Дайны зэвсгийн шинэ үе: 3D-гээр хэвлэсэн тэсрэх бөмбөг

Дайны зэвсгийн шинэ үе: 3D-гээр хэвлэсэн тэсрэх бөмбөг

Дайны зэвсгийн шинэ үе: 3D-гээр хэвлэсэн тэсрэх бөмбөг

"Гар гранат / гараар шиддэг тэсрэх бөмбөг/ нь шидэх зориулалттай тул хөнгөн байдаг. Гэхдээ үүнийг дроноос унагах үед энэ нь сул тал болдог байна. Ердөө 300 грамм жинтэй тэсрэх бөмбөг нь хөнөөлт байдал бага" гэж Украины зэвсэг үйлдвэрлэгч Лёша хэлжээ. Тэгвэл Лёша найзуудтайгаа хамтран дронд зориулан 3D хэвлэх технологийг ашиглан 800 граммын жинтэй тэсрэх бөмбөгийг бүтээсэн байна. "Зайчик" /туулай/ гэж нэрлэгдсэн энэхүү тэсрэх бөмбөгийг дроноор хөөргөхөөс өмнө дотор нь "C4″ тэсрэх бодис, ган хэлтэрхийгээр дүүргэдэг аж. Туршилтын үеэр дроноос уг тэсрэх бөмбөгийг унагаахад модыг яг л "цөцгийн тос" шиг зүссэн гэж Лёша сайрхан ярив.

"Зайчик" бол Орос түрэмгийллээс хойш 17 сарын хугацаанд Украинд бий болсон хөнөөлт зэвсгийн инновацийн нэг жишээ юм. Дайн олон жил гарангийн хугацаанд сунжиран үргэлжилж байгаа тул талуудын зэвсгийн нөөц багасч эхэлжээ.

Гэхдээ боловсруулаагүй тэсрэх бодисын нөөц элбэг хэвээр байгаа аж. Үүнийг ашиглан зэвсэг сонирхогчид фронтод тулалдаж байгаа украин цэргүүдэд зориулан төрөл бүрийн зэвсгийг санаачлан үйлдвэрлэж эхэлжээ.

Лёшагийн баг өдөрт 1000 орчим тэсрэх бөмбөгийн хуванцар бүрхүүлийг хэвлэдэг байна. Харин Украины армийн зүгээс ийм бүрхүүлийг өдөрт 1500 ширхэгийг авах сонирхолтой байгаагаа илэрхийлжээ. Сонирхогчдын өөр нэг бүлэг болох Друк (хэвлэх)  сүүлийн дөрвөн сарын хугацаанд 30,000 гаруй тэсрэх бөмбөг үйлдвэрлэдэг гэнэ.

Янис Озольс бол  гадаадаас ирсэн сайн дурын зэвсгийн дархчуудын "Зэрлэг зөгий" бүлэглэлийн Латви дахь бүлгийг үндэслэгч юм. Түүний тооцоолсноор, 2022 оны арваннэгдүгээр сараас хойш Европоос дор хаяж 65,000 тэсрэх бөмбөг Украин руу тээвэрлэсэн байна. (Украины гаалийн ажилтнууд ийм ачааг хүүхдийн тоглоом, лааны суурь гэх мэтээр бүртгэн "нүдээ анин" оруулдаг гэнэ.)

3D хэвлэмэл зэвсгүүд нь үйлдвэрт үйлдвэрлэсэн төрлийн зэвсгийг шууд орлохгүй. Гэхдээ энэ нь хямдхан байдгаараа давуу тал болдог байна.

Польшийн Лодз хотын "Зэрлэг зөгий" бүлэглэлийн сайн дурын ажилтан Эмануэль Змудзински хэлэхдээ,  "Том өндөг" хэмээх 27 см өндөр загварын хэвлэмэл бөмбөгийг тэсрэх бодисыг оруулалгүйгээр 3,50 еврогоос бага үнээр  хийдэг. Үүнийг ердөө 1200 ам.долларын үнэтэй 3D принтер дээр хэвлэдэг байна. Мөн үйлдвэрлэлийн шугамыг шинэчлэх шаардлагагүй тул хэвлэмэл тэсрэх бөмбөгийг өөр өөр хэмжээгээр үйлдвэрлэх боломжтой. Энэ нь дроны даацад тохируулан тэсрэх бөмбөгийг төрөл бүрээр үйлдвэрлэх боломжийг олгодог байна.

Ухаалаг инноваци нь тэсрэх бөмбөгийг гайхалтай үр дүнтэй болгосон. Явган цэргийг устгах зориулалттай тэдгээр нь тэсрэх бодис савласан төв цилиндртэй.

Хоосон зайг металлын хэлтэрхийнүүдээр дүүрсэн тул бөмбөг дэлбэрэх үед хөнөөлийг нэмэгдүүлдэг байна.   Оросын зэвсэгт хүчинд хэсэгчлэн эзлэгдсэн Донецк дахь Украины цэргийн албан хаагч "Дюк" хэлэхдээ, 5 кг хэвлэмэл бөмбөг буусан газраасаа 20 метрийн зайд явган цэргүүдийг устгадаг гэжээ. Түүнчлэн зарим хэвлэмэл тэсрэх бөмбөгийг хуягт техникийн эсрэг ч ашиглаж болдог гэнэ. Эдгээр тэсрэх бөмбөгийн бортогон дотор зэс, хөнгөн цагааныг шахаж, тусгайлан боловсруулсан конус хэлбэртэй болгодог. Тэсрэх бодис дэлбэрэх үед металууд нь хуяг дуулга руу нэвтрэх чадвартай хэт халсан плазм болдог байна.

Украины  дронууд одоо 200 орчим төрлийн, хэмжээтэй хэвлэмэл тэсрэх бөмбөгийг ашиглаж байна гэж Дюк мэдэгджээ. Сүүлийн үед "Зэрлэг зөгий"-ийн зохион байгуулагч  Озолс тэсрэх бөмбөгний нэр төрлийг багасгаж, үйлдвэрлэлийг нь стандартчилах хүчин чармайлт гаргаж байна. Ингэснээр сонирхогчдын салбар өдөр ирэх тусам мэргэжлийн болж байна.

ЭХ СУРВАЛЖ: THE ECONOMIST

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
6
ХөөрхөнХөөрхөн
5
ГайхмаарГайхмаар
4
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-08-04 91.166.54.44

Энэ дайнд орос ялагдаж задарч бутарвал монголчуудад олон улстай хиллэж орос хятад гэсэн хаагдмал бдлаас гарч арай чөлөөтэй хөгжих ганц боломж бол энэ дайн болж бна.

Avatar

Нэргүй 2023-08-04 162.251.61.109

За Орозын элчингээс санхүүжилт авдаг троллууд ажлаа хийж коммент бичнэ үү!!! Та нар удахгүй ажилгүй болно шүү путлер чинь огцрохоор… Тархиа угаалгасан мояачууд Орозруугаа явж путлертээ туслаарай.

Avatar

хэрэйдийн хан 2023-08-04 103.161.242.166

чам мэтийн дайний хэнээтэнгүүд явж очоод байлдаач чадахгүй хэвтэж онголдоод яахав дээ хахаха ороз биш орос гэж бичнэ шүү хазгай хэлт минь

Avatar

Нэргүй 2023-08-04 66.181.161.23

Харин чи Укриан явж Орос ахдаа туслаач… Оросын төлөө энд бусадтайгаа хэрэлдэж суухаар тэнд очиж тогооч ачигч жолооч ч болохноо хийнэ үү дээ .. кк

Avatar

Заагч 2023-08-04 202.9.47.0

Дайн олон жил гарангийн гэж юу хуцаад балайраад байгаа гичиймаа вэ? Найруулга 0 яаж сэтгvvлч хийдэг г***й вэ? Анхаа алмаа эбагийн боовыг удаан долоосон байх даа дан худал мэдээ нийтэлдэг.

Avatar

Нэргүй 2023-08-04 213.87.158.67

>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-08-04 202.9.40.63

Бид яаж ч тэлчигнээд орос-хятадын дундаас гарч чадөхгүй. Хувь заяатайгаа эвлэрч хоёр хөрштэйгээ найзалж амьдрахаас өөр ямар ч зөв зам байхгүй. Энэ хоёр улсад бид дотроо дургүй ч сэтгэлийн хөөрлөөр ил гаргаж өөрсдөө хохирч болохгүйг сэтгэгдэл бичиж байгаа хиүмүүс ухаарч ойлго. Бусдыг дагаж бүү дарвалж тэгвэл том хохирох болно

Avatar

өвгөн 2023-08-04 103.229.121.18

умхий оросын империалистуудыг дагасан бүх улс ядуу, зүдүү, хоцрогдсон гуйлгачин шорон улс болдог гэдгийг сири, хойд солонгос, этиоп, сомали монгол, төв азийн орнууд харуулж байна, харин агуу Америкийн дагасан улсууд өндөр хөгжиж баяждаг, ард түмэн нь сайхан амьдардгийг баруун европ, япон өмнөд солонгос, зүүн өмнөд ази, хойд америкийн орнууд харуулж байна да. даанч манай үхэрнүүд ийм бэлээхэн жишээ нүдэн дээр байхад хараад ойлгохгүй империалист оросыг шүтээд байдаг тэнэг үхэрнүүд л юм да.

Avatar

БАБА 2023-08-04 192.82.85.191

ЧИ 30 ЖИЛ АМЕРИКИЙГ ДАГАСАН МОНГОЛОО ХАР МАЛ МИНЬ. ДЭЭРЭЭ ШҮДТЭЙ ҮХЭР.

Avatar

Иргэн 2023-08-04 192.82.73.82

дэлхий өөрчлөгдөж байна жаахан сэрж үз агуу их үзэн ядагчид аа хэн ялах ямар систем тогтох нь өдөр ирэх бүр тодорхой болж байна шүү сүүлийн 400 жил хүн төрлөхтөний шимсэн хувалз систем зад үсрэх гэж байна

Avatar

Дундговь, Луус 2023-08-04 202.9.40.138

АНУ, Европ, бас ОХУ яасан ч их з****г хийсэн юм, б**, сум нь жил гаран хэдэн мянган цэрэг буудахад дуусаагүй л байна. Бид жорлонгийн ганц стандарттай, тэр дагуу барьсан жорлон өвөл хүйтэн, хавар, намар салхи дотор нь ордог. Гэтэл дараахи сайт дээр нэг сонирхолтой хувилбар байна, үзнэ үү. http://www.unegui.mn/adv/7426505_gaduur-jorlongiin-ovol-dulaan-bikheeg/

Avatar

иргэн 2023-08-04 192.82.80.83

Путин угаасаа энэ дайнд бэлдэж бсан. Гэвч ганц стратегийн алдаа гаргалаа. Украйныг дайрсны дараа дайрах бсан. Тэгсэн бол бас өөр өнцөг үүсэх байлаа. Одоо бол түрэмгтийлэгч фашист болоод дууслаа…

Avatar

Нэргүй 2023-08-04 103.57.93.232

ЗӨВ,,,,МАШ САЙН,,,,,ОРОСЫН СВИНОСОБАК ФАШИСТУУДАД ҮХЭЛ,,,,ПУТИН ХУЙЛО,,,,

Avatar

Нэргүй 2023-08-04 192.82.75.33

хүлэмжийн хий ихсэж үер халалт ихсээд гайтай байна.

Avatar

Зочин 2023-08-04 66.181.160.90

Энэ дайны бас нэг тал нь , Оросын талаас дан ажилгүй ,архичин, мөнгний төлөө залуус очиж үхэжж байна .Энэ утгаараа Орос үндэстэн цэвэршиж байна. Харин Украйны талаас үндэстний манлай , ирээдүй болсон залуус үхэжж үрэгдэж байна

Avatar

Нэргүй 2023-08-04 202.126.90.59

Сарампай орос, сархинаг орос, салгалсан хүүр орос

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж