаанбаатар цахилгаан түгээх станцаас тодрууллаа.

УБЦТС ТӨХК-ийн хяналт аюулгүй ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Г.ГАНБОЛД:

-Баянзүрх дүүргийн Монель, Дарь эх орчимд үерийн аюултай байдал үүсч тухайн бүсэд УБЦТС ТӨХК-ийн 70 ажилтан, 20 орчим машинтай ажиллаж байна. Үерийн бүс дэх 6870 өрхийн цахилгааныг түр хугацаанд хязгаарлаж, өглөө 3100 хэрэглэгчийн цахилгааныг эргүүлж өгсөн.

Цахилгааны шугам, шонгуудын үзлэг хийгдэж хэвийн тохиолдолд айлуудын хүчдэлд эргүүлж залгана.

Өчигдөр хоёр иргэн тогонд цохиулж нас барсан мэдээллийн талаар цахим хуудаст буруу, зөрүү зүйлс гарч байна. Бид нөхцөл байдал дээр нь очиж шуурхай шалгалт хийсэн.

Хоёр иргэн тогонд цохиулсан гэх орчны агаарын шон, гэрэлтүүлгийн шон айл дээр унаж, хүмүүс хүчдэлд нэрвэгдсэн нөхцөл байхгүй.

Бид тухайн орчны хяналт шалгалтын дараа хуулийн байгууллагад мэдээлэл өгсөн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж