Хөгжлийн банкнаас зээл авсан компаниуд 335.6 тэрбумыг төлжээ

Хөгжлийн банкнаас зээл авсан компаниуд 335.6 тэрбумыг төлжээ

Хөгжлийн банкнаас зээл авсан компаниуд 335.6 тэрбумыг төлжээ
Монгол Улсын Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлт энэ оны наймдугаар сарын 1-ний байдлаар 335,6 тэрбум төгрөгт хүрсэн байна. Үүнээс 1,4 тэрбумыг өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр, үлдсэн 334,2 тэрбумыг бэлэн мөнгөөр төлжээ.
Долдугаар сарын 1-нээс наймдугаар сарын 1-ний хооронд 83.1 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийсэн бөгөөд дараах зээлдэгчид том дүнгээр зээлээсээ төлсөн байна. Үүнд: “Мон Лаа” ХХК 7,57 тэрбум, “Монполимет” ХХК 13,50 тэрбум, “Ачлал трейд” ХХК 26,01 тэрбум, “Говь” ХК 27,27 тэрбум төгрөгийг тус тус төлжээ. Тухайлбал, “Монполимет” ХХК-ийн охин компани болох “Монцемент билдинг материалс” ХХК-ийн хэрэгжүүлсэн “Монцемент” төсөлд 2014, 2015 онд нийт 65.0 сая ам.долларын зээлийг Хөгжлийн банкнаас олгосон ба өнгөрсөн сард 13.50 тэрбум төгрөг төлсөн бол 2022 онд 55 тэрбум төгрөг, 2023 онд нийт 43.0 тэрбум төгрөгийг зээл болон зээлийн хүүнд төлсөн байна.
“Ачлал трейд” ХХК нь хавдрын эмчилгээ оношилгооны “300 ортой эмнэлгийн цогцолбор” байгуулах төслийн санхүүжилтэд 15.0 сая ам.долларын зээлийг 2017-2019 онд Хөгжлийн банкнаас авсан. Тус зээлдэгч нь өнгөрсөн сард зээлийн эргэн төлөлтөд 26,01 тэрбум төгрөг төлж барагдууллаа.
“Мон-Лаа” ХХК нь Элстэйн ордын төмрийн хүдрийг нойтон аргаар баяжуулах үйлдвэр барьж байгуулах төслийг хэрэгжүүлэхээр Хөгжлийн банкнаас 2014 онд санхүүжилт авсан бөгөөд зээлийн үлдэгдэл дүн болох 7,57 тэрбум төгрөгийг төлж, зээлээ хаасан.
“Говь” ХХК нь ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэл болон борлуулалтыг нэмэгдүүлэх төсөл хэрэгжүүлэхээр Хөгжлийн банкнаас 2019 онд 82,9 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан бөгөөд өнгөрсөн сард 27,27 тэрбум төгрөг төлж, 2023 оны долоодугаар сарын байдлаар 32,45 тэрбум төгрөгийг зээл, хүүнээсээ эргэн төлсөн байна.
Ийнхүү он гарснаас хойш Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлт 335.6 тэрбум төгрөгт хүрчээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-08-04 103.212.119.49

Одоо төлөөгүй үлдсэн нөхдүүдийг сар бүр мэдээлж баймаар байна.

Avatar

Нэргүй 2023-08-04 213.87.158.67

!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-08-04 202.9.40.191

Хөгжлийн Банкнаас 50 тэрбум төгрөг авсан Алтай группын Х.Бат-Эрдэнэ 40 сая төгрөгөөр торгуулаад өнгөрөв. Нийгмийн Даатгалаас 320 тэрбум төгрөг авсан Б.Ундармаа 40 сая төгрөгөөр торгуулаад өнгөрөв…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж