Нүүрсний хэрэгт холбогдогчид том байна

Хуучирсан мэдээ: 2023.08.03-нд нийтлэгдсэн

Нүүрсний хэрэгт холбогдогчид том байна

Нүүрсний хэрэгт холбогдогчид том байна

Цаг хожих санаа юу, цаана нь өөр шалтгаан байна уу? Нүүрсний хэрэгт холбогдон, Авлигатай тэмцэх газар /АТГ/-т шалгуулж, яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн асан, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэрэг прокуророос шүүхэд шилжин ирэх шатанд буцаан татагдав. Шалтгаан нь яллагдагч болон өмгөөлөгч нарын зүгээс Улсын ерөнхий прокурорт гомдол гаргажээ, том байгаа юм шүү.

Монголчуудыг “найман ишигний” гэх хэргээр талцан, тулалдаж байх завсар энэхүү дуулиант хэрэг шүүхээс татагдсан ч хэн ч тоосонгүй. Иймэрхүү янзтай байвал энэ жишгээр олон хэрэг шүүхэд ирлээ ч буцаан татагдахыг байг гэх газаргүй.

Учир нь, улстөрчид холбогдсон хэргүүд хэдэн жилээр шийдэгдэлгүй гацдаг. Эцэст нь хэрэг хөөн хэлэлцэх хугацаагаар мултрах, эсвэл ял авсан болж, хэд хоног шоронд суугаад Өршөөлд хамрагдах юм уу, торгууль төлөөд л хэргийг хаадаг.

УИХ-аас албан тушаалтнуудтай холбоотой хэргийн зүйчлэлийг чангаруулсан ч гэлээ тэд Улсын ерөнхий прокурор руу гомдол бичээд л шүүхэд ирж байгаа хавтаст хэргийг буцаан татуулаад байх юм бол нүүрсний гэх тодотголтой хэрэг шүүхээр хэлэлцэгдэхгүй. Иймээс ард иргэд минь нүүрсний гэх хэргийг бүү март.

Сануулахад, сайд асан Т.Аюурсайханыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон, мөн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, мөнгө угаасан хэрэгт буруутгаж буй. Харин Б.Ганхуягийг удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн зэрэг хэрэгт буруутган яллагдагчаар татсан юм.

УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдээс хамгийн шударга гишүүнээр нэрлэгдэж, ташууртай тавын тоонд орж явсан сайд асан Т.Аюурсайханыг нүүрсний хэрэгт холбоотой тухай анх дуулианд дэгдэхэд тэрбээр үгүйсгэсэн. Энэ талаар тэрбээр "Зарим хүн өөр шигээ битгий бод. Би "Эрдэнэс тавантолгойгоос" нэг хадаас ч тендер аваагүй,  нэг шанага нүүрс ч аваагүй,  нэг машин ч явуулж үзээгүй. Тийм юманд оролцсон бол ул мөргүй байна гэж байхгүй, заавал илэрнэ. Нэр нь яригдаад байгаа хүмүүс миний үгэнд орох ч хүмүүс биш. Үүрэг чиглэл өгдөг өөрсдийн удирдлагатай байлгүй" гэж тайлбар хийсэн ч Улсын ерөнхий прокурорын зүгээс бүрэн эрхийг нь түдгэлзүүлэн шалгах хүсэлт тавьж, УИХ саналыг нь хүлээн авснаар өнгөрсөн өвөл албан тушаалаасаа чөлөөлөгдсөн.

Б.Ганхуягийн тухайд өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын сүүлээр цагдан хоригдсон. Дунд нь шүүхээс хорих ялыг өөрчилсөн байсан ч прокурор эсэргүүцэл бичсэнээр буцаан цагдан хорьсон юм.

Хэдийгээр нүүрсний гэх тодотголтой хэрэгт МАН-ын гишүүдээс олон хүн нэр холбогдсон ч хамгийн их анхаарал татаж буй нь Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нартай холбоотой хэрэг болж, дуулиан тариад байгаа.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж