Айлчлал: Тийзийн үнэ 2 дахин хямдарч, 7 хоногт 2 удаа нислэг үйлдэнэ

Айлчлал: Тийзийн үнэ 2 дахин хямдарч, 7 хоногт 2 удаа нислэг үйлдэнэ

Айлчлал: Тийзийн үнэ 2 дахин хямдарч, 7 хоногт 2 удаа нислэг үйлдэнэ

"News" агентлагийн редактор Ж.Нямсүрэн АНУ-аас мэдээлж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн АНУ-д хийж буй айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Айлчлалын хүрээнд АНУ-ын Тээврийн сайд Пит Бүттэжэйж Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд бараалхсан юм. Энэ үеэр Агаарын тээврийн тухай Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт хоёр улсын тээврийн сайд нар гарын үсэг зурлаа. Мөн Тээврийн салбарын харилцан сонирхсон асуудлаар хамтран ажиллах тухай санамж бичиг байгууллаа.

АНУ-МОНГОЛЫН ХООРОНД ДОЛОО ХОНОГТ ХОЁР УДАА НИСЛЭГ ҮЙЛДЭНЭ


Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтын дуулгаснаар МИАТ компани ирэх 2024 оны гуравдугаар улирлаас АНУ-Монголын хооронд шууд нислэг үйлдэхээр төлөвлөж байгаа аж. Шууд нислэг үйлдсэнээр нислэгийн хугацаа 2-3 дахин багасах аж. Эдийн засгийн хувьд иргэн болон компанид үр ашигтай байх гэнэ. Монголчууд дамжин нислэгийн цаг хугацаа, зардал мөнгөө хэмнэх, МИАТ компанийн хувьд ашиг олох боломжтой юм байна. Монголчууд жилдээ 41 сая ам.долларыг АНУ-ын нислэгт зарцуулдаг. Жилдээ 60 мянган монгол АНУ руу дамжин нислэг үйлддэг. Энэ мөнгийг дотооддоо шингээхээс гадна өвлийн үед Тайланд, Вьетнамаас дамжин нислэг авахаар төлөвлөж буйгаа салбарын сайд нь мэдээллээ.
“МИАТ”-ийн хувьд хил нээгдсэнээр чамгүй ашиг орлоготой ажиллаж эхэлсэн гэж тус компанийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир ярилаа. “МИАТ” компани өнөөдрийн байдлаар 13 чиглэлд нислэг үйлдэж байгаа. Үүнээс Европ руу хоёр, Ази руу 11 нислэг үйлдэж байна. АНУ-Монголын хоорондын нислэгийн тийзийн үнэ 50 хувь байх болов уу гэж урьдчилсан байдлаар тооцож байгаа аж. Одоогоор АНУ -руу долоо хоногт хоёр удаа нислэг үйлдэх юм байна. С.Бямбацогт сайд хэлэхдээ нислэгийг Сан Франциско руу хийхээр төлөвлөсөн. Гэхдээ хаашаа, хэдэн удаа нислэг хийх нь нээлтэй асуудал гэв.

БОЙНГ 787 ОНГОЦ ХОЁРЫГ ТҮРЭЭСЭЛНЭ

Энэ сарын 10-ны өдөр агаарын шинэ хөлгөө хүлээж авах гэнэ. Хоёр дахь хөлгийг ирэх оны гуравдугаар сард хүлээж авах юм байна. Уг хөлөг нь өргөн биетэй, 14 мянган километр буухгүй нисэх техникийн боломжтой аж. Мөн 296 зорчигчийн суудалтай. Эдгээрээс 16 нь бизнес, 21 нь тусгай, 259 нь энгийн суудал юм. Мөн "В767" маягийн агаарын хөлөгтэй харьцуулахад түлшний зарцуулалт 20 хувиар бага тул байгальд ээлтэй, техник эдийн засгийн үр ашигтай аж. Боинг 787 нь 1110 км/цаг хүртэл хурдлах чадамжтай иргэний нислэгийн хамгийн хурдан онгоцнуудын нэг юм.

