Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хүүхдээ автомашиндаа суулган яваад живжээ

Хуучирсан мэдээ: 2023.08.04-нд нийтлэгдсэн

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хүүхдээ автомашиндаа суулган яваад живжээ

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хүүхдээ автомашиндаа суулган яваад живжээ

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ таван настай хүүхдээ автомашиндаа суулган явсан Н охиныхоо хамтаар Цоохорын адаг нуурт живсэн харамсалтай хэрэг болжээ.

Тодруулбал, наймдугаар сарын 1-нд 23:00 цагийн орчим Увс аймгийн Ховд сумын Ачит нуур багийн Олон нуурын холбоо цоохор гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 280 км-т, сумын төвөөс хойд зүгт 90 км-т/ автомашинаар зорчиж явсан Н нь бага насны хүүхдийнхээ хамт сураггүй болсон байна. Сураггүй болсон даруйд ар гэрээс нь эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан бөгөөд Цоохорын-Адаг нуурын усанд автомашинтайгаа живсэн байж болзошгүй тухай дуудлагыг наймдугаар сарын 3-нд Увс аймгийн Онцгой байдлын алба 10:36 цагт хүлээн авчээ.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Ховд сумын мэргэжлийн ангийнхан очиж, иргэн Н /33 настай, эрэгтэй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн/, Э/5 настай, эмэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг эхлүүлснээр 20:23 цагт иргэн Н-ийн цогцсыг Цоохорын-Адаг нуурын эргээс 4 метрийн гүн /эргээс 14 метр/-ээс, 21:50 цагт Э-ийн цогцсыг нуурын 6 метрийн гүн /эргээс 15 метр/-ээс автомашины бүхээг дотроос тус тус олж, гарган Ховд сум дахь Цагдаагийн хэсэгт шилжүүлэн өгчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж