Үерт эндсэн 10 сартай хүүхдийн эцэг, эх маш хүнд байна

Үерт эндсэн 10 сартай хүүхдийн эцэг, эх маш хүнд байна

Үерт эндсэн 10 сартай хүүхдийн эцэг, эх маш хүнд байна

Нийслэлд өчигдөр /2023.08.05/ орсон түр зуурын ширүүн борооны улмаас Баянзүрх дүүргийн 21, 24 болон бусад хороодод үер буусан. Үүний улмаас 100 орчим айл үерт автаж, гэр байшин нь усанд автаж, машин, эд хөрөнгө нь урсч, хоёр хүн тогонд цохиулж нас барсан харамсалтай осол гарсан билээ.

Мөн эцэг, эхтэйгээ автомашинд зорчиж явсан 10 сартай хүүхэд эндсэн. Тодруулбал, үерт урссан машинд зорчиж явсан эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг ухаангүй байхад нь олж ГССҮТ-д хүргэсэн бол хүүхдийг шөнө эрлийн баг хайж цогцсыг нь үүрээр гүүрний доод хэсгээс олсон байна.

Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст өчигдөр 22:46 цагт яаралтай тусламжийн 103 дугаараас иргэн Б, Д нар машинтайгаа үерт автаж, өөрсдөө ГССҮТ-д биеийн муу, шокын байдалтай байна гэсэн. Тухайн хүмүүс машинтайгаа үерт урсч байгаад эрсдэлээс сэргийлэхийн тулд машинаасаа гарч дээр нь хүүхдээ тэвэрч сууснаа санаж байна, удалгүй хүүхдээ усанд алдсан гэж хэлжээ. Үүний дагуу цагдаа, онцгойгийн алба хаагчид ажиллаж 02:40 цагийн үед машиныг олж гаргасан.

Хүүхдийг ойролцоох хэсгээс хайж 03:00 цагийн үед гүүрний хэсгээс цогцсыг нь олсон.

Эцэг, эхийнх нь биеийн байдал маш хүнд шоктой байгааг БЗД-ийн цагдаагийн хэлтсээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
88
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-08-06 49.171.13.162

Яана даа хөөрхий хурдхан шиг тэнхрээсэй аав нь машиныхаа хамар дээр тэвэрч сууж байгаад өөрөө урсчихсан гэсэн байсан. Сахиусан тэнгэр нь дахиад ээж аавдаа ирэх байхаа. Өөрсдийгөө ыага л буруутгаасай

Avatar

Нэргүй 2023-08-06 213.87.90.126

!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Завхайчууд аа, болиоч 2023-08-06 103.26.194.238

Энэ нэг балай зар шиг юм бүх мэдээний дор байх юм. Ядаж ийм эмгэнэлт мэдээний дор энэ балай зараа тавираа болиоч. Бурхан гэж байдаг бол энэ завхайчуудыг шийтгээч.

Avatar

Нэргүй 2023-08-06 64.119.17.128

даргыг уу

Avatar

Нэргүй 2023-08-06 59.153.114.249

Яасан ч найр наадам нь барагдахаа больсон юм. Ажил хийх ч хүн олдохгүй . Арай л юмаа

Avatar

Нэргүй 2023-08-06 66.181.160.12

Үерийг үл харгалзан Даншиг наадмаа хийхдээ л хийнэ гэцгээж байна, манай тэнэгүүд??!!

Avatar

Нэргүй 2023-08-06 139.5.219.193

эвий2 нялх хүүхдийг аварчихсан бол..

Avatar

Хотын уугуул иргэн 2023-08-06 202.126.89.25

Найр наадам, элдэв овооны тахилгуудаа болиоч ээ. Хотын захиргаа, Онцгойгийнхан урьдчилан сэргийлэх талаар юуч хийхгүй байна. Дандаа ниргэсэн хойно нь хашхирах юм л хийж байна. Дүүргүүдийн албатууд ажлаа хийхгүй найр наадам, зугаалгаар яваад байна ш тээ.

Avatar

Иргэн 2023-08-06 150.129.143.76

Засаг төрөө ажлаа хийлдээ. Мөнгө угаалт хэрээс хэтэрлээ, шинэ зам борооны дараа үгүй болдог, борьдууур жилд 2 удаа сольж байна. Шуудуй, үерийн далангаа барих нь олон хүний амь нас, эд хөрөнгийг аврах болно. Үеэрийн нөхцөл байдал жил ирэх тусам хүнд болор дамжиггүй. Усан Жаран штээ!!!!!!!!!

Avatar

Нэргүй 2023-08-06 202.126.90.140

бродюр сольж байна гээд үeрийн шуудуу таглаад байгаа биз дээ. замын цагдаагийн урд нарны замын ус зайлуулах шуудуу таг бөглөрсөн. СБД ийн засаг дарга хятад хүүхнээ зайлуулмаар юмаа. мөнгө яаж идэх үү гэхээс өөр боддог юм бна уу

Avatar

Нэргүй 2023-08-06 173.66.93.130

Монгол улсын Ерөнхийлөгч өө. Та Монгол хүний эрүүл мэнд амь насыг бодож өөрөө оройлон оролцож байгаа найр наадмаа одоо даруй зогсоогооч ээ. Энэ утга учиргүй 100 жил гээч юм аа болиоч ээ. Хаа сайгүй найр наадам хэсч сунаж унатлаа ядарсан хүмүүс нойр хоолгүй машин тэрэг барин орон нутгаар хөлхөлдөж осол аваар гаргаж байна. Үер усны аюулд ард түмэн чинь эд хөрөнгө, амь насаараа хохирсоор байна. Элэнцгийн чинь даншиг энэ тэр. Тэнд зардаг тэр их мөнгөөрөө ганц ч болов үерийн хамгаалалт шуудуу татаач

Avatar

Нэргүй 2023-08-06 66.181.161.235

Яг үнэн. Ерөнхийлөгч.нь энд тэнд найр наадам,уул овоо тахилгад оройлон оролцож, одон медаль тараагаад яваад байдаг. Ард нь ийм гамшиг болоод байдаг. Найр наадам, уул овоо тахилга, зугаа цэнгэл, гавъяа шагналаар сайхан болдог аль хэдийн л сайхан болчих байлаа. одоо бодисоо, та минь ээ. Энэ ард түмнээ уужидэх, наргиж цэнгээд биш, харин хүн бүр хөдөлмөрлөх, баялаг бүтээхэд уриалан дуудмаар байна. Улс орны чинь тусгаар тогтнол эмзэг болж байна,үүнд санаа зовж буй хүн алга.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж