Спортын дэд мастер Н.Лувсаншарав наймдугаар сарын 4-6-нд Итали улсад зохион байгуулж буй олон улсын Скайраннингийн /уулын гүйлт/ залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцжээ. Тэрбээр ДАШТ-ий хоёр төрлийн уралдаанд анх удаа эх орноо төлөөлөн оролцож, U23 ангилалын дэлхийн аварга болсон байна.
Тодруулбал, наймдугаар сарын 4-нд болсон уралдаан нь огцом өгсөлттэй (vertical kilometer) буюу 3.5км зай, 1000 метр өндөр авалттай. Харин наймдугаар сарын 6-нд болох уралдаан нь уулын дунд зайн (skyrace) буюу 21.6км зай, 2226 метр өндөр авалттай юм байна.
Скайраннингийн дэлхийн аваргын уралдаанд Монгол Улсаа төлөөлөн уралдсан Н.Лувсаншарав сүүлийн нэг сарын хугацаанд өндөр ууланд бэлтгэлээ хийж, наймдугаар сарын 2-нд Итали улсыг зорьжээ.
Уралдааны нийт зай болон өндөр авалтын хэмжээ нь 28.370 метр бөгөөд Н.Лувсаншаравын туулах нэг метрийг 250 төгрөгөөр дэмжсэнээр нийт 7,092,500 төгрөг цуглаж шаардлагатай зардлаа бүрэн санхүүжүүлэх боломж бүрдэх юм.