"Арцат вилла" ХХК нь 3 блок ашиглалтад оруулсан, захиалагчийн хохиролгүй гэв

Хуучирсан мэдээ: 2023.08.04-нд нийтлэгдсэн

"Арцат вилла" ХХК нь 3 блок ашиглалтад оруулсан, захиалагчийн хохиролгүй гэв

"Арцат вилла" ХХК нь 3 блок ашиглалтад оруулсан, захиалагчийн хохиролгүй гэв
"Арцат вилла" ХХК төлбөрийн чадваргүй болсон тул компанийн хүсэлтээр Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд дампуурлын хэрэг үүсгэжээ. Энэ оны долдугаар сарын 28-ны өдөр тус компанийг шүүхээс "Төлбөрийн чадваргүй" болсныг тогтоосон байна.
Энэ талаар тус компаниас тодруулахад "Шүүхэд хандсан учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Манай компани цар тахлаас өмнө 2019 онд гурван блок барилгыг бүрэн ашиглалтад оруулсан. Дампуурлын шалтгаан цар тахлын нөхцөл байдалтай холбоогүй. Компанийн үйл ажиллагаа төлбөрийн чадваргүй болсон учраас дампуурлаа зарласан. Ямар нэг захиалагчийн хохирол байхгүй" гэсэн юм.
Дампуурлын тухай хуулиар дампуурлын талаарх мэдэгдлийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарласнаас хойш 21 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэлээ гаргаж болдог.
Тогтоосон хугацаанд нэхэмжлэхээ гаргахгүй бол иргэдийн нэхэмжлэхийг тооцдоггүй.
Нэхэмжлэгчдийн анхны хурал есдүгээр сарын 13-ны өдөр болохоор товлогджээ. "Арцат Вилла" компани нь "Сити Палас" компанийн салбар компани бөгөөд 2017 оны тавдугаар сарын 26-нд үүсгэн байгуулагдсан байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж