"АН-д шинэ салхи "сэвэлзүүлэх" нь миний хийх ёстой ажил"

"АН-д шинэ салхи "сэвэлзүүлэх" нь миний хийх ёстой ажил"

"АН-д шинэ салхи "сэвэлзүүлэх" нь миний хийх ёстой ажил"

АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхөөр ажиллаж буй комедиан Н.Амаржинтай ярилцлаа.


-Та АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхөөр ажиллах саналыг хэрхэн хүлээн авсан гэдгээс хоёулаа ярилцлагаа эхлүүлье. Комедиан Н.Амаржин хэзээнээс намын  гишүүн болчхов оо?

-Ер нь комедиг чөлөөт цагаараа хийдэг байсан. Гэхдээ одоо нийгэм рүү чиглэсэн улс төрийн ажлыг илүү түлхүү хийнэ. Цагаа ч  мөн тэр тал руу хуваарилж байна. Энэ оны дөрөвдүгээр сард АН нэгдээд, маргааш нь намын дарга удирдлагуудтай уулзаад шинэчлэх тухай ярьсан. Ялангуяа “салхи оруулах” шаардлага байгаа тул энэ ажилд намайг оролцох хэрэгтэй гээд хоёр талаасаа яриад дөрөвдүгээр сараас эхлэн даргын саналыг зөвшөөрсөн. Одоо залуус руу чиглэсэн ажил хийгээд явж байна.

-Залуусын дуу хоолой болж, тэдэн дээр “фокус”-лаж ажиллах нь байна тийм үү?  

-Намын даргын байр суурь мөн л тийм байна лээ. Залуусын сонгууль болох ёстой гэдэг. Шинэчилж, шаардлагатай шинэчлэлийг өөрийн бүрэн эрхийн хүрээнд гардаад хийнэ. АН зайлшгүй шинэчлэгдэх ёстой. Хоёр сонгууль дараалж навс ялагдсан шүү дээ. Тиймээс АН залуусаа дэмжих байр суурьтай байгаа. Миний хийж чадах юм бол ерөөсөө л залуучуудаа уриалах. Зөвхөн намын томилгоогоор явбал улс орон хөгжихгүй нь ээ гэдэг талаас нь хэлнэ, уриална. Ганц би ч биш, ер нь нам дотроо үүнийг ярьж байна. Тэр талаас нь залуусаа дэмжиж, шордож, шахаж, шаардаж ажиллая гэж бодож байна.

АМЕРИКААС ИРЭЭД 11  ЖИЛИЙН ДАРАА НАМД ЭЛСЧ БАЙНА

-Олон нийтийн шүүмжлэлийг хэрхэн хүлээн авч байна вэ. Хэд хоног таны томилгооны талаар шүүмжлэл явлаа…?

-Мэдэхгүй ээ. Гэхдээ гадарлаж байна л даа. Дуучин, бөхчүүд улс төрд байсан бол одоо хошиг шог гэх л байх. Яах вэ дээ, би комедид маш дуртай. Хоббигоороо бахархдаг. Хүн болгонд хобби байгаа. Хүмүүс ганцхан комедигоор намайг мэддэг. Хүмүүсийн бодол ч яах вэ. Би боловсролын салбарт ингэх хэрэгтэй, нийгэмд ингэх хэрэгтэй гээд дураараа сошиалд донгосдог хүн шүү дээ. Дуу хоолойгоо өргөөд л.

Ер нь АН-ын үнэт зүйл зарчим, хэн нэгнийг ингэж дураар нь байлгахад орших ёстой гэж боддог. Намд элсвэл элсэхээр цаг хугацаа зөндөө байлаа. Америкад сургуульд суралцаж, төгсч ирээд 11  жилийн дараа намд элсч байна. Уг нь улс төрөөр төгссөн. Энэ хугацаанд намд элсэнэ гэж бодоогүй. 2012 оны тавдугаар сард төгсч ирсэн. Тухайн үед буюу 2012-2016 онд АН засаглаж байлаа. Засаглаж байх үед нь ороод байх сонирхол байгаагүй. 2016 оноос хойш даргын асуудал яригдаад аймар олон фракцад хуваагдаад, тамга тэмдгийн асуудал гэхчлэн маргаантай явж ирлээ. Гэхдээ энэ хугацаанд АН-ын үзэл санааг дэмждэг хэвээр байлаа. АН-ыг дэмжихгүй он жилүүд бас байсан. Тиймээс залуу хүний хувьд  улс төрийнхөө сонголтыг хийлээ. Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж байна.

АН нэгдээд, асуудал жигдэрхэд нь “АН-д элсье” гэдэг шийдвэр гаргасан. Элссэний дараагаар намын удирдлагууд “залуусаа ахалж ажиллаач ээ” гэдэг хүсэлт тавьсан.

Энэ процесс нь хөнгөхөн болдог юм билээ. Одоо 9-н дүүргээр залуусыг цуглуулаад өөрсдөд нь хэрэгтэй лекц уншиж байна. Залуус руугаа чиглэсэн ажлыг хийж байна. Бид залуусын дуу хоолойг хүргэх платформ дээр ажиллаж байгаа. Том хөдөлгөөн болгоно. Залуусаас ирсэн мессежүүдийг институци рүү дамжуулдаг платформ дээр ажиллаж байна.

-АН ер нь шинэчлэгдэж чадах уу. Сүүлийн хоёр жил АН хүчтэй сөрөг хүчтэй байж чадсангүй гэх шүүмжлэл олон нийтийн дунд байгаа. Ер нь сөрөг хүчнийхээ ажлыг идэвхжүүлэх талаар  ямар бодолтой байна вэ?

-Үнэмлэхүй ялдаг талд нь гарах шиг амархан юм байхгүй л дээ. Хүнийг насаар ялгаварлаж байгаа юм биш. Гэхдээ  намын удирдлагууд шинэ, залуу хүмүүсээ дэвшүүлэх итгэл үнэмшилтэй явж байгаа. Өмнөх алдаан дээрээ дүн шинжилгээ хийгээд 2024 оны сонгуульд арай аятайхан "үзэх" байх гэж найдаж байна. МАН-ын туршлагаас харж байхад сонгуульд ялах нэг хэрэг, улс удирдах нь өөр хэрэг юм байна. Зөвхөн сонгуульд ялалт байгуулах бус улс орныг удирдах, тэнд мэддэг чаддаг хүмүүсийг нь тавихаар ямар гоё үр дүн гарч байна вэ. Би АН талдаа байгаа  ч гэсэн өнөөдөр IT-ийн салбар ямар гоё байна вэ. МАН бас нэг талаараа салбараа мэддэг хүмүүсийг тавьж чадаж байгаа нь авууштай. Тэгэхээр хэрвээ засаглавал, эвсвэл чаддаг, чаддагийг нь тохирох салбарт нь томилох хэрэгтэй. Мэргэжлийн бус нам дагасан хүмүүсээ томилоод байвал юу ч өөрчлөгдөхгүй. Эмч, инженер, докторуудаа сонсдог байя.

Хөгийн амбицаасаа болж сандал суудал булаацалддаг биш асуудлыг арай өөрөөр шийдье гэдэг итгэл үнэмшил байна. Угаасаа улс төр ямар билээ, миний ярьснаар болчихгүй шүү дээ.

– Л.Гантөмөр даргатай нэлээд ойр ажиллаж байгаагийн хувьд залуусыг дэмжих тал дээр санаа оноо хэр солилцож байна вэ?

-Мэдээж ойр ажиллаж байгаа. Санаа оноо солилцож байгаа. Гэхдээ би улс төрийн шийдвэр, “дээгүүрээ” юу болдгийг мэдэхгүй. Ямар ч байсан платформоо хийж, залуустай уулзалт хийгээд явж байна. Дээрээс нь залуусын хүсч буй IT хиймэл оюун ухааны мундаг залуустай яаж хамтарч ажиллах вэ гэдэг дээр 5-6 ажил төлөвлөөд явж байна. Саяхан Хөвсгөлд эдийн засгийн форумыг зохион байгуулж, өөрийнхөө бизнесийн туршлагаас хуваалцсан. Энэ эвентийн үеэр АН-ын гишүүд жинхэнэ утгаараа ардчилалтай явна гэдгээ хэлж байна лээ. Ялангуяа бизнес эрхлэгчдээ дэмжих агуулгаар таван аймгийн залуустай уулзалт хийлээ.

ХОЛИМОГ ТОГТОЛЦООГ ХОЁР ГАРАА ӨРГӨӨД ДЭМЖСЭЭР ИРСЭН

-Намд элсэхээр даргын “цүнх баригч” боллоо гэж шүүмжлэх нь бий. Энэ талаар ямар байр суурь илэрхийлэх вэ?

-Барих цүнхийг нь цаанаас нь өгдөг юм болов уу. Өөрөө авчирдаг юм болов уу. Би ерөөсөө цүнх хараагүй шүү. Би ч гэсэн муусайн цүнх баригчид гээд шүүмжилдэг. Би одоо байгаа нэрийг өөрөө бүтээсэн. Амьдралаа ч гэсэн бүтээгээд хоёр сайхан хүүхдийн аав боллоо. Энэ хугацаанд 10 мянга гаруй хүүхдэд хичээл заалаа. Хэдэн ч хүнд станд ап комемидогоор өөрийн үзэл бодлоо хүргэсэн юм бүү мэд. Ер нь хүн юу гэж хэлэхийг контролдож чадахгүй. Элдвээр л хэлэх байх. Хамгийн гол нь өмнө нь намайг комеди хийж байхад доромжилж байсан хүмүүс өнөөдрийн Н.Амаржинг бий болгосон.  Би сошиалаар нүдүүлээд сурчихсан, дөжирчихсөн. Мунаар цохисон ч яах ч үгүй болсон доо.

-Цаашдын төлөвлөгөөгөө хуваалцахгүй юу?

-Дарга нар нь хэнийг хаана дэвшүүлэх үү, ямар мөрийн хөтөлбөрөөр ажиллах уу гэдгээ мэдэж байгаа байх. Залуусын дуу хоолойг дарга нарт хүргэнэ гэхээс илүү хэдүүлээ залуучууд руугаа чиглэж юу хийх вэ гэдэг дээр дунд нь орилоод байж байя гэж бодож байна. Жишээ нь хиймэл оюун ухаанаар дамжуулж хиймээр байгаа гоё прожектүүд байгаа. Боловсролын реформыг хиймээр байна. Боловсролын сайд 1.3 их наяд төгрөгийн төсөвтэй. Гэхдээ энэ мөнгөөр юу хийгээд байгаа юм бэ. Залууст боломжийг бүрдүүлэх гэдэг тал дээр АН, МАН ч бай тэр тал дээр илүү ажиллахгүй бол амьдралаас тасарчихсан байна шүү.

Яадаг юм бэ, Залуу “cool” лидертэй больё гээд байгаа юм. Хүмүүс дэвших гээд байгаа юм уу гэдэг. Тэр бол миний мэддэг  асуудал биш.

-Сүүлийн хэдэн сар улс төрд өрнөсөн үйл явцыг хэрхэн дүгнэв. Үндсэн хуулийн өөрчлөлт, гишүүдийн тоо гэхчлэн тогтолцоотой холбоотой өөрчлөлтүүд батлагдсан. Энэ талаар байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Дэмжиж байгаа. Нэг гишүүний эрх мэдэл багасах нь зөв. Гэхдээ ганцхан тэр аргумент байж болохгүй. Холимог тогтолцоог хоёр гараа өргөөд дэмжсээр ирсэн. Энэ сэдвээр АНУ-д сурч байхдаа дипломын ажил бичиж байлаа. Хувь тэнцүүлж байгаа учраас, хүн болгоны дуу хоолой гэдэг үүднээс дэмждэг. Энэ бол миний мэдэх хамгийн зөв хувилбар байх. Гишүүдийн тоотой холбоотой хэлэхэд хэрвээ 126 гишүүний 66 нь коммунист хулгайч байвал “дуусаа” шүү дээ. Гэхдээ энэ өөрчлөлтийн үр дүнг 4 жилийн дараа харах байх.

-Сүүлийн жилүүдэд  үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хумигдаж байгааг олон үйл явдал харууллаа. Та энэ талаар ямар бодолтой байна?

-Ардчиллын индекс буурсан байсан. Шалтгаан нь Ерөнхийлөгчийн сонгуулиас болсон гэдэг тайлбар байна лээ. Ер нь юу болсныг бүгд мэдэж байгаа. Хүмүүсийг үгээ хэлсний төлөө барьж хорьдог боллоо. Ардчилал, эрх чөлөө хүний эрх гэдэг концепцийг бид мэдэхгүй биш мэднэ. Ардчилал бол надтай цацуу. Ардчиллын индекс багасч байна гэдэг маш том ухралт гэж хувьдаа бодож байна. Энийг сэргээх ёстой. Сошиалын цаанаас аливаа зүйлийг эмоциороо харах гээд байдагт би дургүй. Юм л бол “ал, цаазал, дүүжил”  гэдэг. Тиймээс ардчиллынхаа үнэ цэнээс ухарч болохгүй. Зүүн өмнөд Ази, Африкийн орнууд, Өмнөд Америк гэхчлэн тэдэн шиг байж болохгүй. Нэг талд нь үнэмлэхгүй ялахаар дунд шатны дарга нар буюу “даам” гарчихсан гарууд байна шүү дээ. Сонгуулийн дараа эвсээд засаг байгуулбал бие биенээ хянаад арай дээр болох байлгүй. Тэгж найдаж байна.

-Одоо  цаашдаа комедигаа хийх үү?

-Би ноднин “Одоо яаана аа” гэдэг  special тоглолтоо хийсэн. Тэрнээс хойш ер нь комеди хийгээгүй. Шинэ жоке бичээгүй. Сая европоор аялан тоглолтоор явчихаад ирсэн. Би комедид маш дуртай. Энэ бол толгой шаардсан ажил. “Чамтай цуг инээж байгаа бол чи комедиан, чам руу инээж байгаа бол чи алиалагч” гэдэг. Ялгаа нь энэ.

Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

40 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-08-04 79.98.213.82

mangar batsaan … arai ene zaluud bishee , zaluu hvmvvs garah ni zow . tegehde ene batsaan , lodoi, unuruu tegeed social deer byynii nohoi hiideg garyyd bh esgui ard tumen harj baigaa baih

Avatar

Нэргүй 2023-08-04 124.158.64.144

СЭЖГИЙН АВГАЙ ЦАРАЙ ВЭ? ХА ХА ХА ХА

Avatar

P 2023-08-04 66.181.177.167

Anigiin hiij baigaa ajil uu Asramjiin gazar zasaj togijuuldag ajuma yu? Ezeniigee huhuj Efireer ni garaad ezen anchor huuhen saihan yawaldaad dollariin ug gedeg zunduu olon hamtragchidtai kk you know kkk

Avatar

Зөвлөх 2023-08-04 66.181.190.211

Чи яасан худрагагүй пацаан бэ. Чи ад үзээд байгаа хөгшчүүдийнхээ буянаар төрж өсөж хүн болсноо юу гэж тайлбарлах вэ. Ийм тэнэг байж бодлого ч гэх шиг юм яриад. Өвөө эмээ аав ээжийн үргэлжлэл гэдгээ байнга санаж явбал санаж яваагаа бүтээхэд чинь хэрэг болно доо

Avatar

Амаржин 2023-08-04 68.187.88.152

Амаржин аа…Салбар бүрд сайд бас дарга нар нь доошлоод хэлтсийн дарга нар нь намын томилгоогоор хаа хамаагүй хүн томилдогийг л болиулчих.Их сургууль төгсөөд мэргэжилээрээ нучлуулж нухлуулж 10 жил болж байж ахлах болдог.Тэр дотроос нь чадалтай нь хэлтсийн дарга цаашлаад сайд болдог хуучин шалгуур маш зөв санагддаг.Тэгж байж салбар бүр зөв гольдригоор явна.Мэргэжлийн бус хүн юу ч хийхгүй тодорхой. Бас нэг юм нь Үнэ–г тогтвортой барьдаг механизм хэрэгтэй бна.Цалин нэмхээр үнэ дагаад өсдөг.

Avatar

Нэргүй 2023-08-04 192.82.85.93

шордож, шахаж, шаардаж ажиллая.хошгоруулая хэдэн мөндөлөө

Avatar

Нэргүй 2023-08-04 213.87.158.67

>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-08-04 202.9.40.63

Сонирхолтой бас зөв үзэл бодолтой залуу байна. ийм хүмүүс АН-д ус агаар мэт хэрэгтэй дээ. Улиг болсон хэд Ан-ыг улам л унагаана уу гэхээс өөд нь татаж чадхгүй. Муу нэрийг хусавч арилахгүй

