"Хэдүүлээ нүд хуурч болохгүй, хариуцлагатай байх ёстой”

Хуучирсан мэдээ: 2023.08.04-нд нийтлэгдсэн

"Хэдүүлээ нүд хуурч болохгүй, хариуцлагатай байх ёстой”

"Хэдүүлээ нүд хуурч болохгүй, хариуцлагатай байх ёстой”

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус хуралдаан болж байна. Энэ үеэр ИТХ-ын төлөөлөгчид Сэлбэ голын үерийн хохирол болоод эрсдэлийн үнэлгээний талаар Улаанбаатар хотын захирагчид асуулт тавьж, хариулт авч байна.


НИТХ-ын төлөөлөгч П.НАРАНБАЯР:

-Хурлын дарга төлөөлөгч нарт ээлтэй ажиллаарай. Засаг даргын тайлбарыг сонслоо. Тухайн үед иргэний байгууллага, иргэд хамтдаа үерийн эсрэг тэмцсэн. Хэцүү байсан. ИТХ иргэний төлөө байдаг, тэдний дуу хоолой болдог байгууллага болох ёстой. Энэ утгаараа асуудлын нэгдүгээрт үерийн асуудал, энэтэй холбоотой нийслэлийн үнэт цаас гаргах асуудал явж байх ёстой. Хурал даргалагчаас асуухад яагаад хэлэлцэх асуудлын тав руу оруулчихав аа. Хоёрдугаарт, иргэдийг мэдээлэлжүүлэх ажилд хойрго хандлаа. 60 жилд ганц удаа болдог үер болчихов уу, үгүй юу. Байгалийн гамшиг хүний гамшиг хоёр яаж зэрэгцэж орж ирэв ээ. Хаана, ямар байрлалуудад голын голдирлыг өөрчилснөөр ямар үр уршигт хүрэв. Энэ удаагийн үер бол зөвхөн Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, Баянзүрх дүүргийн 25,26-р хорооны асуудал биш. Иймээс танилцуулгыг яаралтай хийх хэрэгтэй. Иргэд хэр зэрэг хохирол амсав. Барилгын төлөв байдлын үнэлгээ, эрсдэлийн үнэлгээ хэзээ хийх вэ гэж хүлээгээд байна. Холбогдох байгууллага руу албан бичиг явуулахад хариулах эзэн байсангүй. Энийг яаралтай хийхгүй бол иргэд барилга, байшингийнхаа үнэ уналаа гэж санаа зовж байна.

Улаанбаатар хотын захирагч Д.СУМЪЯАБАЗАР:

-Танилцуулга гэхээр бид УОК-т танилцуулга хийх ёстой. Ялангуяа, хохирол, эрсдэлийн үнэлгээг тогтоох чиглэлээр. Эрсдэлийн үнэлгээг асар хурдтай, богино хугацаанд хийж чадахгүй. Энэ зүгээр нэг бараа ажил үйлчилгээ худалдаж авч байгаа зүйл биш л дээ. Мэргэжлийн экспертүүд нь сонгодог улсууд нь орж ирж үнэлгээг хийнэ. Чи, бид хоёр хоёулаа үзээд хараад байж болохгүй. Гэхдээ нөхцөл байдалтай танилцана, иргэдийн дуу хоолойг сонсоно. Хүчитгэсэн ажлыг давхар экспертүүд хийх учраас энд тодорхой хугацаа орно. Хэдүүлээ нүглийн нүдийг гурилаар хуурч байгаа юм шиг очоод нүд хуурч болохгүй. Хариуцлагатай ажил учраас хариуцлагатай байх ёстой. Харьяа байгууллагууд ажлын хэсэг гарган ажиллаж байгаа. УОК-т нэгтгэгдэж байж тайлан мэдээллээ хийхгүй бол энд нь хийчихээр яг ямар арга хэмжээ авах вэ.

Сая үер усны осол болоход Засаг даргын нөөц хөрөнгөөс 2.7-2.8 тэрбум хөрөнгө гаргасан. Үүний тайланг тавина. Үер усны байдал хандив тусламжтай холбоотой ажлуудад аудит оруулсан байгаа.

Хоёрдугаарт, далан байгууламж барина. Өнгөрсөн жил нийслэлийн төсөв хэлэлцэх үеэр Сэлбэ голын тохижилттой холбоотой ажлыг хийх гэсэн хийлгээгүй. Бөөн улстөржүүлээд. Тэр үед БНСУ-ын усны 4-5 инженер ирчихсэн “Улаанбаатар хот бол усан дээр тогтсон хот юм” гэж хэлж байсан. Сэлбэ голын тохижилт бүтээн байгуулалтыг хамтарч хийхэд бэлэн гэсэн дүгнэлт хийж байсан. Харамсалтай нь, НИТХ дээр унагаасан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж