Э.Амартүвшин дуурийн ододтой "Риголетто" дуурийн гол дүрд дуулна

Э.Амартүвшин дуурийн ододтой "Риголетто" дуурийн гол дүрд дуулна

Э.Амартүвшин дуурийн ододтой "Риголетто" дуурийн гол дүрд дуулна

Монгол Улсын Ардын жүжигчин Э.Амартүвшин өнөөдөр /2023.08.04/ Италийн Верона хотын задгай тайзнаа энэ цагийн дуурийн ододтой "Риголетто" дуурийн гол дүрд дуулах болжээ. Тал нутгийн хүү тэрбээр өдгөө Италийн хамгийн эртний алдартай задгай тайз болох Верона хотын Аренад Ж.Вердийн суут бүтээл “Риголетто” дуурийн Риголеттогийн дүрээр танигдаж, дуурийн эх орныг уулга алдуулж яваа.

"Ньюс" агентлаг өнгөрсөн 2022 оны “ОНЫ ХҮН”-ээр ЭНХБАТЫН АМАРТҮВШИНГ нэрлэсэн билээ.

Тэрбээр анх 2010 онд Оросын алдарт дуучин Галина Вишневскаягийн нэрэмжит уралдаанд оролцоод, нэгдүгээр түүврээсээ хасагдсан байна. Үүний дараа Парист болсон уралдаанд шилдэг 20 дуучны нэгээр шалгарчээ. Ийнхүү тэрбээр амжилт руу алхам алхмаар дөхсөөр л байв. Харин 2011 онд Буриадад болсон “Вайкаль” олон улсын уралдаанд түрүүлж, тэр жилдээ Чайковскийн нэрэмжит олон улсын тэмцээнээс хоёрдугаар байр болон үзэгчдийн нэрэмжит шагналыг эх орондоо авчирсан юм. Үүнээс хойш монгол залуугийн нэр дэлхийд шуугиан тарьж эхэлсэн түүхтэй.

Э.Амартүвшин 2015 онд дуурийн урлагийн оргил, дэлхийн шилдэг дуучин шалгаруулах “BBC Cardiff Singer of the World” наадмын хоёр том шагналын нэгийг хүртсэн билээ. Э.Амартүвшин одоо дэлхийн алдартай тайзан дээр жинхэнэ мэргэжлийн дуучин гэдгээ харуулахаар хөдөлмөрлөж буй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

tugs 2023-08-04 192.82.72.239

Сайхан бн. Улам өндөр амжилт ерөөе.

Avatar

ZOCHIN 2023-08-04 77.205.152.23

Mongoliin duuriin duuchid delxiin duuriin taiznaa tseelxen xooloigooroo gaixuulj baina daa Ta nartaa uran buteeliin amjilt eruul enx sain sainxiig xusie

Avatar

Нэргүй 2023-08-04 213.87.158.67

~~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-08-04 202.131.225.242

Браво

Avatar

Нэргүй 2023-08-04 202.9.40.63

Монгол улсынхаа нэрийг дэлхийн урлагын тайзнаа сайнаар гаргаж яваа дуучиндаа эрүүл энх ажлын амжилт хүсье. Мэдээнд өгсөн сэтгэгдэл хэсэгт нэг монгол буруу гэж сэтгэгдлээ өгчээ. Монгол улсын нэрийг сайнаар гаргах нь буруу гэж тэр хүн хэлж байна. Одоо үед бидний дотор Монгол улсын эсрэг үзэл бодолтой бас хорлон сүйтгэх ажлыг улаан цайм ил тод явуулдаг хүмүүс цөөнгүй болжээ. Бид тэдгээр хүмүүсийг ил болгож зайлуулах хэрэгтэй. Шүтдэг орон руу нь явуулах хэрэгтэй.Цаг зэвүүн болж байна.

Avatar

Zochin 2023-08-04 202.55.191.130

Oduudtai geheesee iluutei ene hun chine uuruu delhiin od hun.

Avatar

зочин 2023-08-04 64.119.25.23

Бахархалтай сайхан дуучиндаа уран бүтээлийн өндөр амжилт хүсье.

Avatar

Нэргүй 2023-08-04 213.55.226.64

tseejilj bish unshij oilgoj mederch duulah yostoi um. Itali hel hurdan sur

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж