Жүдо бөхийн шилдэг тамирчид урилгаар оролцдог “Мастерс” тэмцээн наймдугаар сарын 4-6-ны өдрүүдэд Унгарын нийслэл Будапешт хотод болж байна. Монгол Улсаас эрэгтэй ес, эмэгтэй тав, нийт 14 жүдоч оролцож, эхнээсээ медаль хүртсэн баярт мэдээг дуулгалаа.
Монголын жүдочдын эхний медалийг ОУХМ Б.Баасанхүү авчирч, хүрэл медалийн төлөөх барилдаанд Испанийн Лаура Мартинезийг өчих мэхээр цэвэр ялжээ. Мөн ОУХМ Э.Ариунболд шигшээ барилдаанд ДАШТ-ий хос хүрэл медальт, "Мастерс"-ийн хошой аварга Японы Рюүжү Нагаяматай барилдаж, мөнгөн медалийн эзэн болсон байна.
Монголын жүдочид энэ нэр хүндтэй тэмцээнд 2010 оны тасралтгүй оролцож, 10 алт, найман мөнгө, 12 хүрэл, нийт 30 медаль хүртээд байгаа аж.
Ингээд Будапештэд хүч үзэж буй Монголын жүдочдыг танилцуулъя.
- 60 кг жинд Э.Ариунболд, Б.Цогт-Очир, Э.Сумъяабазар
- 66 кг жинд Б.Эрхэмбаяр
- 73 кг жинд Ц.Цогтбаатар, Б.Эрдэнэбаяр
- 81 кг жинд Г.Болор-Очир
- -100 кг жинд Б.Гончигсүрэн
- +100 кг жинд О.Цэцэнцэнгэл
- Эмэгтэйчүүдийн 48 кг жинд Г.Наранцэцэг, Б.Баасанхүү
- 52 кг жинд Л. Сосорбарам
- +78 кг жинд А.Адъяасүрэн, Д.Номинзул
А.СҮРЭН