АНУ ДЭЛХИЙН 130 УЛСТАЙ АГААРЫН ТЭЭВРИЙН ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛСАН

АНУ нь дэлхийн 130 улстай (Европын Холбоо болон гишүүн орнуудыг оролцуулаад) Агаарын тээврийн тухай хэлэлцээр байгуулсан. Монгол Улсын Засгийн газар 39 улсын Засгийн газартай Агаарын харилцааны тухай хоёр талын хэлэлцээр байгуулсан, бөгөөд эдгээрээс 27 улс нь АНУ-тай Агаарын тээврийн тухай хэлэлцээр байгуулжээ.
Агаарын тээврийн тухай хэлэлцээрийн үндсэн зарчмууд нь:
➢ Агаарын тээвэрлэгчдийн үйлдэх нислэгийн маршрутын хувьд нээлттэй байна;
➢ Нислэг үйлдэх агаарын тээвэрлэгчдийг хоёр талаас томилгоо хийхгүй бөгөөд шаардлага хангасан агаарын тээвэрлэгчид хоёр улсын хооронд нислэг үйлдэх боломжтой;
➢ Хоёр улсын хооронд үйлдэгдэх нислэгийн багтаамж, давтамж, агаарын хөлгийн маяг зэрэгт аливаа хязгаарлалт тавихгүй бөгөөд агаарын тээвэрлэгчид зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалан нислэгийн давтамж, багтаамжийг өөрөө тогтоох эрхтэй;
➢ Агаарын тээвэрлэгчид нь Хэлэлцэн тохирогч нөгөө талын нутаг дэвсгэрт газрын үйлчилгээг өөрөө гүйцэтгэх эрхтэй;
➢Аяллын дугаар хамтран ашиглах зохицуулалтыг хоёр талын болон гуравдагч улсын агаарын тээвэрлэгчидтэй хамтран нислэг үйлдэх эрхтэй;
➢ Нислэгийн тарифыг агаарын тээвэрлэгчид чөлөөтэй тогтоох, зэрэг болно.
Энэхүү Агаарын тээврийн тухай хэлэлцээр нь Олон улсын иргэний нисэхийн тухай 1944 оны Чикагогийн конвенцод нийцүүлэн, хоёр орны нутаг дэвсгэрийн хооронд болон хилийн чанадад агаарын харилцаа тогтоох зохицуулалтыг тохирсон, олон улсын нийтлэг жишгээр байгуулсан, агаарын харилцааны чөлөөтэй харилцааг зохицуулсан хэлэлцээр юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

27 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-08-04 213.87.158.67

>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-08-04 202.9.40.63

Энэ сайтын сэтгүүлч "авчиг" хочтой Ж.Нямсүрэн ямар хорлонтой ажил хийхээр АНУ-ыг зорсон болдоо. Тэр Монгол улсын Ерөнхий сайдыг америкуудад муулаад л тууж яваа нь гарцаагүй. Энэ хүн тийм л хоббитой тийм л юм бичиж чаддаг хятадын э****з хүн юм. Эзэн нь Элбэгээ гэдэг нь бүгдэд ил болсон

Avatar

Irgen 2023-08-04 66.181.166.154

busnessiin huvid ashigtai. Hudaldaa uilchilgee aylal juulchlal demjih zorilgoor nisleg uildvel ih tus bolno

Avatar

Жижиг улсын удирдагчийн зовлон 2023-08-04 103.26.195.155

Манай ерөнхий сайд АНУ БХЯ сайдтай уулзах хүсэлт тавиагүй болов уу??Эсрэг талаас ОХУ Хятадын янз үзэх гэсэн улс төрийн жүжиглэл жижиг орны удирдагчийн зовлонг ард түмэн ойлгож байвал болно доо. Ард түмэндээ бүхнийг дэлгэж ярих боломжгүй байдаг байхдаа.Анхнаасаа айлчлал эдийн засаг гэж тодорхойлсон

Avatar

Зочин 2023-08-04 66.181.182.102

Америк саймширч байгаад дараа нь Монголд цэргийн баазаа байгуулна гэвэл ямар бол?
Маргааш Оюун Эрдэнэ батлан хамгаалахын сайдтай уулзах юм байна.

Avatar

Төсөөлөл ход зөрнө дөө 2023-08-04 103.26.195.155

Ямар ч боломжгүй ? Зүйл төсөөлөн бодоод яах вэ?? ОХУ Хятадыг даваадцэргийн бааз байгуулна гэж байхгүй.Монголын газар нутаг дээр ямар ч улсын цэргийн баазыг байгуулахгүй

Avatar

Зочин 2023-08-04 202.9.40.234

Маш зөв алхам. Орос, Хятад 2-ийг харж үндэсний үйлдвэрлэлээ устгасан 30 жилийн дараа эдийн засгийн хараат болсон. Одоо харин зоримог алхам хийж үндэсний үйлдвэрүүдтэй болж авах хэрэгтэй.. Тэгж байж бид хараат байдлаас гарна. Орос ток тасрахад тал нь тоггүй. Хятад хэлээ хаахад мөнгөний ханш хөдөлж байхаас залхаж байна.

Avatar

Нэргүй 2023-08-04 27.123.214.2

Энэ хэр оновчтой улс төрийн шийдэл юм бол доо. Жирийн иргэн надад ийм бодол төрж байна аа
1. Америк Монголд хилээ хаавал бид ямар байдалд орох бол ? Монголын эдийн засагт бараг нөлөө үзүүлэхгүй байх
2. Хятад Монголд хилээ хаавал бид ямар байдалд орох бол ? Монголын эдийн засаг ноцтой аюулт орно
3. Орос Монголд хилээ хаавал бид ямар байдалд орох бол ? Монголын эдийн засаг аюулд орно

Avatar

Нэргүй 2023-08-04 211.36.140.21

harin th

Avatar

Стартегийн түнш улсаа визийн хоригоос хэзээ суллах юм 2023-08-04 64.119.17.153

АНУ ын визэнд иргэдийн 50% дээш гарахгүй мөрөөдөл хэдэн тусгай паспорт бүхий хүмүүст баяр.ОХУ манай экспортын бараанд 60% өндөр хориг татвартай АНУ манай иргэдэд визийн хоригтой өрөөсөн дугуй нар.Монгол иргэдийг Иран Афганистан Хойд Солонгос Сири шиг ижил түвшинд визээр хатуурхаж болохгүй.Элчингийн визийн хүлээлгэнд сууж байхад хүмүүсийг хараад өрөвдмөөр.АНУ амьдардаг ач хүүгээ үзье гээд визнээс буцан уйлж байсан эмээг харж байлаа.Монгол хүн эх нутагтаа ясаа тавьдаг эргэн ирдэг ард түмэн

Avatar

Нэргүй 2023-08-04 174.85.102.148

sain bains, bayar hurgie! Odoo Amerikt Mongoliin driver license-g hulled zovshuurdeg bolgomoor baina. Mongol driver license-g huleen zuvshuurduggui tyl Mongolchuud tur Amerikad ireed tur baih hugatsaandaa mashin rent-eer avah bolomjgui boldog. Zaaval baingiin orshin syydag visa neheed baidag. Bysad olon ornii driver license-g zuvshuurdeg gym bilee. Tednii irged Amerik-t ayalj irehdee rent-eer machin tuvuggui avdag. Irgedee bodood iimerhuu arga shat avmaar baina.

Avatar

Нэргүй 2023-08-04 115.42.165.71

Davarldaa pisdamin

Avatar

Нэргүй 2023-08-04 66.181.177.202

Harin tiim. Davarsan muu ats baina

Avatar

Zochin 2023-08-04 112.72.15.166

Driver license huleen zovshoordog shd yugaa bultereed bgaan

Avatar

Сүрэн 2023-08-04 59.153.85.151

Визгүй монголчуудад 7 хоногт 100 удаа үнэгүй ниссэн ч хүртээлгүй тэрний оронд визний нөхцөл ярилцахгүй

Avatar

Зочин 2023-08-04 202.9.40.234

Маш зөв түүхэн алхам. Одоо энэ замаар Еьроп,Америкийн технологийн комданиуд цуврах байлгүйдээ. Монголд 200 том компани орж ирэхэд л Монголд ажилгүйдэл арилж үндэсний хөрөнгөтнүүд төрж гарах байлгүй дээ. Амжилт хүсье.

Avatar

Нэргүй 2023-08-04 202.131.245.243

Шууд зугтахад авилгачдад л амар, хялбар болж дээ.

Avatar

Нэргүй 2023-08-04 66.181.181.122

АЛЬ ХЭДИЙН НЬ ИНГЭХ БАЙСН. ОРОС ХЯТАДЫН ХАТГААСААС АЙГААД МОНГОЛ УЛС ЮУ Ч ХИЙЖ ЧАДААГҮЙ.

Avatar

Нэргүй 2023-08-04 203.98.76.4

АЛС ХОЛЫН ХОЛ АМЕРИК ОРООН ГЭЖ МОНГОЛООС ТЭС ХОЛ, ЮМ ЮМАРАА ЭРС ТЭРС ЗӨРӨӨТЭЙ ЯЛГААТАЙ….ЯМАР Ч УЛС БАЙДГЫН БҮҮ МЭДЭЭЭ….. ТИЙШЭЭ ЯВААД ОЧООД ЮУ ХИЙГЭЭ Ч БИЛЭЭ …..ХЭЗЭЭ Ч ОЧИЖ ҮЛ ЧАДАХ ОРОН АНУ

Avatar

Нэргүй 2023-08-04 59.153.113.111

Нохойн толгойг ширээн дээр тавьхаар өөрөө өнхрөөд газар унадаг гэдэн шигээ . Хөмөрсөн тогоон дотроо л үхээрэй , чи !

Avatar

zochinl 2023-08-04 103.229.120.123

tegeel ene oyunerdenehuu nogoo shorongin atman har nege ganbold ailgaj amiar higel suirulsen shuu

Avatar

Unshigch 2023-08-04 91.86.153.41

neg ih viz tsarai aldsan humuus baih umaa, tiishee ochloo geed uogaa hiihev ? uldej booliin ajil hiih gedeg umuu ih bayajina gej morooddog umuu, viz chin 2 taldaa, mongol ruu ui olon hun amtai uls bolgonoos vizgui irvel eh nutag ornoo tuuchuulj buzarluulaad duusna biz dee, neg l ih mongo yarij juulchid gesen soliotonguud ajlaa hiihgui huntei ataaraj hii moroodson humuus.

Avatar

zochin 2023-08-04 103.229.120.123

tegel tgel nogoo neg ganbold jinhen shororngin atman yuma baina. neg uurlad nogoo neg erbolota erhuslen tulga ilgaaj orilood uurig barlsan jsotoi himgadala amiar hile shuu ene oyunbold

Avatar

zochin 2023-08-04 103.229.120.123

ganbold uurlad agsan tabial orilood [tegel jostoi oyunhuu ganhuu ailagj hemhertel agsan tabiij uuru agrgala naadah oyun boldoo huu deere.

Avatar

zochin 2023-08-04 103.229.120.123

ganbold bas uurlad booj uhlee shuu chi terunes iluu nisleg neesen bolhro atarhaj uhlee ganhuu ganbold uurlaad. ug hajad gomdoloo.

Avatar

zochin 2023-08-04 103.229.120.123

ganbioldo ah uurlad agsan tabila oilgooro

Avatar

Нэргүй 2023-08-04 202.179.15.71

UB-Seattle niseerei

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж