Дуучин Э.Анхбаяр Италийн "Кармен" дуурьт дуулжээ

Хуучирсан мэдээ: 2023.08.05-нд нийтлэгдсэн

Дуучин Э.Анхбаяр Италийн "Кармен" дуурьт дуулжээ

Соёлын элч, дуурийн дуучин Э.Анхбаяр анх удаа дуурийн эх орон Итали улсын "Романо" задгай театрын тайзнаа "Кармен" дуурьт дуулжээ. Тэрбээр удахгүй эх орондоо ирэх бөгөөд ирэх есдүгээр сараас Итали улсын агентлагтай гэрээ байгуулан ажиллах гэнэ.

Тэрбээр 2019 онд “Монгол Улсын Соёлын элч” болсон. Мөн 2012 оноос Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт дуурийн гоцлоочоор ажиллаж эхэлсэн бөгөөд сүүлд 2019 онд  Улсын филармонийн уран бүтээлчээр ажиллаж байсан юм.

Тэрбээр Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын дуурийн гоцлоочоор ажиллах хугацаандаа Ж.Верди “Травиата” дуурийн Жермон, Ж.Пуччини “Богема”дуурийн Марчелло, П.И.Чайковский “Евгений Онегин” дуурийн Онегин, Ж.Бизе "Кармен" дуурийн Эскамильо, Данкайро, В.А.Моцарт "Дон Жуан" дуурийн Дон Жуан, П.И.Чайковскийн “Гилбэрийн хатан” дуурийн Елецкий зэрэг дэлхийн сонгодог дууриудын дүрүүд болон Б.Дамдинсүрэн “Учиртай гурван толгой” дуурийн Юндэн, Б.Шарав “Чингис хаан” дуурийн Боорчи зэрэг Монголын дууриудын гол болон туслах дүрүүдийг бүтээсэн.

Үүнээс гадна ОХУ-ын Улан Үдэ, Японы Токио, Нагоя, Австрийн Вена, Зальцбург хотод, Голланд, Белги, Грек, Италийн алдарт Ла Скала театрын их тайзнаа мөн ОХУ ын Большой театрын тайзнаа өөрийн бие даасан болон олон улсын, Монголын дуучидтай хамтарсан тоглолтонд оролцож байсан юм.

Дуурийн дуучин Э.Анхбаяр 2018 онд Оросын алдарт хөгжмийн зохиолч Н.А.Римский-Корсаковын нэрэмжит 11 дэх удаагийн олон улсын дуурийн дуулаачдын Б зэрэглэлийн уралдаанд Дуурь болон Романс гэсэн хоёр төрөлд өрсөлдөж тэргүүн байрт шалгарч байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж