Богд уул, Тэрэлжид 1000 га газрын ашиглах эрхийг цуцалсан гэв

Хуучирсан мэдээ: 2023.08.04-нд нийтлэгдсэн

Богд уул, Тэрэлжид 1000 га газрын ашиглах эрхийг цуцалсан гэв

Богд уул, Тэрэлжид 1000 га газрын ашиглах эрхийг цуцалсан гэв
Богдхан уул болон Горхи Тэрэлжид газар олголтыг 2022 оны арванхоёрдугаар сарын 31-нээс зогсоосон. Тэгвэл Байгаль орчин аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ "Нэмээд нийт 10,000,000 м2 буюу 1000 га газрын ашиглах эрхийг цуцалж хамгаалалтад авлаа. Замбараагүй бүх олголтыг цуцална" гэжээ.

Улсын хэмжээнд 120 тусгай хамгаалалттай газар нутагт 32.7 сая га газар хамрагддаг нь нийт нутаг дэвсгэрийн 21 орчим хувь юм. Улсын хэмжээний тусгай хамгаалалттай газар нутгуудаас Богдхан уулын дархан цаазат газар, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газар, Хөвсгөлийн байгалийн цогцолбор газарт газар ашиглах гэрчилгээ олгож, эдгээрт ашиглах гэрчилгээ олгосон газар нутгийн хэмжээ нийт газрын харилцаа үүссэн газар нутгийн 97 хувийг эзэлж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж