Дональд Трамп АНУ-ын 2020 оны ерөнхийлөгчийн сонгуулийг хүчингүй болгох оролдлогоос үүдэлтэй холбооны дөрвөн хэрэгт буруугүй гэдгээ мэдэгдлээ.
Трампыг 2021 оны нэгдүгээр сарын 6-нд АНУ-ын Капитол руу халдлагыг өдөөж, ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг өөрчлөх оролдлого хийсэнд буруутгасан юм.
Дүүргийн шүүгч түүнээс өөрийг нь буруутгаж буй дөрвөн хэрэгт буруутай юу? гэж асуухад Трамп буруугүй гэж хариулжээ.
Капитолын хэрэгт 1000 гаруй хүнийг яллаад байгаа юм.
ЭХ СУРВАЛЖ: CNN
Холбоотой мэдээ