Мастерс: Э.Ариунболд мөнгө, Б.Баасанхүү хүрэл медаль хүртжээ

Мастерс: Э.Ариунболд мөнгө, Б.Баасанхүү хүрэл медаль хүртжээ

Мастерс: Э.Ариунболд мөнгө, Б.Баасанхүү хүрэл медаль хүртжээ
Жүдо бөхийн шилдэг тамирчид урилгаар оролцдог “Мастерс” тэмцээн наймдугаар сарын 4-6-ны өдрүүдэд Унгарын нийслэл Будапешт хотод болж байна. Монгол Улсаас эрэгтэй ес, эмэгтэй тав, нийт 14 жүдоч оролцож, эхнээсээ медаль хүртсэн баярт мэдээг дуулгалаа.
Монголын жүдочдын эхний медалийг ОУХМ Б.Баасанхүү авчирч, хүрэл медалийн төлөөх барилдаанд Испанийн Лаура Мартинезийг өчих мэхээр цэвэр ялжээ. Мөн ОУХМ Э.Ариунболд шигшээ барилдаанд ДАШТ-ий хос хүрэл медальт, "Мастерс"-ийн хошой аварга Японы Рюүжү Нагаяматай барилдаж, мөнгөн медалийн эзэн болсон байна.
Монголын жүдочид энэ нэр хүндтэй тэмцээнд 2010 оны тасралтгүй оролцож, 10 алт, найман мөнгө, 12 хүрэл, нийт 30 медаль хүртээд байгаа аж.
Ингээд Будапештэд хүч үзэж буй Монголын жүдочдыг танилцуулъя.
  • 60 кг жинд Э.Ариунболд, Б.Цогт-Очир, Э.Сумъяабазар
  • 66 кг жинд Б.Эрхэмбаяр
  • 73 кг жинд Ц.Цогтбаатар, Б.Эрдэнэбаяр
  • 81 кг жинд Г.Болор-Очир
  • -100 кг жинд Б.Гончигсүрэн
  • +100 кг жинд О.Цэцэнцэнгэл
  • Эмэгтэйчүүдийн 48 кг жинд Г.Наранцэцэг, Б.Баасанхүү
  • 52 кг жинд Л. Сосорбарам
  • +78 кг жинд А.Адъяасүрэн, Д.Номинзул

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-08-05 213.87.138.171

!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-08-05 202.9.40.63

Медаль авсан тамирчиддаа баяр хүргье. Үзэгч хөгуөөн дэмжигчидээ баярлуулсан шүү. Тэмцээн болгоноос туршлага хуримтлуулж улам сайжрах нь гарцаагүй. Энэ эрчээрээ олимпод орж медаль авах боломж энэ хоёрт бүрэн байна. Ариунболд олдооноос япон өрсөлдөгч нарынхаа барилдааныг сайн судалж тактикаа боловсруулах хэрэгтэй. Баасанхүү маань боломжийн сайн барилдсан. том ирээдүй түүнд бүрэн байна. Өнөө орой барилдах тамирчидаас минь нэг нь алт авах болтугай гэж ерөөе. Жудо сонирхогч биднийгээ баярлуулаарай

Avatar

Зочин 2023-08-05 192.82.84.74

Энэ Ариунболд гээч нөхрийг япончууд оролцсон тэмцээнд явуулмааргүй юм байна даа, японтой таарсан сургаар л сэтгэл зүйгээр явчихдаг нөхөр байна, жүдогоор японтой таарахүйгээр том амжилт гаргана гэж байхгүй биз дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж