Орон сууцнуудыг нурах эрсдэлд хүргэсэн барилгын ажлыг түр зогсоолоо

Орон сууцнуудыг нурах эрсдэлд хүргэсэн барилгын ажлыг түр зогсоолоо

Орон сууцнуудыг нурах эрсдэлд хүргэсэн барилгын ажлыг түр зогсоолоо
Баянгол дүүргийн 18 дугаар хороонд байрлах хуучнаар "Амур" зочид буудал байсан таван давхар барилгыг нурааж, 16 давхар зочид буудал барихаар үйл ажиллагааг нь эхлүүлээд байсан ажлыг ойролцоох оршин суугчид нь эсэргүүцэж жагссан. Оршин суугчдын зүгээс тус барилгын ажлыг эхлүүлж хөрсийг ухаж байгаа нь бусад ойролцоох орон сууцнуудыг нурах эрсдэлд хүргэж байгаа төдийгүй явган хүний зам хаасан, барилгын стандартын шаардлага хангаагүй зэрэг зөрчилтэй болохыг удаа дараа мэдэгдсэн. Мөн хуулийн байгууллагад хандаж, оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан талар гомдол өгсөн гэсэн юм.
Тэгвэл өнөөдөр /2023.08.03/ тус баригдаж байгаа барилга холбогдох стандартын шаардлага хангаагүй, хөрсний нуранги үүсгэсэн гэх олон гомдлын дагуу нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын хяналтын хэлтсийн дарга, "Амур Оргил" ХХК-ийн захирал, иргэдтэй хамтарсан уулзалт хийж нөхцөл байдалтай танилцаж, барилгын ажлыг түр зогсоохоор болжээ.
Тодруулбал, барилга баригдсанаас хойш хөрсний нуранги үүссэнээс болж ойр орчмын орон сууц нурах эрсдэлтэй болсон тул аюулгүй байх баталгаа гаргаж өгөхийг оршин суугчид шаардаж байгаа юм. Тиймээс тус газрыг оршин суугчдын аюулгүй байдлыг хангаж, холбогдох стандарт шаардлагад нийцүүлэх хүртэл барилгын ажлыг түр зогсоох хэрэгтэй гэж үзэн холбогдох байгууллагуудад шаардлага хүргүүлэхээр болсон байна.
УЛСЫН БАЙЦААГЧ НАР ОРЧНЫ АЮУЛГҮЙ БАЙДАЛД ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ ҮҮСГЭЭД ШАЛГАЖ БАЙГАА
Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг олгосон, Хот байгуулалт хөгжлийн газрын хяналтын хэлтсийн дарга М.Идэрбаатар:
Амур-Оргил ХХК-ийн энэхүү газрыг олгоход зөвхөн Хот байгуулалт, хөгжлийн газар биш төрийн олон байгууллагын зөвшөөрлөөр олгогдсон. Загвар зураг батлагдаж дөрвөн техникийн нөхцөл буюу ус, дулаан, цахилгаан, холбооны нөхцөл хангагдаж байвал зөвшөөрөл олгодог.
Улсын байцаагч нар орчны аюулгүй байдалд зөрчлийн хэрэг үүсгээд шалгалт хийж байгаа ба удахгүй дүгнэлт гарна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-08-03 203.91.115.39

Тзр зогсоохоор хажуудах баридгууд нь нурахаа болих юмуу

Avatar

Амуре 2023-08-03 202.126.90.59

Ард минь Ардын намын авилгач дарга нар байхад та нар яах юм бэ ха ха ха. 3 хоног шуугиал мартана биз гах түй

Avatar

Нэргүй 2023-08-03 192.82.80.83

аймшиг…. зүгээр л зогсоо,,, нурааа

Avatar

Нэргүй 2023-08-03 103.229.122.60

угаасаа нурцан

Avatar

зочин 2023-08-03 64.119.16.193

хөрс нь ийм сийрэг газар барилга барих нь бнашдээ нэг л өдөр замгүй болох газар бнашүү орчны иргэдээ анхааралтай зорчих юм бнашүү

Avatar

А 2023-08-03 64.119.23.80

наадуул чинь тгж байгаад барина доо..дээгүүр хаалга ихтэй.тоох ч үгүй..тэр хавиар 1 эдний барилгууд байгаа

Avatar

Модны2 2023-08-03 64.119.23.80

4 техникийн нөхцөл гэх юм..хөрс усыг нь шалгадаггүй юмуу..элсэрхэг хөрстэй далан дагуу барьж бхад нүдээ аньж зөвшөөрөл өгсөн биздээ.урд талд байгаа барилгууд газар хөдлөлтөөр цуурсан байгаа шүү хөрс нурахад бэлэн ах дүү хамаатангаараа далангийн газрыг хувааж эзэмшиж о.сууц барьсан.далан дрх о.сууцны баруун зүүнд 2 сул элсэн газрыг бас зарах гд о.сууц барих гд хүлээж байгаа..одоо ч их борооноор хөрс нь нураад хийсэн далангийн хавтангаа хэдэн төмрөөр тулсан б.а лээ.хүүхдүүд уначих вий гэж айх юм

Avatar

Зочин 2023-08-03 192.82.77.247

Ямар аймаар юм бэ. ийм байж болохгүй ээ.

Avatar

Нэргүй 2023-08-03 213.87.131.65

~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Hs 2023-08-03 202.9.46.150

h*** ul shaluudaaa

Avatar

Нэргүй 2023-08-03 103.229.120.5

БАРИЛГА БАРЬЖ ЗАРАХ 3 НУГАРСАН БИЗНИС ТИМЭС АВИЛГИН ЧАНАРГҮИ БАРИЛГА ИХ

Avatar

Нэргүй 2023-08-03 202.126.89.181

333

Avatar

Нэргүй 2023-08-03 66.181.161.111

Байшин нурж, хүний амь нас хохирсны дараа л ойлгох биз. Угаасаа энэ бариулж байгаа хүмүүс бол аймаар. Манай ойр орчинд лав 3 газар хүчээр, зөвшөөрөлгүй барихаар дайрч байгаа. Иргэд засаг дарга нар нийлж эсэргүүцээд ч нэмэргүй. Нэг эмгэн бол май засаг дарга малаа, амжих уу та нар гээд салаавч өгөөд зогсож байсан. Бодвол яаж ийж байгаад барилгаа барьчихвал дараа нь хэдэн төгрөг хахуульд өгөад зөвшөөрлөө нөхөөд гаргуулчихдаг юм шиг бн лээ.

Avatar

Зочин 2023-08-03 202.126.89.150

Мөнгөтэй хулгайч баячууд орилж чарлаад а**а шүү гэхэд л монголын төр засаг гараа өргөж далан таваар бууж өгнө. Монголд хулгай танхай эд мөнгө хаан болсон.

Avatar

Зулаа 2023-08-03 103.57.94.227

Улсын байцаагч нар нь орчны аюулгүй байдлыг шалгаж шалгаж мөнгөний төлөө ямарч зөрчил байхгүй байна гэх вий дээ!

Avatar

Нэргүй 2023-08-03 202.126.88.179

Байшин нурж хүн амьтан үхэж үрэгдсэний дараа ухаарах байх аа, энэ тэнэгүүд

Avatar

Нэргүй 2023-08-03 202.9.40.172

za bolioshde

Avatar

зочин 2023-08-03 192.82.86.179

ЭНЭ БАРИЛГЫН ЗӨВШӨӨРӨЛ ӨГСӨН БҮХ АЛБАН ТУШААЛТНУУДЫГ ЗАРЛААЧ!!!

Avatar

Нэргүй 2023-08-03 103.212.119.49

Мөн барилгыг баригдах явцад нь хяналт шалгалт хийдэг субьектэд хариуцлага тооцох.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж