Япончууд ДАШТ-д соёл зааж байна

Япончууд ДАШТ-д соёл зааж байна

Япончууд ДАШТ-д соёл зааж байна

Япон улсын эмэгтэй хөлбөмбөгийн шигшээ баг 2023 оны ДАШТ-ий хэсгийн шатанд нэг ч хожигдолгүй 11 гоол оруулж, 0 гоол алдсан. Тэд Даваа гаригт Испанийг ялж, С хэсэгт хожсон бөгөөд ирэх Бямба гаригт хасагдах 16 шатанд Норвегийн багтай тоглоно.

Өрсөлдөгчдөө илүүрхэхээс гадна талбайн гадна хийсэн зүйлээрээ олны анхаарлыг татаж байна.  Хэсгийн эхний тоглолтондоо Замбийн эсрэг ялалт байгуулсны дараа баг хувцас солих өрөөндөө ямар ч  толбо үлдээлгүй цэвэрлэсэн байснаас гадна  японоор "баярлалаа" гэж самбар дээр бичсэн байв. Цэвэрч байдал зөвхөн шигшээ багийнхнаас төдийгүй тэмцээнийг үзсэн фанатууд нь цэнгэлдэхийн хогийг цэвэрлэсэн үйлдэл нь олны талархлыг хүртсэн.

Энэ нь Японы шигшээ багийн хувьд шинэ зүйл биш. 2022 оны ДАШТ-ий хэсгийн шатанд Германы багийг бут ниргэсэний дараа эрэгтэй баг мөн л цэвэрч байдлаараа цахим ертөнцөд шуугиан тарьсан. Тэд тэмцээнийг Катарт зохион байгууласантай холбогдуулан японоос гадна араб хэл дээр "баярлалаа" гэсэн бичиж, цаасан тогоруу хийж үлдээсэн байв.

Японы багийн эелдэг байдалд хүнд хожигдол ч нөлөөлдөггүй. Тухайлбал, 2018 онд Бельгид хожигдож, ДАШТ-ээс хасагдсаныхаа дараа эрэгтэй баг тамирчдаа цэгцэлж, тэмцээнийг зохион байгуулагчид орос хэл дээр “баярлалаа” гэсэн бичгийг үлдээсэн. Японы багууд, хөгжөөн дэмжигчид эмх цэгцтэй, биеэ зөв авч явж, эелдэг байх нь тэдний соёлын нэг хэсэг юм.  Тухайлбал, Японы сургуулийн хүүхдүүд гэртээ харихын өмнө өдөр бүр ангиа цэвэрлэх үүрэгтэй байдаг. 

ЭХ СУРВАЛЖ: DESERET NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2023-08-03 202.9.47.63

bid suraltsah yumsan daa.haa yavsan gazraa gahai nohoinoos doloon dor zavaarch,busdad tuvug udaj,heryyl zodoon hiij arhidaj,albatai yum shig yalarhaj yavahaa hze bolih veee

Avatar

JAPAN ulsiig shutegch 2023-08-03 77.205.117.69

Xayasan xogoo tseverlex busdad saad boloxgui baix baigaa orchindoo tsever tsemtsge baix gedeg ene olon saixan chanaruud zuvxun APAN xumuust baix yum daa Busad uls ornii xumuus uund suraltsaj bolno doo

Avatar

Нэргүй 2023-08-03 202.126.92.98

монголчууд бол хулгайлах боломжтойг нь хулгайлаад, нус, цэрээ, хогоо бүх булан тохойд нь чихээд, дахиж уулзахгүй, дараа араас нь бусад монголчууд ирэхгүй мэт л явна даа…

Avatar

Нэргүй 2023-08-03 27.123.214.2

Ямар ч хөрөнгө оруулалт шаардахгүй бий болгож болох соёл.
Эх оронч байх ,эх орондоо хайртай байх нь машинд туг хатгаж давхиж давхиж тугаа хаяаад явах биш өөрийн тарьсан хогоо өөрөө аваад явахаас эхлэнэ

Avatar

Нэргүй 2023-08-03 203.98.76.4

САЙН ҮЙЛС БҮХЭН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ

Avatar

Zochin 2023-08-03 67.69.69.116

JAPAN TASARXAI BAIGAA

Avatar

Нэргүй 2023-08-03 213.87.131.65

~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-08-03 202.126.89.121

Шигшээ багт нь амжилт хүсье

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж