Орон сууцнуудыг нурах эрсдэлд хүргэсэн барилгын ажлыг түр зогсоолоо

Хуучирсан мэдээ: 2023.08.03-нд нийтлэгдсэн

Орон сууцнуудыг нурах эрсдэлд хүргэсэн барилгын ажлыг түр зогсоолоо

Орон сууцнуудыг нурах эрсдэлд хүргэсэн барилгын ажлыг түр зогсоолоо
Баянгол дүүргийн 18 дугаар хороонд байрлах хуучнаар "Амур" зочид буудал байсан таван давхар барилгыг нурааж, 16 давхар зочид буудал барихаар үйл ажиллагааг нь эхлүүлээд байсан ажлыг ойролцоох оршин суугчид нь эсэргүүцэж жагссан. Оршин суугчдын зүгээс тус барилгын ажлыг эхлүүлж хөрсийг ухаж байгаа нь бусад ойролцоох орон сууцнуудыг нурах эрсдэлд хүргэж байгаа төдийгүй явган хүний зам хаасан, барилгын стандартын шаардлага хангаагүй зэрэг зөрчилтэй болохыг удаа дараа мэдэгдсэн. Мөн хуулийн байгууллагад хандаж, оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан талар гомдол өгсөн гэсэн юм.
Тэгвэл өнөөдөр /2023.08.03/ тус баригдаж байгаа барилга холбогдох стандартын шаардлага хангаагүй, хөрсний нуранги үүсгэсэн гэх олон гомдлын дагуу нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын хяналтын хэлтсийн дарга, "Амур Оргил" ХХК-ийн захирал, иргэдтэй хамтарсан уулзалт хийж нөхцөл байдалтай танилцаж, барилгын ажлыг түр зогсоохоор болжээ.
Тодруулбал, барилга баригдсанаас хойш хөрсний нуранги үүссэнээс болж ойр орчмын орон сууц нурах эрсдэлтэй болсон тул аюулгүй байх баталгаа гаргаж өгөхийг оршин суугчид шаардаж байгаа юм. Тиймээс тус газрыг оршин суугчдын аюулгүй байдлыг хангаж, холбогдох стандарт шаардлагад нийцүүлэх хүртэл барилгын ажлыг түр зогсоох хэрэгтэй гэж үзэн холбогдох байгууллагуудад шаардлага хүргүүлэхээр болсон байна.
УЛСЫН БАЙЦААГЧ НАР ОРЧНЫ АЮУЛГҮЙ БАЙДАЛД ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ ҮҮСГЭЭД ШАЛГАЖ БАЙГАА
Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг олгосон, Хот байгуулалт хөгжлийн газрын хяналтын хэлтсийн дарга М.Идэрбаатар:
Амур-Оргил ХХК-ийн энэхүү газрыг олгоход зөвхөн Хот байгуулалт, хөгжлийн газар биш төрийн олон байгууллагын зөвшөөрлөөр олгогдсон. Загвар зураг батлагдаж дөрвөн техникийн нөхцөл буюу ус, дулаан, цахилгаан, холбооны нөхцөл хангагдаж байвал зөвшөөрөл олгодог.
Улсын байцаагч нар орчны аюулгүй байдалд зөрчлийн хэрэг үүсгээд шалгалт хийж байгаа ба удахгүй дүгнэлт гарна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж