Шинэ артист Номуки анхны пянзны баяраа хийнэ

Хуучирсан мэдээ: 2023.08.04-нд нийтлэгдсэн

Шинэ артист Номуки анхны пянзны баяраа хийнэ

Шинэ артист Номуки анхны пянзны баяраа хийнэ

Залуу уран бүтээлч Номуки "Folkie Night" тоглолт болон анхны пянзны баяраа наймдугаар сарын 10-нд хийх гэж байна. Тэрбээр 2019 оноос хойш өөрийн дууны шүлгээ бичиж эхэлсэн бөгөөд тоглолт нь "505 el club"-д оройн 20.00 цагаас эхлэх гэнэ. Шинэ уран бүтээлээ эхэлж буй шинэ артистыг "Хурд” хамтлагийн гитарчин, хөгжмийн зохиолч, Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Отгонбаярын охин гэдгээр нь хүмүүс сайн мэднэ. Авьяаслаг охин өнгөрсөн 2020 онд “The Voice of Mongolia” шоуны тайзнаа аавынхаа хамт дуулж, олны анхаарлыг татаж байв.

Залуу уран бүтээлч Номуки 2017 оны зун “Nomuka’s cover night” анхны ковер тоглолтоо хийж байсан. Харин 2019 онд өөрийн зохиосон анхны “Starry eyes” гэх дуугаа гаргажээ. Үргэлжлүүлэн араас нь “Your name”, “Hypnotize”, “Heartbreaker” зэрэг дуугаа хийсэн аж.

Тэрбээр өмнө нь ярилцлага өгөхдөө "Би бага байхдаа дуу дуулдаггүй байсан. Сүүлд 2012 оноос л дуу сонирхож, маш их сонсдог болсон. Тэр цагаас л дуулах гэж оролдож эхэлсэн байх. Мэдээж хүүхэд нас минь тайзны ард тоглолт үзэж өнгөрсөн учраас дуунд дурлахад их нөлөөлсөн. Би өрөөнийхөө хаалгаа хаагаад дуулдаг хүүхэд байсан болохоор гэрийнхэн маань дуулдаг гэдгийг анзаардаггүй байсан. Ер нь аав минь намайг маш их ойлгож, дэмждэг. Миний ертөнц бодлыг байнга сонсч, урам хайрладагт нь үнэхээр их талархдаг. Аавынхаа зохиосон бүх дуунуудад маш их хайртай. Гэхдээ зохиосон дуунуудаас нь дуулж байгаагүй. Ер нь өөрийнхөө мэдрэмжээр зохиосон дуугаа дуулбал надад илүү амар байдаг. “Хурд” хамтлагийн “13 ааш”, “Атаархал”, “Алив бос”, “Чоно” гэсэн дуунуудыг сонсох дуртай" гэдгийг хэлж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж