Нийслэлийн Онцгой байдлын газарт 22:00 цагийн байдлаар 53 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.
БЗД-т /45 дуудлага/ 11, 17, 22, 21, 27, 28, 29, 32 хороод, СБД-т /8 дуудлага/ 16, 20 хороодод, хашаа, байшин, гэр 47, машин үерт урссан 5, авто зам үерт автсан нэг дуудлага мэдээлэл тус тус бүртгэгдсэн.
Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Монелийн задгайд гэр усанд автаж 3 иргэн тогонд цохиулснаас 2 иргэн нас барсан мэдээлэл ирсэн.
Баянзүрх дүүрэгт үүссэн үерийн голомтод
Гал түймэр унтраах, аврах ангиудын 80 гаруй алба хаагч, Сүхбаатар дүүрэгт 6 алба хаагч аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.
Нэмэлт:
Хүчтэй үер буусны улмаас хоёр иргэн цахилгаанд цохиулж амь насаа алдсан байна. Хотын үер бууж байгаа хэсэгт ойр зорчиж байгаа бол анхаарал болгоомжтой байхыг аврагчид онцгойлон санууллаа.
Одоогийн байдлаар 38 дуудлага хүлээн авчээ
Нийслэлийн хэмжээнд орсон түр зуурын борооны улмаас Баянзүрх дүүргийн 21, 27, 28, 29 дүгээр хороо, “Дарь-Эх”, “Монель”, “Шинэ монель”, Цагаан даваа орчим айл, гэр, автомашин үерийн усанд автсан нийт 38 дуудлагыг өдрийн 19:48 цагаас эхлэн хүлээн авсан.
Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах анги, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар алба хаагчид ажиллаж байна.
Нийслэлд орсон аадар борооны улмаас нийслэлийн Онцгой байдлын газарт 21:00 цагийн байдлаар үер, усны нийт 38 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдээд байгааг нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Тодруулбал, БЗД-т / 32 дуудлага/ 11, 17, 28, 27, 22, 21, 29, 32 хороод, СБД-т /6 дуудлага/ 16, 20 хороодод айлын хашаа, байшин, гэр, машин урссан дуудлага мэдээлэл ирсэн.
Дуудлага мэдээллийн дагуу алба хаагчид иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.
Холбоотой мэдээ