
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Г.Занданшатарын урилгаар Япон Улсын Гадаад хэргийн сайд К.Окада тэргүүтэй төлөөлөгчдийн Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна. Тэрээр өглөө Дамбадаржаа дахь япон цэргийн дурсгалын хөшөөнд цэцэг өргөсөн бөгөөд Гадаад харилцааны яамны Хэлэлцээний танхимд Гадаад харилцааны сайд Г.Занданшатартай хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа болон бүс нутаг, олон улсын харилцан сонирхсон асуудлаар санал солилцсон байна. Хэлэлцээрийн дараагаар албан төлөөлөгчид дурсгалын гэрэл зураг татуулсан бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд нарт бараалхахаар Төрийн ордоны зүг хөдөллөө.
Б.Мандах