Наймдугаар сард болох “Event” -үүд

Наймдугаар сард болох “Event” -үүд

Зуны халуун өдрүүдийг сэрүүцүүлсэн олон сонирхолтой event, шоу тоглолт,  урлаг соёлын арга хэмжээний хөтөлбөрүүд энэ сард та бүхнийг хүлээж байна. Гэр бүл, найз нөхөд, ажлын хамт олонтойгоо цагийг хөгжилтэй, адалтай явдалтай, мартагдашгүй өнгөрүүлсэн сар болох нь. Наймдугаар сард хаана, ямар шоу тоглолтууд болох талаар мэдээллийг багцлан хүргэе.

"ХУРД 30 ЖИЛ" АЯЛАН ТОГЛОЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР

Монголын рок, поп урлагийн том төлөөлөл “Хурд” хамтлаг түүхт 30 жилийн ойн тоглолтоо өнгөрсөн долдугаар сард Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулсан. 30 жилийн турш тасралтгүй уран бүтээлээ туурвиж, үзэгч, сонсогч, үнэнч фенүүддээ хүргэж буй “Хурд” хамтлаг өнгөрсөн сард Замын-Үүд, Сайншанд, Улаангомд, наймдугаар сарын 1-нд Ховд аймгуудад тоглолтоо хийгээд байгаа бол маргааш Баянхонгор аймагт "бут авах нь ээ".  Тоглолтын тасалбарын үнэ 25,000 төгрөг юм байна. 

"ЖАНГАР 2023" ХӨГЖМИЙН ФЕСТИВАЛЬ

Монгол туургатан залуусыг нэгтгэх "Жангар 2023" энтертайнмент фестиваль нь хамгийн хямд таксаар гурван өдөр, хоёр шөнийг хамгийн сонирхолтой өнгөрүүлж болох арга хэмжээг санал болгож байна. Кросс мотоциклийн уралдаан, загварын шоуг бүрэн хөтөлбөрөөр үзэж, хөгжим сонсч, хамтлаг дуучдын тоглолтод доргиж, байгалийн үзэсгэлэнт нуурын эрэг дээр амарч хөгжилдөх боломжтой.  БНХАУ-ын Өвөрмонгол, Шинжаан, Ганьсу, Хөхнуур, ОХУ-ын Буриад, Халимаг, Тува, Якут зэрэг орноос охид, залуус хүрэлцэн ирж нэгэн дор цуглаж байна. Энэ үеэр танилцах, крашлах, харилцах, хайрлалцах, найзалж нөхөрлөх, дуулж, бүжиглэх, тоглож наадах, уралдах зэрэг мартагдашгүй 3 өдрийг өнгөрөөх боломж байна.

Хаана: Говь-Алтай аймгийн Хөхморьт сум, Дөргөн нуурын эрэг

Хэзээ: 2023.08.05

Ургэлжлэх хугацаа: 3 хоног

Тасалбарын унэ: 50,000

"УЯХАН ЗАМБУУ ТИВИЙН НАРАН" НААДАМ БОЛНО

“Уяхан замбуу тивийн наран” урлагийн наадмыг Дундговь аймгийн “Их газрын чулуу” байгалийн цогцолбор газарт наймдугаар сарын 11-12-нд зохион байгуулагдана. 

Уртын дууч, морин хуурчид оролцох соёлын цогц хөтөлбөртэй. Энэхүү урлагийн наадам дөрвөн жилд нэг удаа, байгалийн задгай театрт болдгоороо ихээхэн онцлогтой.

Хаана: Дундговь аймгийн "Их газрын чулуу" байгалийн цогцолбор газар

Хэзээ: 2023.08.11

Үргэлжлэх хугацаа: 2 хоног

Тасалбарын үнэ: 10,000

ZAVHAN MUSIC FESTIVAL БОЛНО 

Монгол Улсын ууган 4 аймгийн нэг Завхан аймаг үүсгэн байгуулагдсаны туухэн 100 жилийн ойг тохиолдуулан анх удаа "Zavhan music festival" зохион байгуулагдах гэж байна. Нэг өдрийн турш амьд хөгжим, Comedy show, Hip Hop, Trap, R&B хамтлаг дуучдын тоглолтууд болох юм байна.

Хаана: Завхан аймаг, Улиастай хот задгай талбай

Хэзээ: 2023.08.12

Үргэлжлэх хугацаа: 9 цаг

Тасалбарын унэ: 25.000-50.000 төгрөг

MMF SUMMER MUSIC FESTIVAL

MMF summer music festival нь гэр бүл, найз нөхөд, ажлын хамт олноороо Тэрэлжийн байгалийн үзэсгэлэнт газарт амьд хөгжим, DJ хөгжим мэдрэнгээ уулын спортыг сонирхож туршин цаг бүрийг уйдахгүй дурсамжтай өнгөрүүлэх хэн бүхэнд нээлттэй наадам болох юм байна. Наадамд "Нисванис", "Айзам", "Булсара", "Аравт

 

", "The Lemons",  "A sound", “Morningstar” зэрэг хамтлагууд оролцож, ая дуугаа өргөх юм. 

 

Хаана: Тэрэлж National Park

Хэзээ: 2023.08.18

Үргэлжлэх хугацаа: 3 хоног

Тасалбарын үнэ: 92.000-110.000

3 өдөр, 2 шөнө тасалбар 110,000 төгрөг

Найзуудын 5+1 багц: 552,000

"ТАТАР" ХАМТЛАГИЙН 20 ЖИЛИЙН ОЙН "БОРОО" ТОГЛОЛТ

Бусдын хайрыг  хүндэлсэн , ардын багшид хайрлагдсан, хүн хүнээрээ байсан, бүхий л хайрыг магтан дуулдаг, хип хоп хүнийг нийгэмд хүлээн зөвшөөрүүлсэн "Татар" хамтлаг 20 жилийн ойгоороо сэргэн мандуулах тоглолтоо хийх нь ээ. 

Хаана: Төв Цэнгэлдэх Хүрээлэн

Хэзээ: 2023.08.19

Үргэлжлэх хугацаа: 7 цаг

Тасалбарын үнэ: 39.000-450.000 төгрөгийн хооронд

"TRIPLE X" MUSIC FESTIVAL 2023

Хөгжим сонирхогч залуусын хүсэн хүлээдэг "Triple X" Music Festival 2023″ хөгжмийн наадам наймдугаар сарын 26-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно. 

Хаана: Төв цэнгэлдэх хүрээлэнд

Хэзээ: 08 сарын 26

Үргэлжлэх хугацаа: 8 цаг

Тасалбарын үнэ: 33,000- 75.000

FRIDAY COMEDY SHOW

Энэ долоо хоногт UB Comedy Club тайзнаа Лхагва, Пүрэв, Баасан, Бямба гаригуудад тоглогдох  юм.

Хэзээ: 2023-08-04

Хаана: Сөүлийн гудамж, Хүнсний 50-р дэлгүүрийн замын урд, САНТ АСАР төвийн 2 давхарт

Үнэ: 30,000 ₮

FAT CAT JAZZ CLUB

Зуны сүүлийн өдрүүдэд  буюу энэ сарын 15, 16-нд "Uudee’s Swashbuckling Dandies" -ийн гэнэтийн бэлэг, үйл явдлаар дүүрэн гурав дахь жилийн тусгай концерт тоглогдоно. Мөн Monte Blu  болон Tsojo of Mkhanik нар тусгай зочноор уригдаж, дуулах юм байна.

Хэзээ: 2023-08-16

Хаана: Fat Cat Jazz Club Ulaanbaatar

Тасалбарын үнэ: 69,000 ₮

Л.ЭНХТУУЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-08-04 192.82.72.209

Хайрлалцах гэнэ үү.

Avatar

Нэргүй 2023-08-04 213.87.158.67

~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Олон түмний нэг 2023-08-04 202.126.88.220

event гэнээ. Гадаад үг хэрэглэж битгий чамирхаж марзагнаад бай. Үйл явдал, арга хэмжээ гээд Монгол үг хэллэг байна.

Avatar

Нэргүй 2023-08-04 192.82.85.160

harin thh heleed yu gehev erguu erguu astnuud shuu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж