Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны наймдугаар сарын 3-ны өдөр АНУ-ын “MITRE” корпорацид зочилж, тус байгууллагын дата шинжилгээ, симуляцийн судалгаа, туршилтын лабораториудын үйл ажиллагаатай танилцлаа.
“MITRE” корпораци дэд бүтэц, цахим хөгжил, эрүүл мэнд болон бусад салбарын үйл ажиллагааг дэмжин тулгамдаж буй бэрхшээл, сорилтуудыг судлан тодорхойлж дата, дэвшилтэт технологид суурилсан шийдлүүдийг гарган ажилладаг талаар тус байгууллагын Тэргүүн дэд ерөнхийлөгч Бет Майнер танилцуулав. Хотуудын замын түгжрэл, алсын зайн оношилгооны дэвшилтэт технологи, халдварт өвчний тархалтыг бууруулах зэрэг АНУ-д төдийгүй бусад улсад амжилттай хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл өгч, хамтын ажиллагааны боломжийн талаар санал солилцлоо.
АНУ-ын Засгийн газарт тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор “MITRE” корпорацийг 1958 онд Массачусетс хотноо байгуулжээ. Засгийн газартаа дата, дэвшилтэт технологид суурилсан шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх зорилготой судалгаа, шинжилгээ, инновац, хөгжлийн ашгийн бус байгууллага юм. Нийт 9,000 гаруй ажилтантай, судалгаа, хөгжүүлэлтийн 6 төв, 200 гаруй лабораторитой, жилийн 3 тэрбум ам.долларын төсөвтэй, АНУ-ын Холбооны Засгийн газраас санхүүждэг юм байна.
Эх сурвалж: ЗГ
ЛЕНИНТЭЙ УУЛЗСАН НЬ .... 2023-08-04 203.98.76.4
Za Энэ ч ёстой ”СҮХБААТАР ЛЕНИН БАГШТАЙ УУЛЗСАН нь” гэдэг лугаа юм болоод байх шиг LOL LOL LOL LOL
Нэргүй 2023-08-04 213.87.158.67
))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k
Нэргүй 2023-08-04 202.9.40.63
Айлчлалд амжилт хүсье. Монголд ашигтай байвал тэгээд л болоо шүү дээ.
Нэргүй 2023-08-04 59.153.113.111
Өөрөө англиар хатьт мөлт яриад байгаа болтой юм аа, сайн л бна ш дээ, ДАНХ мандтугай !
Нэргүй 2023-08-04 38.42.106.107
Гүйэээ. Каамер тэр талд нь байгаан. Тэгээл тэр хэхэ