"13А маягт Яаралтай тусламжид хамаарахгүй ч чирэгдэл учруулж эхлэв"

"13А маягт Яаралтай тусламжид хамаарахгүй ч чирэгдэл учруулж эхлэв"

"13А маягт Яаралтай тусламжид хамаарахгүй ч чирэгдэл учруулж эхлэв"

Энэ оны наймдугаар сарын 1-нээс Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн наймдугаар тогтоол хэрэгжиж эхэлсэн. Ингэснээр хоёрдугаар шатлал буюу дүүргийн зарим нарийн мэргэжлийн эмчид үзүүлэхэд 13А маягт шаардах болжээ. Эл шийдвэр нь хоёр дахь шатны эмнэлгээр үйлчлүүлэгчдэд чирэгдэл учруулаад зогсохгүй Өрхийн эмнэлгүүдийн ачааллыг нэмж, маягт программд шивүүлэхэд их цаг шаардаж байгаа учир энэхүү шийдвэрээ эргэж харахыг иргэд хүсч байна.

Өнгөрсөн Мягмар гаригаас /2023.08.01/ хэрэгжиж эхэлсэн тус тогтоолын дагуу Өрхийн эрүүл мэндийн төвүүд маягт шаардлагатай нарийн мэргэжлийн эмчийн үзлэг буюу:

  • дотор,
  • зүрх судас,
  • мэдрэл,
  • хүүхэд,
  • дотоод шүүрэл,
  • эмэгтэйчүүд,
  • жирэмсэн эхчүүд дүүргийн эмнэлгийн амбулаторид үзүүлэхэд заавал 13А-тай очих ёстой аж.

ЭМДЕГ ТУС ТОГТООЛЫГ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ ГЭВ

Энэ талаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар/ЭМДЕГ/-аас тодруулахад "Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн наймдугаар тогтоол хэрэгжиж эхэлсэн. ЭМДЕГ бол зөвхөн хэрэгжүүлэгч учраас ЭМЯ-наас энэ талаар тодруулах хэрэгтэй. Бүх шатны эмнэлэгт үзүүлэхэд 13А шаардахгүй.

Тодорхой заасан нарийн мэргэжлийн эмчийн амбулаторийн үзлэгт хамрагдахад 13А шаарддаг болсон. Өрхийн эмнэлгээсээ маягт авч программд нэрээ оруулснаар үзлэгийн төлбөр ЭМД-аар төлөгдөнө" гэсэн юм.

Тус тогтоолтой холбоотой мэдээллийг emd.gov.mn сайтаас харах боломжтой. Эмч нар ч энэ тогтоолд бухимдалтай байгаагаа илэрхийлж, өрхийн эмнэлгийн ачаалал нэмэгдэж байгаагаас гадна программд нэвтрэхгүйгээс болж үзлэгийн хүнээ авч чадахгүй, хүлээлгэхгүйгээр үзэхээр Эрүүл мэндийн даатгалын сангаас гүйцэтгэлээ авч чадахгүй байна гэж үүсч буй хүндрэлийг тодотгож буй.

ЭМЯ: НААДМЫН ӨМНӨ ЭМДҮЗ VIII ТОГТООЛЫГ БАТАЛСАН

Эрүүл мэндийн яамнаас холбогдож асуухад "ЭМДҮЗ-ийн хурлаар наадмын өмнө тус наймдугаар тогтоолыг баталсан. Хэрэгжилттэй холбоотой олон талын сэтгэгдлүүд бий. Гэхдээ энэ бол цоо шинэ зүйл биш. 13А маягтыг өмнө нь цахимаар авах журам 2019 онд гарсан байдаг. Хэрэгжилтийн хувьд хангалтгүй байсан бөгөөд энэ сарын 1-нээс хэрэгжилтийг цахимжуулж байгаа.

13А маягт яаралтай тусламжид хамаарахгүй. Харин дүүргээс шууд цаг авч үзүүлдэг зарим нарийн мэргэжлийн эмч нарийн тусламж үйлчилгээнд хамааралтай.

Программ гацаж, иргэдэд хүндрэл учруулж байгаа талаар ЭМДЕГ, тогтоолын хэрэгжилттэй холбоотой асуудлаар ЭМДҮЗ-д шууд хандаж болно. ЭМДҮЗ-д Эрүүл мэндийн сайд, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын бусад мэргэжилтнүүд бий. Ямартай ч огт байхгүй зүйлийг шинээр батлаагүй. Зөвхөн цахим хэлбэрт бүрэн шилжээгүй байсан 2, 3 дугаар шатлалын эмнэлгийн зарим нарийн мэргэжлийн эмчид үзүүлэхэд л тус тогтоол хамаарна" гэх хариултыг өглөө.

ӨЭМТ-ҮҮД: ИРГЭН ӨӨРӨӨ ҮЗҮҮЛЖ БАЙЖ ШААРДЛАГАТАЙ ТОХИОЛДОЛД 13А ШИВНЭ

Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд хэрэгжиж эхлээд гурав хонож байгаа тус шийдвэртэй холбоотой мэдэгдлүүдээ гаргаад буй. Тодруулбал, иргэнд утсаар 13А маягт олгохгүй бөгөөд нэн шаардлагатай байсан ч өөрийн биеэр өрхийн эмнэлэгтээ үзүүлж байж, шаардлагатай тохиолдолд заасан нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх бол 13А шивнэ гэв.

Хэрэв энэ асуудалтай холбоотой санал байвал иргэдийг Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах төвийн 1111 төвд хандахыг мөн зөвлөжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-08-04 213.87.158.67

>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зочин 2023-08-04 203.98.77.101

Аливаа 1 шийдэл гаргахаар тэрийгээ огцруул энийгээ огцруул бид эрхээ эдэлж байна гэж орилолдохоосоо өмнө би хэн бэ яаж эрүүл амьдрах зан үйлд суралцах вэ өвчин тусвал хэрхэх вэ гэдэгээ ойлгох нь зөв байх би америкт мухар олгой авхуулах хагалгаанд орохдоо монголын эрүүл мэндийн систем үнэгүй гэж онгирч яваад хүнд байдалд орж байсанаа хэзээ ч мартахгүй болсон доо
Эрүүл мэндээ өөрсдөө хамгаалцгааяа иргэдээ гэж уриалья даа

Avatar

Сүхээ 2023-08-04 103.161.242.179

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга гэх тэнэг залууг огцруулья УБ-чуудаа биднийг чирэгдүүлэх аливаа зүйлс хийлгэхгүй байх үүргээ биелүүлдэггүй ийм тэнэг дарганцраар яах юм бэ.

Avatar

Болиоч 2023-08-04 66.181.160.35

эрүүл мэндийн сайдад ямар мал нь зөвлөгөө өгөөд байнаа

Avatar

зочин 2023-08-04 122.201.26.210

энэ 13 р маягтаа болич ээ үнэндээ иргэдийг тэр тусмаа ахмад настангуудыг үнэхээр бухимдуулж байна. Нөгөө цахим монгол нөгөө цөхим яам яасан бэ.

Avatar

зочин 2023-08-04 192.82.83.224

Цахим Монгол гэж бид ярьсаар байгаад дууслаа. Сая Хятад явлаа тэнд жинхэнэ цахим гэж юу байдгийг харлаа. Ковидын 3 жилд өмнөд хөрш маань эмнэлгийн үйлчилгээ, оношилгооны талаар биднийгээ хаяад яваад өгчээ. Бид чинь цахим гэж яриад л байсан эцсийн эцэст "ЦААСАН" 13А маяттайгаа л үлдлээ дээ.

Avatar

Зочин 2023-08-04 203.91.115.55

Энэ 13 р маягт гэх хогийн новшийн бичигээ бүр байхгүй болгоод өгчих сайд дарга байна уу Хөдөөний иргэд настай хүн энэ 13 с болж өвчинөө хүндрүүлж үхэж байна Иргэд ЭМ ын даатгалаа төлсөн бол улсын ямар ч эмлэгт үзүүлж өөрөө эмч эмлэгээ сонгодог болмоор бна

Avatar

Zochin 2023-08-04 66.181.161.184

Энэ ер нь зөв юм байгаан. Тэгээд л юм л бол 2 шатлалын эмнэлэг гүйхгүйгээр Өрхийн эмнэлгүүд дээрээ үзүүлж байж шаардлагатай бол 13А авах нь маш зөв. ИРгэндээ ч хэрэгтэй. ЯВаандаа өрхийн эмнэлгийн чадавхи сайжирна. Иргэдээ мэддэг болно гэх мэтээр том зорилтыг шийдэх чухал алхам гэж харж байна даа – жирийн иргэн хүний хувьд

Avatar

Нэргүй 2023-08-04 103.161.242.254

80 гарсан хөгшин заавал өөрөө эмч дээрээ очиж маягтаа авна гээд үнэхээр амаргүй шатлал нэмэгджээ.

Avatar

Зочин 2023-08-04 203.98.77.101

Уучлаарай 80 настай ч хүн 8 настай ч хүн 8 сартай ч хүн дээрхи насны хүмүүс хурууны хээ шаарддагүй байгаа шүү илгээх онош л зөв тодорхой бол бодит тусламж түргэн шуурхай байх үндэстэй гэж бодож байна.

Avatar

зочин 2023-08-04 192.82.86.222

Е-монгол гэж баахан мөнгө л угааж яг үнэндээ ард түмэнд хамгийн хэрэгтэй үйлчилгээ хүнд сурталддаг хэвээр ЗГ-ын попролт хэтэрлээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж