Дээд шүүхийн Сургалт мэдээллийн алба энэ жил хууль эрх зүйн асуудлаар бичдэг сэтгүүлчдэд зориулж “Шүүхийг сурвалжлах нь” сэдэвт сургалтыг зохион байгуулж байгаа. Энэ сарын 19-нд гуравдахь сургалт болох бөгөөд энэ удаа эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны талаар лекц унших юм байна. Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа хуулийн дагуу яаж явагддаг, сэтгүүлчид ямар нэр томъёо мэдэх ёстой зэрэг олон асуудлаар Улсын дээд шүүхийн шүүгч, доктор профессор Б.Бат-Эрдэнэ сэтгүүлчидтэй ярилцах юм байна.
Х.Хангал
Х.Хангал