Өрсөлдөгчийнхөө тоосонд дарагдаж, торойж үлдэж мэдэхээр байна

Өрсөлдөгчийнхөө тоосонд дарагдаж, торойж үлдэж мэдэхээр байна

Өрсөлдөгчийнхөө тоосонд дарагдаж, торойж үлдэж мэдэхээр байна

Энэ оны долдугаар сарын 1-нээс нэлээд хэдэн хууль албан ёсоор хэрэгжиж эхлээд байгаагаагийн нэг нь Биржийн тухай хууль юм. Монгол Улсын хувьд уул уурхайн гаралтай түүхий эдээс экспортынхоо орлогын дийлэнх хувийг бүрдүүлдэг. Тэр дундаа нүүрсний экспортын хувьд энэ салбартаа жин дардаг.  Тухайлбал, өнгөрсөн оны буюу 2022 оны эдийн засгийн өсөлтийг жилийн эцэст 2.6-3 хувьтай гарна гэсэн хүлээлттэй байсан бол 4 хувьд хүрсэн. Өөрөөр хэлбэл,  2020 онд -4.6 хувь болж унаад байсан эдийн засаг 2021, 2022 он дараалан өссөн үзүүлэлттэй гарсан юм. Өнгөрөгч 2022 онд урьд өмнө байгаагүй өндөр буюу 12.5 тэрбум ам.долларын экспорт хийсэн.  Мөн импорт ч тодорхой хэмжээгээр нэмэгдэж, экспорт, импортын зөрүү 3.8 тэрбум ам.доллар болж өсч, худалдааны тэнцэл сайжирсан байдаг.

 Худалдааны тэнцэл сайжирхад чухал нөлөө үзүүлсэн өсөлт нүүрсний экспорт байсан гэж дүгнэж болно. Тодруулбал, 2022 онд нүүрсний экспортыг 18 сая тонн байхаар тооцоолж байсан бол 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний мэдээгээр 31.7 сая тонн нүүрс экспортолсон дүн мэдээтэй байсан юм.

Тиймээс энэ онд буюу 2023 онд  Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөнд нүүрсний экспортын биет хэмжээг 50 сая тонн, зэсийн экспортын биет хэмжээг 1.5 сая тонн, газрын тосны биет хэмжээг зургаан сая баррель хүргэхээр төлөвлөөд байгаа юм. Ийнхүү нүүрсний экспортын биет хэмжээг  огцом нэмэгдүүлэхээр төлөвлөхөд уул уурхайн салбарын сэргэлт нөлөөлөөд зогсохгүй, нүүрсийг биржээр худалдаалах Биржийн тухай хууль 2023 оны долдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй уялдуулж холбогдох албан тушаалтнууд мэдэгдэж байсан юм. Тэгвэл холбогдох байгууллагуудаас гаргасан төсөөлөл, тооцоолол хэр бодитой байх нь оны эцэст тодорхой харагдана. Энэ гарснаар эхний долоон сарын байдлаар нүүрсний экспортын хэмжээ болоод үнэд, нүүрсний зах зээлд ямар өөрчлөлт гарсан талаар мэдээлэл хүргэе.

Биржээр арилжаалж эхлээд нүүрсний үнэ 12-25 хувиар өсчээ

Хэдийгээр Биржийн тухай хууль албан ёсоор өнгөрөгч долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлж байгаа боловч 2023 оны нэгдүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн Биржийн тухай хуулийг туршилтын журмаар хэрэглэж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, Монгол Улс энэ өдрөөс эхлэн Хөрөнгийн биржээр дамжуулан нүүрсээ худалдаалж эхэлсэн. Нэгдүгээр сарын 12-ны өдрөөс наймдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд нийт 3.1 сая тонн нүүрсийг 1.3 их наяд төгрөгөөр арилжаасан байна. Биржийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр нүүрсний худалдааг ил тод, нээлттэй болгож, цаашлаад нүүрсний хулгай гэх ойлголт үгүй болох үр дүнтэй гэдгийг эдийн засгийн салбарынхан онцолдог. Цаашлаад нүүрсээ дэлхийн зах зээлийн үнээр худалдаалах боломжтой гэдгийг хэлдэг. Тэдний таамаг оргүй хоосон зүйл биш болохыг хууль хэрэгжиж эхэлснээс хойшхи нэг сарын нүүрсний арилжааны тоон мэдээлэл илтгэж байна. Тухайлбал, Биржийн тухай хууль хэрэгжиж эхэлсэн долдугаар сарын 1-ний өдрөөс хойш Монгол Улс 153.6 мянган тонн нүүрсийг 69.2 тэрбум төгрөгөөр худалдсан байна.

Тухайлбал, өнгөрөгч нэг сарын хугацаанд биржээр таван арилжаа хийгджээ. Дээрх таван арилжааны гурав нь "Эрдэнэс Тавантолгой" ХК хийж 128 мянган тонн нүүрс худалдсан байна. Монгол Улсын талаас 119.1 ам доллараар нүүрсээ борлуулах босго үнэ тавьсан бол үнэ нь өссөөр 152.1 ам.доллар дээр үнэ нь тогтсон сайн мэдээтэй байна.

Өөрөөр хэлбэл, анх дуудсан үнээсээ 28 хувиар өндөр үнээр худалдан борлуулж чаджээ. Харин "Энержи ресурс" компанийн тухайд 12.800 тонн нүүрсийг 950 юаниас 1130 юаниар худалдан борлуулж анх дуудсан үнээсээ 19 хувиар өсөлттэй үнээр худалдсан байна. "Хангад эксплорэйшн" компанийн тухайд мөн 12800 тонн нүүрсийг 800 юаниар анхны үнийг дуудаж, 900 юаниар борлуулж 12.5 хувиар өссөн үнийн дүнгээр худалдсан байна.

Ямартай ч эргэлзээ тээнэгэлзээ дагуулсан хуулийн шинэчлэл эхнээсээ үр дүнгээ өгч байна. Тухайлбал, хоёр хоногийн өмнө "Эрдэнэс Тавантолгой” ХК өнгөрөгч долдугаар сард 14.4 сая тонн нүүрс борлуулсан талаарх тайлангаа олон нийтэд ил болгосон.

Тус компани 2023 оны долдугаар сарын 31-ний өдрийн байдлаар 14.4 сая тонн нүүрс экспортолж, 1,4 тэрбум ам.долларын борлуулалт хийн, 2022 оны бүтэн жилийн борлуулалтыг 125 хувиар, орлогыг 131 хувиар давуулан биелүүлсэн байна.

Үүний үр дүнд улс болон орон нутгийн төсөвт 1 наяд 486.5 тэрбум төгрөгийн татвар, төлбөр, хураамж төлсөн байна. Тодруулбал,  АМНАТ-т 936 тэрбум, аж ахуйн нэгжийн орлогын албан татварт 501.2 тэрбум, бусад төрлийн татварт 49.3 тэрбум төгрөгийг тус тус төвлөрүүлжээ. “Эрдэнэс Тавантолгой” ХК энэ оны хоёрдугаар сарын 9-ний өдрөөс эхлэн Монголын хөрөнгийн биржээр дамжуулан нийт 38 удаагийн цахим арилжааг амжилттай зохион байгуулж 298.6 сая ам. долларын үнэлгээ бүхий 2.694 мянган тонн хатуу коксжих, сул коксжих, эрчим хүчний нүүрсийг биржээр борлуулсан байна. Биржээр арилжаа хийснээр нүүрсний борлуулалт, худалдаа ил тод болж, 70 орчим сая ам.долларын нэмэлт орлого олсон, коксжих нүүрсний үнэ 100-115 ам.доллар байсныг 119-182 ам.долларт хүргэж нэмэгдүүлсэн, эрчим хүчний нүүрсний үнэ 2022 онд 36 орчим ам.доллар байсныг 58.7-73.3 ам доллар хүргэсэн зэрэг олон эерэг үр дүнтэй ажиллаж байгаа талаараа тайландаа онцолсон юм.

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийг тусад нь явуулж эхэллээ

Биржийн тухай хууль хэрэгжиж эхлэхэд Монгол Улсын дэд бүтэц бэлэн байгаа эсэхэд олон хүн санаа чилээсэн. Тэгвэл ямартай ч Хөрөнгийн бирж энэ асуудалд анхаарч ажиллаж, бэлтгэл байдлыг хангаад байгаа аж. Хөрөнгийн бирж долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн уул уурхайн бүтээгдэхүүний биржийг албан ёсоор тусад нь салгаж, уул уурхайн бүтээгдэхүүн тэр дундаа нүүрсний арилжаа хэвийн явагдах үйл ажиллагааг удирдан ажиллаж байгаа аж.  Энэ талаар  Монголын хөрөнгийн биржийн Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа, бүртгэлийн газрын ахлах мэргэжилтэн Д.Алдармаа хэлэхдээ, "Хөрөнгийн биржээр уул уурхайн бүтээгдэхүүнээ арилжаалахын давуу тал нь нээлттэй, шударга, ил тод, зах зээлийн бодит ханшийг тогтоох зэрэг олон эерэг үзүүлэлттэй. Хуулийн хүрээнд 11 харилцааг зохицуулсан 5 журам боловсруулсан. Энэ талаар оролцогч талуудад сургалт, заавар явуулсан бэлтгэл ажил хангагдсан" гэдгийг онцолж байгаа юм.  Ийнхүү Монголын хөрөнгийн биржээр нүүрсээ худалдаалж эхэлснээр далд байсан эдийн засаг ил болж дампуурлын ирмэг дээр байсан Монгол Улсын эдийн засгийг аврах боломж байж ч мэднэ

Нүүрсний үнийг цаашид өсөх таамаг дэвшүүлж байна

Биржийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр нүүрсний зах зээлд гарсан өөрчлөлтийн талаар Монгол нүүрс ассоциацийн гүйцэтгэх захирал Ж.Золжаргал хэлэхдээ, "Биржийн тогтолцоо ямартай ч ажиллаж байна. Зах зээлийн үнээс хамаарч биржээр борлуулагдаж байгаа үнэ унах, өсөх тохиолдол ажиглагдаж байгаа. Нүүрсний үнэ унах үед биржийн тогтолцоо ажиллахгүй байна гэсэн яриа гарах нь бий. Нэгэнт л биржийн тогтолцоо ажиллаж байгаа бол үнэ өсөх, буурах үзэгдэл гарах нь ойлгомжтой.  Энэ нь биржийн тогтолцоо өөрөө эрүүл байгаагийн бас нэг илэрхийлэл. Он дуустал үлдэж байгаа хугацаанд нүүрсний борлуулалт сайн байх болов уу гэсэн хүлээлт байна. Энэ хэрээр Монгол Улсын эдийн засагт эерэгээр нөлөөлөх байх" гэсэн юм.

Монгол Улсын нүүрсний экспортын гол худалдан авагч бол БНХАУ. Тийм учраас одоо ч, цаашид ч бидэнд өрсөлдөгч олон байна. БНХАУ-д Австрали болон ОХУ-аас нийлүүлэх нүүрсний хэмжээ нэмэгдэж байгаа. Тэр дундаа ОХУ-аас БНХАУ-руу нийлүүлж байгаа нүүрснийхээ үнийг бууруулахаас гадна далайн тээвэр ашиглан түргэн шуурхай нийлүүлж байгаа энэ үед бид хил гаалийн түгжээ, зангилаагаа тайлахаас гадна, төмөр замын тээврээ эрчимжүүлэхэд зайлшгүй анхаарах хэрэгцээ шаардлага өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байна.

Энэ оны эхний зургаан сарын байдлаар  ОХУ-аас БНХАУ-руу нийт 60 сая тонн нүүрс экспортлосноос  20 сая тонн нь коксжих нүүрс  байгаа гэх мэдээлэл бий. Өөрөөр хэлбэл,  жилдээ чадвал 50 сая тонн, чадахгүй бол 30 гаруй сая тонн нүүрс экспортлох төлөвлөгөөтэй Монгол Улсын хувьд нүүрсээ биржээр арилжаалж эхэлсэн нь сайн боловч өрсөлдөгчдийнхөө тоосонд дарагдаж торойж үлдэж мэдэхээр байгааг санахад илүүдэхгүй биз ээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-08-04 213.87.158.67

>>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-08-04 202.9.40.63

АН-ынхан өргөн цагираг энэ тэр гэж балайрсаарбайгаад Монголын хорлосон доо. Одоо болохоор ганцхан Х.Баттулга руу чихчихээд бусад нь буруугүй дүр эсгээд байж байна. Тэд эрх барьж байхдаа ийм шийдвэрийг бүгдээрээ гаргасан. Х.Баттулга чинь АН-ын гишүүн, сайд байсан хүнийхээ саналыг тэд бүгд дэмжиж харин МАН-ын зарим хүмүүс эсэргүүцэж байсан. Үнэн юм үнэнээрээ сайхан

Avatar

Эрдэнэ 2023-08-04 192.82.72.58

МАН.Ы МЭДЭМХИЙРЭГЧ КККЪ

Avatar

joloonuixoo erxuig xasyylsan baisan 2023-08-04 216.38.195.74

-Xodood ni ;

Avatar

Зочин 2023-08-04 139.5.217.237

Монголын ардчилагч гэх хулгайчуудын бодлоор бол , хоёр хөрштэй манай тогтоосон харилцаа холбоог хүйтрүүлж тасдаж, устгаж байж, монгол орныг хөгжүүлэх юм гэнэ ээ. Тухайлбал хятадад гаргах нүүрс бусад түүхий эдийг зогсоож, оросоос юу ч авахгүй болбол л бид сайхан хөгжиж элбэг дэлбэг амьдрах юм б**х аа.

Avatar

Ах дүү Орос Монголын ард түмний найрамдал мандаттугай ура ура 2023-08-04 64.119.17.153

ОХУ сайн байна.Нүүрсээ сайн худалдаж жилийн 100 сая тонн хүргээрэй.Үүний дүнд Рублийн ханш тогтвортой байж ах оросуудын орлого буурахгүй тэтгэвэр цалингаа нэмэгдүүлж чадлаа.Төгрөгний ханш унаад $3500 зүгээр бид тэснэ .Эг Шүрэнг УЦС та нар минь зөв шийдсэн.Монгол ОХУ худалдааны харьцаа 20/1 бид ойлгоно

Avatar

Нэргүй 2023-08-04 59.153.113.111

Энэ сэтгэгдлийг Оросын б**с долоогч Баттулгын тролл бичсээ бна.

Avatar

Эрдэнэ 2023-08-04 192.82.72.58

🤣🤣🤣🤣🤣🤣😛

Avatar

Нэргүй 2023-08-04 103.57.93.232

баттулга хэмээх оросын тавиул,,, монгол улсыг хорлон сүйтгэсэн,,,, бодит баримт юмдаа,,,,,

Avatar

Нэргүй 2023-08-04 192.82.83.219

ЖИЖИГ ТАВАН ТОЛГОИ МАШ БАГА НУУРС ЭКСПОРТЛСОН БАИНА

Avatar

Нэргүй 2023-08-04 202.126.88.98

уул уурхай бидэнд ашиггүй улам өрөнд орно хулгайч нар байсан цагт алт нүүрс төмөр бхйгаад ч хэрэг байхгүй. усгүй бол бид харин дэлхийгээс арчигдана. уурхай усыг тэр дундаа говийн гүний ус байхгүй боллоо. говийн усанд санаа зовж байгаа хүн бараг алга. Бидэнд алт байна ус өгөөч ….. гэж кинон дээр гардаг шиг юм удахгүй болно тэр үед аль хэдийн хожимдсон бна

Avatar

Нэргүй 2023-08-04 59.153.113.111

Женко хорлон сүйтгэгч бичжээ.

Avatar

Зочин 2023-08-04 66.181.160.90

Пиздааа….. Нарийн царигийн төмөр замтай байсан бол ч …Юун Кувэйт л байх байлаа ..

Avatar

З 2023-08-04 202.55.188.37

урвагч жохуугийн балаг дуусахгүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж