Дуучин Э.Анхбаяр Италийн "Кармен" дуурьт дуулжээ

Дуучин Э.Анхбаяр Италийн "Кармен" дуурьт дуулжээ

Соёлын элч, дуурийн дуучин Э.Анхбаяр анх удаа дуурийн эх орон Итали улсын "Романо" задгай театрын тайзнаа "Кармен" дуурьт дуулжээ. Тэрбээр удахгүй эх орондоо ирэх бөгөөд ирэх есдүгээр сараас Итали улсын агентлагтай гэрээ байгуулан ажиллах гэнэ.

Тэрбээр 2019 онд “Монгол Улсын Соёлын элч” болсон. Мөн 2012 оноос Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт дуурийн гоцлоочоор ажиллаж эхэлсэн бөгөөд сүүлд 2019 онд  Улсын филармонийн уран бүтээлчээр ажиллаж байсан юм.

Тэрбээр Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын дуурийн гоцлоочоор ажиллах хугацаандаа Ж.Верди “Травиата” дуурийн Жермон, Ж.Пуччини “Богема”дуурийн Марчелло, П.И.Чайковский “Евгений Онегин” дуурийн Онегин, Ж.Бизе "Кармен" дуурийн Эскамильо, Данкайро, В.А.Моцарт "Дон Жуан" дуурийн Дон Жуан, П.И.Чайковскийн “Гилбэрийн хатан” дуурийн Елецкий зэрэг дэлхийн сонгодог дууриудын дүрүүд болон Б.Дамдинсүрэн “Учиртай гурван толгой” дуурийн Юндэн, Б.Шарав “Чингис хаан” дуурийн Боорчи зэрэг Монголын дууриудын гол болон туслах дүрүүдийг бүтээсэн.

Үүнээс гадна ОХУ-ын Улан Үдэ, Японы Токио, Нагоя, Австрийн Вена, Зальцбург хотод, Голланд, Белги, Грек, Италийн алдарт Ла Скала театрын их тайзнаа мөн ОХУ ын Большой театрын тайзнаа өөрийн бие даасан болон олон улсын, Монголын дуучидтай хамтарсан тоглолтонд оролцож байсан юм.

Дуурийн дуучин Э.Анхбаяр 2018 онд Оросын алдарт хөгжмийн зохиолч Н.А.Римский-Корсаковын нэрэмжит 11 дэх удаагийн олон улсын дуурийн дуулаачдын Б зэрэглэлийн уралдаанд Дуурь болон Романс гэсэн хоёр төрөлд өрсөлдөж тэргүүн байрт шалгарч байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

XT; ?1 2023-08-05 216.38.195.74

ityilj;

Avatar

XT 2023-08-05 216.38.195.74

trdron;

Avatar

- xamaapalgyi baixy; ? 2023-08-05 216.38.195.74

– budnui; ?

Avatar

Нэргүй 2023-08-05 216.38.195.74

-1;

Avatar

dyndaa teshsen foto, odoo bolno; jpn. 2023-08-05 216.38.195.74

– franchaizin zubshuupuluur dyyriaj, fakedj,-

Avatar

Нэргүй 2023-08-05 150.129.143.109

ene medeelel egch baigaa hun garchigaa zev tavia,ene duuching talaar buh medeeleliif gart ni egsen bna, Carmen duuri bol Frantsyn hegjmiun zohiolch Bize men Fsyn zohiolch Merimegiin zohiolyn daguu bichsen yumaa,duuriig ni Italyd duuljee

Avatar

Нэргүй 2023-08-05 208.59.101.149

Францын дуурь шүүү

Avatar

Нэргүй 2023-08-05 213.87.138.171

!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

tugs 2023-08-05 192.82.72.239

сайн бн. баяр хүргэе.

Avatar

Нэргүй 2023-08-05 202.9.40.63

Монголынхоо нэрийг олон улсын урлагын тайзнаа сайнаар гаргасанд баяр хүргье. Гэтэл цөөнгүй хүмүүс монголын нэрийг гадаадад гутааж байна. Ган-Очир гэх нөхөр францад очиж монголын нэрийг гутаав. Зарим нь улс төрчдийн гар хөл болж улсыгаа муулаад явж байна. Ийм тэнэгүүдийн хажууд Анхбаяр бол жинхэнэ монгол хүн байнаа.

Avatar

Зочин 2023-08-05 192.82.84.74

ер нь захиалгаар л бичсэн эд бололтой, яг яасан гээд магтаад байгаа нь ойлгомжгүй л юм даа

Avatar

ZOCHIN 2023-08-05 77.205.152.23

Mongoliin duuriin duuchid delxiin duuriin taiziig ezegnej baina daa Ta buxneer baxarxaj baina

Avatar

зочин 2023-08-05 64.119.25.23

Олон сайхан алдартай дуучид төрсөөр байгаа нь бахархалтай хэрэг.
Та бүхний уран бүтээлийн зам дардан байг.

Avatar

Нэргүй 2023-08-05 103.212.118.223

дууны нутгийг дуугаар байлдан дагуулчихвал яах вэ нээрээ

Avatar

Нэргүй 2023-08-05 202.9.40.103

mundag duuchin ulam undur amjilt husie

Avatar

Zochin 2023-08-05 192.82.68.174

Amjilt husie. toglolt saitai duuchin sanagdsan.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж