Оросын шүүх Баасан гаригт шоронд хоригдож буй сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйд "хэт даврагч үзлийг" дэмжсэн хэргээр 19 жилийн хорих ял оноолоо.
Энэ нт Навальныйд оноосон нийт тав дахь ял юм. Навальный өдгөө Москвагаас зүүн зүгт 150 милийн зайд орших хорих ангид ял эдэлж байгаа. Навальный болон түүний дэмжигчид түүнийг гэмт хэрэгт буруутгаж байгаа нь улс төрийн зорилготой гэж удаа дараа шүүмжилж, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины дайснаа дарах гэсэн оролдлого гэж тайлбарладаг.
47 настай Навальный 2021 оны нэгдүгээр сараас хойш торны цаана хоригдож байгаа юм.
Навальный 2020 оны наймдугаар сард Сибирийн Томск хотод цэргийн зориулалттай мэдрэлийн бодисонд хордсон бөгөөд дараа нь эмнэлгийн тусламж авахаар Берлин рүү нүүлгэн шилжүүлсэн юм. Долоо хоног гаруй комд байсны дараа сэргэж, эдгэснийхээ дараа Навальный 2021 оны нэгдүгээр сарын 17-нд Москвад буцаж ирээд хугацаанаас нь өмнө суллах нөхцөлийг зөрчсөн хэргээр баривчлагдсан.
ЭХ СУРВАЛЖ: USA TODAY
Холбоотой мэдээ