Япончууд ДАШТ-д соёл зааж байна

Хуучирсан мэдээ: 2023.08.03-нд нийтлэгдсэн

Япончууд ДАШТ-д соёл зааж байна

Япончууд ДАШТ-д соёл зааж байна

Япон улсын эмэгтэй хөлбөмбөгийн шигшээ баг 2023 оны ДАШТ-ий хэсгийн шатанд нэг ч хожигдолгүй 11 гоол оруулж, 0 гоол алдсан. Тэд Даваа гаригт Испанийг ялж, С хэсэгт хожсон бөгөөд ирэх Бямба гаригт хасагдах 16 шатанд Норвегийн багтай тоглоно.

Өрсөлдөгчдөө илүүрхэхээс гадна талбайн гадна хийсэн зүйлээрээ олны анхаарлыг татаж байна.  Хэсгийн эхний тоглолтондоо Замбийн эсрэг ялалт байгуулсны дараа баг хувцас солих өрөөндөө ямар ч  толбо үлдээлгүй цэвэрлэсэн байснаас гадна  японоор "баярлалаа" гэж самбар дээр бичсэн байв. Цэвэрч байдал зөвхөн шигшээ багийнхнаас төдийгүй тэмцээнийг үзсэн фанатууд нь цэнгэлдэхийн хогийг цэвэрлэсэн үйлдэл нь олны талархлыг хүртсэн.

Энэ нь Японы шигшээ багийн хувьд шинэ зүйл биш. 2022 оны ДАШТ-ий хэсгийн шатанд Германы багийг бут ниргэсэний дараа эрэгтэй баг мөн л цэвэрч байдлаараа цахим ертөнцөд шуугиан тарьсан. Тэд тэмцээнийг Катарт зохион байгууласантай холбогдуулан японоос гадна араб хэл дээр "баярлалаа" гэсэн бичиж, цаасан тогоруу хийж үлдээсэн байв.

Японы багийн эелдэг байдалд хүнд хожигдол ч нөлөөлдөггүй. Тухайлбал, 2018 онд Бельгид хожигдож, ДАШТ-ээс хасагдсаныхаа дараа эрэгтэй баг тамирчдаа цэгцэлж, тэмцээнийг зохион байгуулагчид орос хэл дээр “баярлалаа” гэсэн бичгийг үлдээсэн. Японы багууд, хөгжөөн дэмжигчид эмх цэгцтэй, биеэ зөв авч явж, эелдэг байх нь тэдний соёлын нэг хэсэг юм.  Тухайлбал, Японы сургуулийн хүүхдүүд гэртээ харихын өмнө өдөр бүр ангиа цэвэрлэх үүрэгтэй байдаг. 

ЭХ СУРВАЛЖ: DESERET NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж