П.Бүрэнтөгс малгайныхаа залайг дурсгав

Хуучирсан мэдээ: 2023.08.05-нд нийтлэгдсэн

П.Бүрэнтөгс малгайныхаа залайг дурсгав

П.Бүрэнтөгс малгайныхаа залайг дурсгав

Монгол Улсын аварга П.Бүрэнтөгс  "Бүрэн монгол" төслөө 2021 онд эхлүүлж, монгол орны 21 аймагт хэрэгжүүлэхээ зарласан. Тэрбээр төслийнхөө хүрээнд амьдралын төлөө зорилго тэмүүлэлтэй залуу гэр бүлийн амьдрах орчинг сайжруулах зорилгоор иж бүрэн тавилгатай монгол гэр бэлэглэдэг. Тэрбээр энэ жилийнхээ төслийг Сэлэнгэ аймгаас эхлүүлжээ.

Сэлэнгэ аймгийн Соёлын газарт "Өв соёлын өргөө" байгуулах иж бүрэн тавилгатай зургаан ханатай гэрээ гардуулж өгчээ. Мөн монгол үндэсний өвийг тээж яваа хүний хувьд Төрийн наадмын хоёр түрүү, дөрөв шөвгөрсөн малгайныхаа залайг тус өргөөндөө дурсгал болгон өгсөн байна.

Улсын аварга П.Бүрэнтөгс төслийнхөө талаар өмнө мэдээлэл хийхдээ “Би хэсэг нөхдийнхөө хамт санаачлан хэрэгжүүлж байгаа төслөө танилцуулах болсондоо таатай байна. Монголчууд эвтэй байхдаа дэлхийн талыг эзэгнэж байсан хүчтэй ард түмэн билээ. Спорт бол эв найрамдлын бэлэг тэмдэг байдаг. Гэвч үндэсний бөх маань сүүлийн үед талцал хагарлын ангал болоод байгааг та бүхэн мэдэж байгаа биз ээ. Иймд бид “Бүрэн монгол” төслийг эв нэгдэл, үндэсний өв соёл, ёс заншлыг нийгэмд түгээн дэлгэрүүлэх зорилгоор хэрэгжүүлээд байна. Бид нийгэмд эерэг уур амьсгал, эв нэгдлийг бүрдүүлэх нь үр дүн гэж харж байна" гэдгийг хэлж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж