Ши Жиньпинд тал зассан удирдлагууд ард иргэдийнхээ эсэргүүцэлтэй тулав

Ши Жиньпинд тал зассан удирдлагууд ард иргэдийнхээ эсэргүүцэлтэй тулав

Ши Жиньпинд тал зассан удирдлагууд ард иргэдийнхээ эсэргүүцэлтэй тулав

Хятадын хойд хэсгийн үерт нэрвэгдэгсэд нутгийн ард иргэд  Коммунист намын гол албан тушаалтныг Ши Жиньпиний тэргүүлэх төслүүдийг хамгаалахын тулд аюулгүй байдлаа золиосолсон гэж буруутгаж байна. Хэбэй мужийн Коммунист намын дарга Ни Юэфэнгийг бичсэн сэтгэгдлээс үүдэлтэй хаштаг Хятадын “Weibo” сайтад 80 сая гаруй хандалт авчээ. Тэрбээр Бээжинтэй хил залгаа мужуудын хотуудыг "Нийслэлийг хамгаалах үерийн шуудууны үүрэг гүйцэтгэхийг" уриалсан нь ард иргэдийн дургүйцлийг өдөөсөн байна. Тэрбээр хэлэхдээ, “Хятадын 2017 онд барьж эхэлсэн шинэ хот болох Ши Жиньпин "мянган жилийн ач холбогдолтой" төсөл гэж тодорхойлсон энэ хот манай муж дахь үерийн гамшигтай тэмцэх нэн тэргүүний зорилт" гэсэн байв.

Нийслэл болон түүний ойр орчмын бүс нутагт дөрөв дэх өдрөө бороо орж, 140 жилд болоогүй их үер нийслэлд болсны дараа тэрбээр ийм  тайлбар хийсэн аж.

Далайн шуурганы улмаас их хэмжээний бороо орсон нь 630 мянган хүн амтай Жуожөү зэрэг Хэбэй мужийн хотууд хүчтэй үерт автсан байна.

“Global Times” сонины ерөнхий редактор асан Ху Сижин нийтлэлдээ, Бээжин болон түүний ойр орчмын бүс нутагт хүмүүсийн амь нас, эд хөрөнгийн аюулгүй байдал адил чухал байх ёстой” гэж бичжээ.

Түүнчлэн тус мужийн хоёр дахь хүчирхэг хүн болох Ван Жэнпугийн хамт Ни Юэфэнг огцруулахыг иргэд уриалжээ. "Та Бээжин, Тяньжин, Сионьань, Дасин нисэх онгоцны буудлыг хамгаалахыг хүсч байна гэж бичжээ. Тэгвэл бид Хэбэй хүмүүст та нар хэрэггүй. Хэбэйгээс зайл!" гэсэн байв.

Өөр нэг өндөр албан тушаалтан Хятадын Усны нөөцийн сайд Ли Гуойин 2019 онд ашиглалтад орсон Нийслэлээс өмнө зүгт орших 80 тэрбум юанийн Сионьань болон Бээжингийн Дасин олон улсын нисэх онгоцны буудлын талаар үүнтэй төстэй мэдэгдлийг хийсэн байна.

Хятадын хойд хэсэг түүхэн үерийн гамшигт нэрвэгдсэнээс хойш Ши Жиньпин ч, Хятадын Ерөнхий сайд Ли Цян ч олон нийтийн өмнө гараагүй. Хариг Пүрэв гаригт Ши Жиньпин даргын тамгын газрын дарга Цай Ци Бээжингээс зүүн тийш 200 км-ийн зайд орших Бэйдайхэ далайн эргийн амралтын газарт мэргэжилтнүүдтэй мэндчилж, “дээд удирдлага зуны хоёр долоо хоногийн амралтаа эхлүүллээ” гэж мэдэгдсэн байв.

ЭХ СУРВАЛЖ: BLOOMBERG

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-08-05 213.87.138.171

!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-08-05 66.181.181.122

ХЯТДАДЫН ИРГЭД БАРАГТАЙ Л БОЛ ДУУГАРАХГҮЙ. ЭНЭ УДААД ТУС УЛСЫН УДИРДАГЧДЫН БҮР ХЭТ БОЛХИ БОДЛОГЫГ ИРГЭД НЬ ШҮҮМЖИЛЖ БАЙНА ГЭДЭГ АСУУДАЛ НЬ ДЭЛХИЙ ЕРТӨНЦ ӨӨРЧЛӨГДӨЖ БАЙГААГИЙН ИЛРЭЛ ШҮҮҮ

Avatar

Хаана ч адил 2023-08-05 64.119.26.159

шударга үнэн бол шударга зөвөөр л дуусдаг хорвоо доо

Avatar

Нэргүй 2023-08-05 59.153.113.111

Хятадууд хүртэл хувь хүн-өөрийнхөө үнэ цэнийг мэдэрч, да даргатаа долигонохоо больж эхэлж бна,гэтэл манай оркууд Баттулга, Путин мэтийн дарангуйлагчдын бөгсийг амтархан долоосоор л бна бишүү ?!

Avatar

Нэргүй 2023-08-05 66.181.181.122

ЁСТОЙ НЭГ ЧУХАМ ҮНЭНИЙГ ЦӨӨН ҮГЭЭР ХЭЛЛЭЭ ДЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж