М.Бадарчийн арслан цолны мялаалга наадам ирэх 7 хоногт болно

М.Бадарчийн арслан цолны мялаалга наадам ирэх 7 хоногт болно

М.Бадарчийн арслан цолны мялаалга наадам ирэх 7 хоногт болно

Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жил, Ардчилсан хувьсгалын 33 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат Мягмарын Бадарч түрүүлсэн. Улсын баяр наадамдаа түрүүлж "арслан" цол авсан М.Бадарч Архангай аймгийн 100 жилийн ойдоо оролцож буй. Төрсөн нутгийн зон олон нь түүнийг ёслол хүндэтгэлтэй угтан авч тэрбээр аймгийнхаа наадамд үүрэг өндөр оролцсон. Улмаар бусад тэгш ойтой аймгийн наадамд ч оролцож үзүүр, түрүү бөхөөр тодроод байгаа. Түүний цолны мялаалга наадам ирэх долоо хоногийн Баасан гаригт /2023.08.11/ болох юм.

Арслан цолны мялаалга наадам Архангай аймгийн Цэнхэр суманд болох бөгөөд хурдан морьдын уралдаан, хүчит 128 бөхийн барилдаан, өсвөрийн 32 бөхийн барилдаан болох аж. Мөн Цэнхэр сумаас гаралтай уран бүтээлчид оролцсон баярын шоу хийхээр төлөвлөжээ.

Сонирхуулахад, М.Бадарч арслан өнгөрсөн жил Б.Орхонбаярын арслан цолны мялаалга наадмын барилдаанд үзүүрлэж байсан.

Монгол Улсын арслан М.Бадарч наадмын дараа сэтгэгдлээ хуваалцахдаа "Энэ жил "Алтан цом"-оос эхлээд багаараа бид сайхан барилдлаа. Улсын наадам ес даван түрүүлсэндээ баяртай байна. Төрүүлж өсгөсөн ижий, аав, хань ижил, үр хүүхэд, дэмжиж уухайлсан нийт ард түмэндээ баярлалаа.

Улсын наадмаараа санаснаараа сайхан барилдаж чадлаа. Энэ жил Архангай аймгийн минь 100 жилийн ой тохиож байгаа. Нутгийн зон олондоо бэлэг барьж чадлаа.

Сэтгэл маш өндөр байна. Хүлээлт өндөр дэмжиж байсан нийт наадамчиддаа баярлалаа" гэсэн юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-08-03 103.11.192.133

МҮБХолбоо сэргээшийн эсрэг маш сайн ажиллаж байгаа. Сэргээшийн шинжилгээ сорьцийг тогтмол авч бөхчүүдэд таниулах сургалт тогтмолжсон байгаа учир сэргээштэй хобоотой бусармаг зүйл дахиж гарахгүй гэдэгт итгэлтэй байгаа. Монгол бөхийн дэвжээнд бөхчүүд маань ийм зүйлээс хол байх тал дээр нэгдэж зөв байгаа нь үндэсний өв соёлоо хөгжилийн шинэ шатанд гаргаж байна. Магалжав маш сайн ажиллаж байна шүү.Бадарч арслан маань удахгүй ард олныхоо хүслийг гүйцээж дархан аврага болох болтугай.

Avatar

Нэргүй 2023-08-03 192.82.78.135

аавын нутаг гэд 500 хонь туучихсан.миний нутаг гээд жип туучихсан.одоо цолоо угаана гээд юү туух гэж бна хө

Avatar

Нэргүй 2023-08-03 59.153.113.111

Чамайг Арслангийн идүүр болгож өгнө дөө,атаархуу минь.

Avatar

Нэргүй 2023-08-03 213.87.131.65

~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зочин 2023-08-03 192.82.84.74

допинг илрэхгүй ээ, баталгаатай, зохицуулчихсан л гэж байна бус уу, кк

Avatar

Zochin 2023-08-03 103.26.195.164

dopingiin shinjilgeenii hariug huleehgui yum uu. Batsuuri tsol ahina sh dee. Batsuuri turuulbel doping ilersen boh gardaggui, halh hun turuulbel dopingtoi bolj unasan uvsuud tsol ahidag yostoig ta nar martaj.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж