Литва, Латви, Эстони зэрэг орнуудын цахилгаан шугам сүлжээний үйлчилгээ эрхлэгчид өчигдөр гэрээ байгуулж, Оросын эрчим хүчнээс салж, Европын цахилгааны сүлжээнд нэгдэхээр болжээ. ОХУ-ын цахилгааны шугамаас салж, Европын эрчим хүчний сүлжээнд нэгдэх үйл явцыг 2025 оны хоёрдугаар сард гүйцэтгэхээр гэрээ байгуулсан байна.
Балтийн орнууд өмнө нь 2025 оны эцэс гэхэд Европын эх газрын эрчим хүчний системд нэгдэхээр тохиролцсон ч Оросоос Украин руу дайрсны дараа хугацааг наашлуулахаар болжээ.
"Оросууд Украины эсрэг өргөн цар хүрээтэй дайн хийж эхэлснээс хойш Балтийн орнуудын эрчим хүчний аюулгүй байдалтай холбоотой эрсдэлүүд ихээхэн өөрчлөгдсөн" гэж Литвийн Эрчим хүчний яам мэдэгдэв.
Балтийн орнуудын цахилгаан эрчим хүчний оператор "Litgrid", "AST", "Elering" компаниудын дарга нар гэрээнд гарын үсэг зуржээ. Гэрээний дагуу синхрон конденсатор суурилуулах, Эстони, Латви хоёрыг холбосон цахилгааны шугамыг сэргээн засварлах зэрэг ажлуудыг хийх гэнэ. Балтийн гурван улсын Ерөнхий сайд нар ойрын өдрүүдэд гэрээг соёрхон батлах төлөвтэй байна.
ЭХ СУРВАЛЖ: KYIV INDEPENDENT
Холбоотой мэдээ