Avatar

иргэн 2023-08-04 202.126.89.117

өө зайлуул хөгийн алиа салбадай бандиар АН дутаж гэнэ хурдан зайлуул

Avatar

ард түмэн 2023-08-04 202.21.125.66

Иймэрхүү хүмүүс зөвлөөд, ийм хүнээр зөвлүүлээд, улс төрийн хүн гэж ийм хүмүүс орж ирээд байхаар яаж улс орон хөгжих вэ?
Нөгөө тулга түшигтэй төлөв түвшин буурь суурьтай хүмүүс нь хаачив.
Эсвэл г*** бүлэг эсвэл алиалагчдын бүлэг, эсвэл бөхчүүдийн бүлэг улс төрийг эзэгнэх юм.
ЯРЬЖ БАЙГАА НЬ БОДОЖ ЯРИАД Ч БАЙГАА ЮИ ШИГ ҮГҮЙ Ч ЮМ ШИГ, ҮНЭН СЭТГЭЛЭЭСЭЭ ЯРИАД БАЙГАА Ч ЮМ ШИГ ҮГҮЙ Ч ПМ ШИГ ҮНЭН ЯРИАД БАЙГАА Ч ЮМ ШИГ ХУДЛАА Ч ЮМ ШИГ, АМНЫ ЦЭЭЖИН ПАНГААР САЙХАН ЯРЬДАГ ЭРГҮҮ НЬ ТҮМЭН ОЛОН УДИРДДАГ БОЛЖ

Avatar

Нэргүй 2023-08-04 64.119.19.252

За Амаржин хичээж өөрийн чадах бүхнээрээ сайн ажиллаарай. Юунд ч бүү шантраарай

Avatar

bayd khuvuun 2023-08-04 59.153.112.243

heniig tomlohiig darga nar chini medeh um bol chi mynga heleed ch AN uurchlugduhgui. Jagsaaltaar heden uvgun bas l garaad irne shuu dee.

Avatar

Хөөрхий дөө, Монголын ардчилал 2023-08-04 103.26.194.238

Хөөрхий дөө, Монголын ардчилал, иймэрхүү алиа салбадай нар түүчээлэхээр яаж доошоо орсон нь харагдаж байна. Энэ нөхөр Токвиллийн Америкийн ардчилал гэдэг номыг уншаагүй дээ. Тэр ч бүү хэл Токвилль гэж хэн болохыг мэдэхгүй ч байж магад. Ер нь ардчиллынхан 1990-ээд оноос хэтэрхий харанхуй, массын хүч дээр тулгуурласан байсан учраас одоо ингэж шалдаа буучихаад байгаа юм. Монголд жинхэнэ ардчилал тогтоход хэцүү байх аа.

Avatar

Нэргүй 2023-08-04 202.70.36.227

Амаржин=Амортизатор.

Avatar

Нэргүй 2023-08-04 103.229.121.89

Залуу хүнд ямар ч чадвар байж болно л доо, гэхдээ эсрэг талаа хэтэрхий их мууллаа гээд иргэдийг залхаахаас хэтрэхгүй. Ард түмний зарим нь мартамхай байдаг ч зарим нь тийм биш. Дарга нарынхаа шавайг нь хангах гээд хүн муулж болно л доо. гэхдээ би л хувьдаа шийдвэртэй алхам хийж чадах, хүний хийж бүтээснийг нураадаггүй, зөв зүйлийг цааш аваад явчихдаг, намын биш улсынхаа эрх ашгийг нэгд тавьдаг, хуурамч биш хүмүүсийг л сонгогдоосой гэж хүсч байна. Танай нам өөрсдөө ч юм хийдэггүй, хүнээр ч юм хийл

Avatar

Нэргүй 2023-08-04 203.91.119.42

Бүх юм руу л навсганах юмаа

Avatar

ХННН 2023-08-04 202.179.26.134

У КРАЙ Д НЭГ САЛБАДАЙ ТӨР ТЭРГҮҮЛЖ АЛИАЛЖ БАЙГАА ШҮҮ …

Avatar

сараа 2023-08-04 202.9.46.236

amjilt oorchlolt hiigeerei

Avatar

7 2023-08-04 202.126.90.142

Зайлаа амьсгаанууд юу чадна гэж худлаа хуцна вэ зүгээр гай бололгүй новшууд хийх ажил байвал тэрийгээ хийцгээ. Монгол төр ийм газрын гайнуудаар дутаагүй

Avatar

Зочин 2023-08-04 192.82.88.243

Марзангууд АНаас өөр улстөр хийх нүх байхгүй. Манай АН ардчилсан нам бишээ, түүхээрээ баталсан. Худалч хулгайч, дээрэмчдийн нам, ардчилэлал ярьж жүжиглэгчдийн нам. Жинхэнэ ардчилатай орнуудад хоёр гол намтай, нэг нь зонхилж төр барьдаг. Нэг нь дэс дараалж 3-4 жилээр засаглах, нөгөө нь хааяа гарах нь ердийн үзэгдэл юм билээ. Хулгайлах гэж улстөр хийгээд, ялсан бол хулгайлаад дуусгадаг ардчилагч Монголоос өөр хаана ч байхгүй. Зүүний намыг коммунистаар дуудаж улс төр хийх нь дэндүү хоцрогдсон.

Avatar

Нэргүй 2023-08-04 192.82.68.205

нэртэйгээр нь соёлын сайд болно гэж шаачхаач

Avatar

Нэргүй 2023-08-04 192.82.68.205

чадахуу бандиа

Avatar

baagii 2023-08-04 202.21.110.106

Ardchilsan nam gej dampuu nam bainaaa

Avatar

Нэргүй 2023-08-04 115.42.165.71

Alsiin haraatai zaluu shuu. Ene pisda uls tur l bodoj baisanldaa tsaashlaad mungu oloh yum l bodoj baigaaldaa bugd adilhan salbadainuud. Mongol ulsad alialagch nar uls turd orloo gevel onigoo biz

Avatar

Нэргүй 2023-08-04 192.82.67.61

Алсын шунал чинь хаа хүрэх вэ

Avatar

Нэргүй 2023-08-04 59.153.114.97

АН-ын салхийг чам шиг хүмүүс л сэвэлзүүлж байхгүй болгосон шүү дээ. Байхгүй намыг Гантөмөр та хоёр яаж сэвэлзүүлэх гээд байгаа юм бол доо.

Avatar

Нэргүй 2023-08-04 192.82.85.53

салбадай

Avatar

зочин 2023-08-04 64.119.16.193

буруу газраа шургалж ардчилал гээч агуу зүйлийг авлаад алаад авслаад хаясан нөхдүүд шүү сэргэн боловуу

Avatar

Зочин 2023-08-04 192.82.76.177

АН гэгч чинь аль эрт сөнөж мөхсөн шүү дээ. МАН ч гэсэн одоо ард түмэн түүнд итгэл хүлээлгэнэ гэдэг ойлголт аль хэдий нь ээ арилсан шүү.

Avatar

Нэргүй 2023-08-04 192.82.78.135

алиалагчаар манай нам дутаж гнэ кк

Avatar

zochin 2023-08-04 66.181.179.165

Хулгай хэзээ, хаанаас эхэлсэн бэ гэвэл: Ардчилал гэж уриалагчид, АН-ынханаас эхэлэсэн. Харин энэ үеийн Засгийн газар, УИХ, Еөрөнхийлөгч нар хамтран нийгэмд маш олон төрлийн хулгай луйвар байгааг илрүүлэн, аль ч нам эвсэл гэлтгүй тэмцэж байгааг дэмжиж байна. Ер нь олон төрлийн нам байх тусам маш их хувилдаан луйвар гарч байна.Нам дотроо биш нам хооронд хувилдах явдал их байнаа. Урлагийнхан, бөхчүүд улс төрд ихээр орж ирвэл улс төр улам бүр дордож шоучид ихсэнэ..

Avatar

Нэргүй 2023-08-04 64.119.16.7

шалидар булидар юмнуудаар ардчилсан нам дүүрлээ

Avatar

zochin 2023-08-04 103.229.120.123

neeh tee zuger molekulin hurgen aiamar reekeet yuma genee molekulin reket hurgen huugin uurlad zanj orilohos aigal suudag jijig gar bishee.

Avatar

zochin 2023-08-04 103.229.120.123

molekula chini hurgene uulrad orilohso teged bi aigaal nere tatahugui shuu

Avatar

zochin 2023-08-04 103.229.120.123

molekul ingej doshoo ooroh gej. molekul shono uslere radios stnzar uilaald orilol mongo nheel. **** gnee

Avatar

zochin 2023-08-04 103.229.120.123

molekulin reekt humuus shono gerin gad aorilood ailgala zodloo nere tata gej.

Avatar

Нэргүй 2023-08-04 192.82.86.243

улс төр судлаач л юм байна…МАН яагаад шээс алдаад комедиан гэдгээр нь сэвээд байнаа. Бүх хулгайн луйврыг нь ил болгоход хачин болно

Avatar

Нэргүй 2023-08-04 202.55.188.83

бөөх боожгойны Үс нь бас боожгойны үстэй юм байна

Avatar

Нэргүй 2023-08-04 203.98.76.4

ОДОО АН УИХ-Д ОРЖ ИРМЭЭР БНАДААА 50%-Д ЯДАЖ

Avatar

Нэргүй 2023-08-04 202.126.90.142

Балай шахуу юм даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж