"Хэдүүлээ нүд хуурч болохгүй, хариуцлагатай байх ёстой”

"Хэдүүлээ нүд хуурч болохгүй, хариуцлагатай байх ёстой”

"Хэдүүлээ нүд хуурч болохгүй, хариуцлагатай байх ёстой”

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус хуралдаан болж байна. Энэ үеэр ИТХ-ын төлөөлөгчид Сэлбэ голын үерийн хохирол болоод эрсдэлийн үнэлгээний талаар Улаанбаатар хотын захирагчид асуулт тавьж, хариулт авч байна.


НИТХ-ын төлөөлөгч П.НАРАНБАЯР:

-Хурлын дарга төлөөлөгч нарт ээлтэй ажиллаарай. Засаг даргын тайлбарыг сонслоо. Тухайн үед иргэний байгууллага, иргэд хамтдаа үерийн эсрэг тэмцсэн. Хэцүү байсан. ИТХ иргэний төлөө байдаг, тэдний дуу хоолой болдог байгууллага болох ёстой. Энэ утгаараа асуудлын нэгдүгээрт үерийн асуудал, энэтэй холбоотой нийслэлийн үнэт цаас гаргах асуудал явж байх ёстой. Хурал даргалагчаас асуухад яагаад хэлэлцэх асуудлын тав руу оруулчихав аа. Хоёрдугаарт, иргэдийг мэдээлэлжүүлэх ажилд хойрго хандлаа. 60 жилд ганц удаа болдог үер болчихов уу, үгүй юу. Байгалийн гамшиг хүний гамшиг хоёр яаж зэрэгцэж орж ирэв ээ. Хаана, ямар байрлалуудад голын голдирлыг өөрчилснөөр ямар үр уршигт хүрэв. Энэ удаагийн үер бол зөвхөн Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, Баянзүрх дүүргийн 25,26-р хорооны асуудал биш. Иймээс танилцуулгыг яаралтай хийх хэрэгтэй. Иргэд хэр зэрэг хохирол амсав. Барилгын төлөв байдлын үнэлгээ, эрсдэлийн үнэлгээ хэзээ хийх вэ гэж хүлээгээд байна. Холбогдох байгууллага руу албан бичиг явуулахад хариулах эзэн байсангүй. Энийг яаралтай хийхгүй бол иргэд барилга, байшингийнхаа үнэ уналаа гэж санаа зовж байна.

Улаанбаатар хотын захирагч Д.СУМЪЯАБАЗАР:

-Танилцуулга гэхээр бид УОК-т танилцуулга хийх ёстой. Ялангуяа, хохирол, эрсдэлийн үнэлгээг тогтоох чиглэлээр. Эрсдэлийн үнэлгээг асар хурдтай, богино хугацаанд хийж чадахгүй. Энэ зүгээр нэг бараа ажил үйлчилгээ худалдаж авч байгаа зүйл биш л дээ. Мэргэжлийн экспертүүд нь сонгодог улсууд нь орж ирж үнэлгээг хийнэ. Чи, бид хоёр хоёулаа үзээд хараад байж болохгүй. Гэхдээ нөхцөл байдалтай танилцана, иргэдийн дуу хоолойг сонсоно. Хүчитгэсэн ажлыг давхар экспертүүд хийх учраас энд тодорхой хугацаа орно. Хэдүүлээ нүглийн нүдийг гурилаар хуурч байгаа юм шиг очоод нүд хуурч болохгүй. Хариуцлагатай ажил учраас хариуцлагатай байх ёстой. Харьяа байгууллагууд ажлын хэсэг гарган ажиллаж байгаа. УОК-т нэгтгэгдэж байж тайлан мэдээллээ хийхгүй бол энд нь хийчихээр яг ямар арга хэмжээ авах вэ.

Сая үер усны осол болоход Засаг даргын нөөц хөрөнгөөс 2.7-2.8 тэрбум хөрөнгө гаргасан. Үүний тайланг тавина. Үер усны байдал хандив тусламжтай холбоотой ажлуудад аудит оруулсан байгаа.

Хоёрдугаарт, далан байгууламж барина. Өнгөрсөн жил нийслэлийн төсөв хэлэлцэх үеэр Сэлбэ голын тохижилттой холбоотой ажлыг хийх гэсэн хийлгээгүй. Бөөн улстөржүүлээд. Тэр үед БНСУ-ын усны 4-5 инженер ирчихсэн “Улаанбаатар хот бол усан дээр тогтсон хот юм” гэж хэлж байсан. Сэлбэ голын тохижилт бүтээн байгуулалтыг хамтарч хийхэд бэлэн гэсэн дүгнэлт хийж байсан. Харамсалтай нь, НИТХ дээр унагаасан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ТӨР ба ИРГЭД 2023-08-04 203.98.76.4

Хойшид ТӨР нь Хянах & Зохицуулах & Удирдах ажлаа сайн хийгээд, харин ИРГЭД ба ХУВИЙН ХЭВШЛҮҮД нь Хууль, Стандартаа Мөрдөх Хэрэгжүүлэх Ажлаа Сайн хийж байж л Хамаг Асуудлаа шийдэж Улс орны аж амьдрал ахиц дэвшил гарна. Түүнээс биш ТӨР, ИРГЭД, ХУВИЙН ХЭВШЛҮҮД 3-уулаа Эрх, Үүргээ Мэдэхгүй, Чадахгүй зүгээр сууж дэмий хоосон Амаа Ангалзуулж биесээ хэмлээд байж таарахгүй !!!

Avatar

Нэргүй 2023-08-04 203.98.76.4

Хойшид ТӨР нь Хянах & Зохицуулах & Удирдах ажлаа сайн хийгээд, харин ИРГЭД ба ХУВИЙН ХЭВШЛҮҮД нь Хууль, Стандартаа Мөрдөх Хэрэгжүүлэх Ажлаа Сайн хийж байж л Хамаг Асуудлаа шийдэж Улс орны аж амьдрал ахиц дэвшил гарна. Түүнээс биш ТӨР, ИРГЭД, ХУВИЙН ХЭВШЛҮҮД 3-уулаа Эрх, Үүргээ Мэдэхгүй, Чадахгүй зүгээр сууж дэмий хоосон Амаа Ангалзуулж биесээ хэмлээд байж таарахгүй !!!

Avatar

Нэргүй 2023-08-04 103.229.121.24

Сэлбийн үерээс сургамж аваад Туулын усыг алдчихалгүй тогтоосон нь Онцгойгийнхон хийгээд хотын удирдлагын ажлын үр дүн байсан шүү. Баярлалаа! Сумьяа аваргыг муулахын тулд бүү муул. Алдаа, оноо бол ажил хийж байгаа хүн бүрт л байдаг. Харин ч гайгүй юм хийх гээд зүтгээд байгаа Аварга шүү.

Avatar

Нэргүй 2023-08-04 103.212.119.49

Эрсдлийн үнэлгээ хийхэд хугацаа орно гээд тодорхойгүй байж болохгүй. Хэдэн жил дамнаад ажил хийгдэхгүй орхигддог тул 1 жил ч гэдэг юм уу хугацаа төлөвлөж тогтооох ёстой гэдгийг төрийн байгууллага байж мэддэггүй юм уу.

Avatar

Нэргүй 2023-08-04 213.87.158.67

!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зочин 2023-08-04 103.10.22.159

Одоо бол юм юм үзээд овоо ярьж байгаад баярлалаа.Цаашид хичээгээрэй.

Avatar

Нэргүй 2023-08-04 202.9.40.63

бас ч гэж юм хийгээд байгаа юм биш үү. ажил хийсэн хүн шүүмжлүүлдэг. Шүүмжлэх амархан хийх хэцүү. Нийслэлийн дарга минь сайн ажлаарай харж байгаа шүү

Avatar

Нэргүй 2023-08-04 202.21.127.167

Өөрөө зөвшөөрөл өгсөн бол өөртөйгөө тэмцэхээс

Avatar

Нэргүй 2023-08-04 103.229.121.89

Цэцэгээс илүү гарч хэдэн инженер ч аваад ирж чадахгүй юм бол хотын дарга гэж байгаад яах вэ, ажлаа Цэцэгт өгчих. Өөрөө өөрийнхөө ажлын эсрэг шийдвэр гаргаад авилга хороололд зөвшөөрөл өгчихсөн л байна. Чадваргүй багтай бол багаа сольчих. Ер нь тэгээд шийдвэр гаргагчаас их юм шалтгаална ш дээ. Хотын төсвийг идээд сурчихсан бүлэглэл амь бөхтэй оршиж л байгаа.

Avatar

Нэргүй 2023-08-04 192.82.86.243

Сумъяабазар ажил мэдэхгүй хонгио толгой Оюунаа хоосон. Ажил хийх гэж байгаа ажлын хувцас өмсчихсөн бөөснүүд нь бүгд цүнхчид…яана энэ улс орон

Avatar

БАЯРАА 2023-08-04 202.179.26.134

УНАГААСАН Ч ГЭХ ШИГ … ӨӨРӨӨ Л УНАСЫМ БИЛЭЭ ШД

Avatar

Нэргүй 2023-08-04 82.135.30.192

Pisditsuudiin baij baigaag. Ta nariin songoson humuus sh dee. Ta naraas yalgaagui garud

Avatar

- ylcuin; 2023-08-04 216.38.195.74

gadni ?

Avatar

зочин 2023-08-04 64.119.17.97

Нийслэлийн худалдан авахын мэрэгжилтнүүдэд зөвлөгөө өгч байхад манай Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч нар гэж бөөн тендер будлиулсан энэ ч миний тендр энэ компаниар хийлгэ гэж байнга шахдаг ёстой новшийн авлигачид гэж байсан даа, новшийн авлигачин төлөөлөгч нараа

Avatar

Нэргүй 2023-08-04 139.5.216.54

Нам дагасан суганы үснүүд ажил хийлээ юу. Хэдэн төгрөг яаж идэх үү л гэсэн бодолтой юм биш шш

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж