Бороо орж байгаагаас түр зам тавихад хүндрэл учруулж байна

Хуучирсан мэдээ: 2023.08.04-нд нийтлэгдсэн

Бороо орж байгаагаас түр зам тавихад хүндрэл учруулж байна

Бороо орж байгаагаас түр зам тавихад хүндрэл учруулж байна

Наймдугаар дугаар сарын 1,2-ны өдрүүдэд орсон түр зуурын хүчтэй борооны улмаас Баянхонгор-Говь-Алтай чиглэлийн Нарийны гүүрний хоёр талын чулуун бэхэлгээ эвдэрч, хөвөө хучилтын ирмэгт тулснаас хөрс нуралт үүссэн тул авто машин зорчих боломжгүйд хүрсэн. Иймд түр зам тавьтал Нарийны гүүрээр зорчихгүй байхыг анхааруулж байгаа.

Түр зам тавих ажлын талаар бид Авто замын бодлого зохицуулалтын газрын замын ашиглалт зохицуулалтын мэргэжилтэн С.Мөнхбатаас тодруулсан юм. Тэрбээр “Гүүрийн засварын ажлыг хийхийн өмнө түр зам тавих ажлыг хийж байгаа. Гүүрийг тойруулсан 200 м түр замыг тавих юм. Том оврын тээврийн хэрэгслүүдийг зорчуулахгүй түр зуур хязгаарлачихсан байгаа. Гэхдээ хоёр талд бөөгнөрчихсөн байгаа тээврийн хэрэгслүүдийг боломжоор нь гүүрний дээд талаар нь Онцгой байдлаас машин хүн хүч, техник тээврийн хэрэгслээр хоёр талд нь гаргаж байна. Гүүрийн зорчих хэсгийн нэг талын хөдөлгөөн нээлттэй  байгаа тул жижиг тээврийн хэрэгслийг нэвтрүүлж байгаа. Замын цагдаа болон онцгой байдлын газрынхан зохицуулалт хийн нэвтрүүлж байна. Түр замын ажил хийгдэж дууссаны дараа гүүрийг засварлах ажлыг эхлүүлнэ. Түр замын ажил хараахан дуусаагүй. Нэмж бороо ороод байгаа учраас голын усны түвшин нэмэгдэж ажил удаашралтай явагдаж байна. Ойрын хэдэн хоногтоо түр замын ажлаа дуусгачих төлөвлөгөөтэй байна” гэсэн мэдээллийг өгсөн юм.

Түр зам барих болон гүүрээр автомашинтай иргэдийг нэвтрүүлэхэд Зэвсэгт хүчний 339 дүгээр анги, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Авто тээврийн төв, “Их богд зам” компаниуд ажиллаж байна.

Ойрын өдрүүдэд усархаг аадар  бороо орж байгаа тул зорчихдоо цаг агаарын мэдээ сайн харах, замын эвдрэл үүсэж байгаа тул аялал зугаалгаа зохицуулах, онц шаардлагагүй тохиолдолд хол газар зорчихгүй байхыг анхааруулсан юм.

Л.ЭНХТУУЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж