Мэдээллийн технологийн салбарын орлого 37.7 сая долларт хүрчээ

Мэдээллийн технологийн салбарын орлого 37.7 сая долларт хүрчээ

Мэдээллийн технологийн салбарын орлого 37.7 сая долларт хүрчээ

Орчин цагийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар үүсч хөгжсөний 102 жилийн ойн арга хэмжээ өнөөдөр /2023.08.04/ болж өнгөрлөө.

Уг арга хэмжээг нээж Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал Монгол Улсын харилцаа холбооны салбарыг дэлхийтэй харьцуулахад хаана явна вэ, бидэнд ямар боломж байна вэ, ямар бэрхшээл тулгарч байгаа вэ гэдгээ дүгнэлээ.

Монгол Улсын харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар улс орны стратегийн онц чухал салбар болон хөгжиж улмаар олон улсад хүлээн зөвшөөрөгдөж чаджээ. Нэгдсэн үндэстний байгууллага /НҮБ/-ын цахим засгийн хөгжлийн индексээр Монгол Улс  2022 онд 18 байраар ахиж 74 дүгээрт, B2C цахим худалдааны индексээр 2020 онд дэлхийн 152 орноос 61 дүгээр байрт орсон бол иргэдийн цахим оролцооны индексээр 2022 онд 193 орноос 57 дугаарт, цахим үйлчилгээний индексээр 79 дүгээр байрт тус тус ороод байна.

Цахим гарын үсгийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр иргэд, байгууллагын тоон гарын үсгийн хэрэглээ өсч, өнөөдрийн байдлаар 818526 иргэнд цахим гарын үсэг олгожээ. Өнгөрсөн хугацаанд харилцаа холбооны дэд бүтэц, үйлчилгээг алслагдсан орон нутагт хүргэж бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд төвлөрүүлсэн хөрөнгөөр нийт 155 төсөл хэрэгжүүлсэн байна. Шинээр үүсэн хөгжиж буй мэдээллийн технологийн салбарын орлого тасралтгүй өсөн нэмэгдэж 37,7 сая ам.долларт хүрсэн нь салбарын нийт орлогын 7,5 хувь, ДНБ-ний 0,24 хувийг эзэлжээ.

Мөн Мэдлэгт суурилсан эдийн засгаа бүтээх зорилгод хүрэхийн тулд Монгол Улсын Засгийн газар, Цахим хөгжил харилцаа холбооны яамнаас авч хэрэгжүүлж байгаа бодлогын хүрээг та бүхэнд танилцуулахад, тус салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох ажлыг үргэлжлүүлэн хийх юм байна. Энэ хүрээнд  цахимжилтыг бодит амьдрал дээр үр дүнтэй хэрэгжүүлэхэд шаардлагатай байгаа 120 хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-ын энэ намрын чуулганаар батлуулна.

Үүнд, Мэдээллийн технологийн аж үйлдвэрлэлийг дэмжих багц хуулийн төслийг боловсруулж өргөн барина.

Аймаг, орон нутгийн цахим шилжилтийг эрчимжүүлнэ.  ХУРДАН цэгүүдээ орон даяар хаанаас ч ойрхон, иргэн нь төрдөө гэхээсээ төр нь иргэндээ хүрч үйлчлэх шинэ зарчим, шинэ эргэлтийг түгээж, цахим аймаг, сум, дүүрэг санаачилгыг шууд хаяглан дэмжиж хамтарч ажиллах юм байна.

Энэ ондоо багтаан 5G технологийг нэвтрүүлэх ажлыг эхлүүлнэ. Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран давтамжийн хуваарилалтын бодлогыг гаргаж хэрэгжүүлнэ.

Нам орбитын интернэт сүлжээг нэвтрүүлнэ. Үүнд “Старлинк” компани тусгай зөвшөөрлөө авч, нам орбитын хиймэл дагуулын интернэтийн үйлчилгээг нэвтрүүлнэ.

Их өгөгдлийн анализ, ашиглалтыг хөгжүүлэх талаар бодлого боловсруулж хэрэгжүүлэх зэрэг зорилтууд тавьжээ.

Харилцаа холбооны салбарынхнаас байр суурийг нь сонссон юм.

Гавьяат холбоочин, Холбооны зургаа дахь сайд асан, Хөдөлмөрийн баатар Д. ГОТОВ:

Юуны өмнө ахмад холбоочиддоо Монголын нийт мэдээллийн технологийн салбарт ажилладаг хүмүүстээ холбоочдын баярын өдрийг тохиолдуулж баяр хүргэе. Монгол орныг бүхэлд нь  интернэт мэдээллийн холбооны сүлжээгээр хангачих юмсан гэх бодол бол ганц миний биш Монголын холбоочдын мөрөөдөл байсан.

Энэ удаа Цахим хөгжил  харилцаа холбооны салбарын удирдлагын санаачилгаар сансрын холбооны үндэсний хиймэл дагуул хөөргөх тухай Францын талтай идэвхтэй хэлэлцээр яриа хийж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар Франц улсын Ерөнхийлөгч Монгол Улсад анх удаа айлчлахдаа олон асуудлаар хамтарч ажиллахын зэрэгцээгээр сансрын холбооны үндэсний хиймэл дагуул хөөргөхөд хамтран ажиллах тухай хэлэлцээр хийсэн. Иймд эхлүүлсэн ажлаа хурдасгаж, хөдөөгийн ард иргэдийг цахим сүлжээгээр бүрэн хангаж чадах юм бол Монгол Улс цахим монгол зорилтыг амжилттай хэрэгжүүлэх бүрэн боломж нээгдэж байгаа юм. Цахим хөгжил гэдэг зоосны хоёр тал. Нэг талд нь цахим сүлжээ байдаг бол нөгөө талд нь байгууллага албан газар төрийн байгууллагуудыг цахимжуулах асуудал үүсч байдаг. Энэ хоёрыг холбож өгдөг асуудал бол цахим сүлжээ юм.

“ICC грүпп” хувьцаат компанийн захирал Б.ТАМИР:

-Энэ салбарт хоёргүй сэтгэлээр холыг ойртуулж хоёрыг учруулахын төлөө дижитал эко системийг бүрдүүлэхийн төлөө 10 гаруй жил ажиллаж байна. Өнөөдөр энэ хөдөлмөрөө үнэлүүлж хөдөлмөрийн хүндэт медиалаар шагнуулсандаа туйлын их баяртай байна. Монголын дижитал шилжилт маш хурдацтай хийгдэж  байна.  Миний зүгээс сайдын танилцуулсан танилцуулгаас дүгнээд ярихад бид  ухрах биш урагшилж  явах ёстой. Манай салбарын хувьд маш хурдтай хувьсан дэвшиж  байгаа олон жишээ, дүгнэлтүүдийг сонслоо. Программ хангамжийн чиглэлд Монгол Улсын иргэн бүр төр,  хувийн хэвшил бүгд нэгдсэн интеграцийн суурь систем гэдэг ямар чухал вэ гэдгийг ойлгож  иргэд маань амьдралдаа, төр маань шийдвэр гаргахдаа аж ахуй нэгжүүд маань үйл ажиллагаандаа цахим шилжилтийн процессийг түргэн шингээж авч энэ соёл руу хурдан орж байгаагаараа илүү давуу талтай гэж харж байна.  Энэ өөрчлөлтийн үр дүнг бид 2026 оноос илүү тод томруун харах болов уу гэж найдаж байна.

Радио телевиз үндэсний сүлжээ төв станцын дарга Л.ТУУЛ:

-Энэ сайхан баярын өдөр төр засгаараа шагнуулж хөдөлмөрийн гавьяаны улаан тугын одонгоор шагнуулсандаа  их баяртай байна. Миний бие  радио өргөн нэвтрүүлгийн чиглэлээр 37 дах жилдээ ажиллаж байна. Өргөн нэвтрүүлгийн хүрээнд тоон радиод шилжих гэсэн чиглэл зорилготой байна. Үүнийг л амжилттай биелээсэй гэж харж хүлээж байна. Энэ өдрийг тохиолдуулаад хамт олондоо их баярлалаа. Ингээд та бүхэндээ хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.УЧРАЛ:

-Харилцаа холбооны салбарт ажиллаж байсан одоо ажиллаж байгаа үе үеийн холбоочид, инженер техникийн ажилтнууд, шууданчид мэдээллийн технологийн салбарынхандаа, холбооны үе үеийн агентлагийн дарга нар, энэ салбарын төлөө зүтгэж байсан хүн бүрт талархаж байна.

Харилцаа холбооны үүсэл хөгжлийг 102 жил гэж томьёолдог ч Өгөөдэй хааны үед анх өртөө байгуулагдаж 3 хоногийн дотор мэдээ мэдээллийг дамжуулдаг цаг үеэс эхэлж харилцаа холбооны салбар үүсч хөгжсөн  гэж үздэг.

1911 онд үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн үүсч хөгжсний дараа Манжид байсан кабелийг манай мэдэлд шилжүүлснээр анх энэ хөгжил үүссэн гэж судлаачид ярьдаг. Энэ зуун жил бол бидний өргөн нэвтрүүлэг дамжуулах, интернэт шилэн кабелийн хүргэх дэд бүтцийн өргөжин хөгжүүлэх суурь дэд бүтэц рүүгээ анхаарсан он жилүүд байлаа. Ойн босгон дээр бид харилцаа холбооны шинэ дэд бүтцийн төлөө ажиллах ийм цагт зогсож байна.

Сансрын үндэсний хиймэл дагуулаа хөөргөх, тэгж хэмээн тусгаар улсын гол шалгуураа хангах, хараат бус оршин тогтнох нөхцөл бүрдүүлэхийг зорьж байна. Цахим хөгжлийн индексээрээ Монгол Улс 18 байр урагшилсан баяртай мэдээтэй золгож байна.

Дотоод аудитын ахлах менежер Ш.ГАНЧИМЭГ:

-Миний хувьд 35 дах жилдээ ажиллаж байна. Манай салбар маш хурдацтай хөгжиж байна. Бүх зүйлийг цахимжуулж иргэдэд чирэгдэлгүй байхыг зорилт болгон ажиллаж байна.  И монголиа, и бизнес зэрэг төслүүд иргэдийн ажлыг хөнгөвчилж байна. Миний хувьд 1988 онд шуудан хүргэгчээс эхэлж ажлын гараагаа эхэлж байсан. Өнөөдөр дотоод аудитын ахлах менежер болтлоо салбартаа бүх чадлаа дайчилж хүчин зүтгэж ажиллаж байна.

Мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын өндөр хөгжлийг өндөр хурдаар өргөн хүрээнд нутагшуулахад бодлого боловсруулагч, зохицуулагч, төр хувийн хэвшлийн манлайлал, санал санаачилга, зөвлөмж туслалцаа, нэгэн үзүүрт эрхэм зорилго дээрээ нэгдсэн хамтын ажиллагаа, итгэл зүтгэл онц чухал юм.

 Л.ЭНХТУУЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-08-04 213.87.158.67

~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж