Тойм: АН-ын залуусаа дэмжиж, шордож, шахаж ажиллана

Хуучирсан мэдээ: 2023.08.05-нд нийтлэгдсэн

Тойм: АН-ын залуусаа дэмжиж, шордож, шахаж ажиллана

Ньюс агентлаг энэ долоо хоногийн онцлох ярилцлагуудаа тоймлон хүргэж байна.


АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхөөр ажиллаж буй комедиан Н.Амаржинтай ярилцлаа.


-Та АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхөөр ажиллах саналыг хэрхэн хүлээн авсан гэдгээс хоёулаа ярилцлагаа эхлүүлье. Комедиан Н.Амаржин хэзээнээс намын  гишүүн болчхов оо?

-Ер нь комедиг чөлөөт цагаараа хийдэг байсан. Гэхдээ одоо нийгэм рүү чиглэсэн улс төрийн ажлыг илүү түлхүү хийнэ. Цагаа ч  мөн тэр тал руу хуваарилж байна. Энэ оны дөрөвдүгээр сард АН нэгдээд, маргааш нь намын дарга удирдлагуудтай уулзаад шинэчлэх тухай ярьсан. Ялангуяа “салхи оруулах” шаардлага байгаа тул энэ ажилд намайг оролцох хэрэгтэй гээд хоёр талаасаа яриад дөрөвдүгээр сараас эхлэн даргын саналыг зөвшөөрсөн. Одоо залуус руу чиглэсэн ажил хийгээд явж байна.

-Залуусын дуу хоолой болж, тэдэн дээр “фокус”-лаж ажиллах нь байна тийм үү?  

-Намын даргын байр суурь мөн л тийм байна лээ. Залуусын сонгууль болох ёстой гэдэг. Шинэчилж, шаардлагатай шинэчлэлийг өөрийн бүрэн эрхийн хүрээнд гардаад хийнэ. АН зайлшгүй шинэчлэгдэх ёстой. Хоёр сонгууль дараалж навс ялагдсан шүү дээ. Тиймээс АН залуусаа дэмжих байр суурьтай байгаа. Миний хийж чадах юм бол ерөөсөө л залуучуудаа уриалах. Зөвхөн намын томилгоогоор явбал улс орон хөгжихгүй нь ээ гэдэг талаас нь хэлнэ, уриална. Ганц би ч биш, ер нь нам дотроо үүнийг ярьж байна. Тэр талаас нь залуусаа дэмжиж, шордож, шахаж, шаардаж ажиллая гэж бодож байна.

АМЕРИКААС ИРЭЭД 11  ЖИЛИЙН ДАРАА НАМД ЭЛСЧ БАЙНА

-Олон нийтийн шүүмжлэлийг хэрхэн хүлээн авч байна вэ. Хэд хоног таны томилгооны талаар шүүмжлэл явлаа…?

-Мэдэхгүй ээ. Гэхдээ гадарлаж байна л даа. Дуучин, бөхчүүд улс төрд байсан бол одоо хошиг шог гэх л байх. Яах вэ дээ, би комедид маш дуртай. Хоббигоороо бахархдаг. Хүн болгонд хобби байгаа. Хүмүүс ганцхан комедигоор намайг мэддэг. Хүмүүсийн бодол ч яах вэ. Би боловсролын салбарт ингэх хэрэгтэй, нийгэмд ингэх хэрэгтэй гээд дураараа сошиалд донгосдог хүн шүү дээ. Дуу хоолойгоо өргөөд л.

Ер нь АН-ын үнэт зүйл зарчим, хэн нэгнийг ингэж дураар нь байлгахад орших ёстой гэж боддог. Намд элсвэл элсэхээр цаг хугацаа зөндөө байлаа. Америкад сургуульд суралцаж, төгсч ирээд 11  жилийн дараа намд элсч байна. Уг нь улс төрөөр төгссөн. Энэ хугацаанд намд элсэнэ гэж бодоогүй. 2012 оны тавдугаар сард төгсч ирсэн. Тухайн үед буюу 2012-2016 онд АН засаглаж байлаа. Засаглаж байх үед нь ороод байх сонирхол байгаагүй. 2016 оноос хойш даргын асуудал яригдаад аймар олон фракцад хуваагдаад, тамга тэмдгийн асуудал гэхчлэн маргаантай явж ирлээ. Гэхдээ энэ хугацаанд АН-ын үзэл санааг дэмждэг хэвээр байлаа. АН-ыг дэмжихгүй он жилүүд бас байсан. Тиймээс залуу хүний хувьд  улс төрийнхөө сонголтыг хийлээ. Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж байна.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.

"ЗУНЫ АМРАЛТААРАА АЖИЛЛААД СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙНХӨӨ 70 ХУВИЙГ ОЛДОГ"

Оюутан залуус зуны амралтаараа "GS-25" сүлжээ дэлгүүрт ажиллаж, өөрийнхөө сургалтын төлбөр болон хэрэглээнийхээ мөнгийг олж байна. Тэдний нэг  Их засаг олон улсын их сургуулийн Хууль зүйн ангийн гуравдугаар дамжааны оюутан Д.Тэмүүлэнг онцолж байна. Түүний хувьд ерөнхий боловсролын сургуульд суралцаж байхаасаа ажил хийж, гэр бүлдээ  тус нэмэр болохыг хичээдэг байсан тухайгаа ярьсан юм.


-Анх сүлжээ дэлгүүрт ажилд орохдоо сандарч байв уу?

-Эхний өдөр л  маш их сандарсан. Би яг цайны цагаар гарч таарсан болохоор мэдэхгүй, чадахгүй зүйл их гарсан. Тухайн үед жаахан амаргүй л санагдаж байлаа. Хүмүүс хоол их захиалаад, бүх зүйлийг нь сайн мэдэхгүй болохоор буруу зөрүү өгчих гээд хэсэг будилсан шүү.

Сүлжээ дэлгүүрт ажиллавал биед арай амар байх болов уу гэж бодсон. Хар ажлыг бодоход одоо хийж байгаа ажил маань харьцангуй хөнгөн. Цагийн уян хатан нөхцөлтэй. Тэгсэн мөртлөө цалин нь ч боломжийн санагдсан. Цагийн хуваарийн хувьд  өглөө, өдөр, орой гэсэн гурван ээлжтэй. Өглөөний ээлж 07:40-16:30 хүртэл, өдрийн ээлж 15:15-23:45 хүртэл, орой ээлж нь 23:45-08:00 хүртэлх гэсэн цагийн хуваарийн дагуу ажилладаг.

-Өмнө нь ямар нэгэн ажил хийж байсан уу?

-Би өмнө нь нэг, хоёр ажил хийж үзэж байсан. Хамгийн анх вакум цонхны үйлдвэрт ажилласан. Дараа нь "Номин" худалдааны дэлгүүрт бас ажиллаж байлаа. Би долдугаар сарын 5-наас анх "GS-25" сүлжээ дэлгүүрт ажилд орсон. Одоогоор сар гаруй хугацаа болсон байна.

-Өмнөх ажилтай нь харьцуулахад хэр ачаалалтай байна?

-Өмнөх ажилтай минь харьцуулахад хамаагүй амар санагдсан. Хар ажил чинь бас хэр баргийн хүний хийдэг ажил биш. Их хүнд. Харин "GS-25", "CU" гэх мэт франчайс сүлжээ дэлгүүрт ажиллахын нэг давуу тал нь цэвэрхэн орчинд ажиллах юм даа. Харин оройны ээлжинд гарах хэцүү. Миний хувьд орой ажиллаж сураагүй болохоор амаргүй байсан. Дандаа өдрийн цагаар ажиллаж байсан болохоор.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.

"САЙН ДУРЫН АЖИЛ ХИЙХЭД НАСНЫ ХЯЗГААР БАЙДАГГҮЙ"

Сайн дурын ажил бол хэн нэгний дутууг нь дүүргэж тэдэнд баяр баясал өгдөг гэх үзэл бодолтой Б.Цагаан -Эрдэнийг бид энэ удаагийн ярилцлагынхаа зочноороо урьсан юм. Түүний хувьд "Global citizen" хөтөлбөрт хамрагдаж дэлхийн 11 орноор сайн дурын ажил хийсэн юм. 


-Анх хэрхэн яаж сайн дурын ажилтан болж байсан түүхээсээ хуваалцахгүй юу? 

-Фэйсбүүкээр мэдээллийг нь авч байсан. Тэгээд сурагчийнхаа дүрэмт хувцастайгаа очоод анкет бөглөсөн. Миний хувьд сайн дурын үйл ажиллагааг дунд сургуулийн арваннэгдүгээр ангиасаа хийж эхэлсэн. Дараагаар нь "Борам" тэтгэлэгт хөтөлбөрөөр суралцсан. Төгсөж "GC" хөтөлбөрт хамрагдаад одоо ажилтан гэдгээр явж байна.

Сайн дурын ажил хийж байх хугацаандаа нэг зүйлийг л хамгийн сайн сурсан. Энэ хуваалцах соёлыг хүн бүрт заавал байх ёстой зан чанаруудын нэг гэж боддог. Тийм ч учраас уншсан нэг номынхоо тухай оюутнуудтайгаа хуваалцмаар санагдсан үед бяцхан эвент эсвэл өдөрлөг зохиогоод гол хэрэгтэй гэсэн зүйлийг нь хэлж өгдөг. Өөрийнхөө чаддаг зүйлсээ  оюутнууддаа зааж өгөхийг хүсдэг.

-Яагаад сайн дурын ажил хийх болсон юм бол? 

-Сайн дурын ажил хийснээр дэлхийн хаа нэгтээ аав ээждээ үл хайхрагдсан хүүхдүүдэд өөртөө итгэх итгэл өгөх, тэдгээр хүүхдүүдийг хөгжихөд нь тусладаг. Хэн нэгний ертөнцийг хамт бүтээлцэнэ гэсэн үг. Манай "Adrf Mongolia " байгууллагын хувьд Чингэлтэй, Дарь эх гэсэн  сайн дурын үйл ажиллагаа явуулдаг салбаруудтай. Үүнээс гадна Увс, Эрдэнэт гэсэн аймгуудад бас салбартай байгаа. Нийтдээ тогтмол үйл ажиллагаанд оролцож байдаг 200 гаруй оюутан байдаг. Бидний хувьд маш олон төрлийн өдөрлөгүүдийг зохион байгуулдаг. Дулаан өвөлжих аян, Дүдү төсөл хөтөлбөр, Боловсрол бол ирээдүй гэх мэт хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж шинэ жил, цагаан сарын сайн дурын ажилтнууд  хүүхдүүддээ зориулж тэмдэглэж өгдөг.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж