Жолооч нарын даралтыг үзэж, кофе, цайгаар дайлж байна

Жолооч нарын даралтыг үзэж, кофе, цайгаар дайлж байна

Жолооч нарын даралтыг үзэж, кофе, цайгаар дайлж байна

Сэлэнгэ аймгийн цагдаагийн газар нь “#Нэг зам Нэг соёл” нэгдсэн арга хэмжээний хүрээнд  Баянгол сумын байнгын постон дээр ажиллаж, орон нутагт зорчиж яваа жолооч нарын даралт, зүрхний хэмнэлийг үзэж, халуун цай, кофе бяцхан зорчигч нарт хүйтэн жүүс өгч, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал болон дугуйны хийг шалгаж эхэлжээ.

Амралт, аялал зугаалгын улиралтай холбоотойгоор зорчих хөдөлгөөний урсгал эрс нэмэгдсэн тул дээрх арга хэмжээг хэрэгжүүлж буй юм байна.

Мөн дараах зөвлөмжийг жолооч нарт хүргэж байна.

-Хэт ядарсан үедээ замын хөдөлгөөнд оролцохгүй байх,

-Хурдаа тохируулах,

-Жолооч болон зорчигч нарын хамгаалах бүсийг зүүлгэх,

-Бага насны хүүхдийг зориулалтын суудалд суулгах,

-Шөнийн цагаар гэрлээ шилжүүлэх,

-Баталгаагүй замаар зорчихгүй байх,

-Гол, үер усны аюулаас болгоомжилж баталгаагүй гүүр, гармаар нэвтрэхгүй байхыг зөвлөлөө.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-08-04 66.181.189.37

Завханы Тэлмэний постны түлэнхий гартай цагдаа 90 ээд оны цагдаа нар шиг жолооны үнэмлэх машины гэрчилгээг нь авч кармаалчихаад маргааш өглөө эмч ирэхээр эрүүл мэндийг чинь үзүүлнэ гээд гэдийгээд зогчихдог юм билээ Тэр постон дээр ийм эрүүл мэндийн цэг байгуулаад өгчихөөч

Avatar

Нэргүй 2023-08-04 192.82.85.93

улсын мөнга ч бялхаж цалгиж байгаа юм байна.

Avatar

Нэргүй 2023-08-04 213.87.158.67

~~~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Уншигч 2023-08-04 202.9.46.18

Мундаг, баяр хүргэе.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж