Путин өмнө байгаагүй олон нууц зарлиг гаргажээ

Хуучирсан мэдээ: 2023.08.04-нд нийтлэгдсэн

Путин өмнө байгаагүй олон нууц зарлиг гаргажээ

Путин өмнө байгаагүй олон нууц зарлиг гаргажээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2023 оны долдугаар сард нийт ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаандаа гаргасан зарлигуудаасаа олон нууц ангилалтай зарлиг гаргажээ.

Путины зарлигуудын серийн дугаараас харахад долдугаар сард түүний зарлигуудын 62 хувь нь нууцын зэрэглэлд орсон байна. Ерөнхийлөгчийн бүх зарлигийг оны эхнээс эхлэн дугаарласан. Баримт бичиг нь серийн дугааргүй бол нууц тогтоол гэж үздэг байна.

Путиныг ерөнхийлөгч байх үед ийм өндөр хэмжээний нууц зарлиг гарч байгаагүй. Орчин үеийн Оросын түүхэнд ганцхан удаа буюу 1999 оны нэгдүгээр сард нууц тогтоолуудын эзлэх хувь арай илүү буюу 64 хувь байжээ. 2023 оны эхний долоон сарын байдлаар энэ оны нууц тогтоолуудын эзлэх хувь нийт тогтоолын 48 хувийг эзэлж байна.

Нууц зарлиг нь ихэвчлэн байлдааны ажиллагаанд оролцсон цэргүүдийг, тэр дундаа нас барсны дараа шагнаж урамшуулахтай холбоотой гэж “Mediazona” онцолжээ.

Оросууд 2022 оны хоёрдугаар сард Украиныг бүрэн дайран довтолж эхлэх үед Путины гарын үсэг зурсан нууц зарлигуудын эзлэх хувь нийт зарлигуудын тоонд 54 хувьд хүрч байжээ.

ЭХ СУРВАЛЖ: UKRAINSKA PRAVDA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж